Я.Содбаатар: Тэтгэвэр, тэтгэмж нэмэгдсэнтэй холбоотойгоор зохиомол үнийн өсөлтөд хяналт тавих ёстой

2022-01-30
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

С.САРУУЛ

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар  тэтгэврийн нэмэгдэлтэй холбоотойгоор “ Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас бараа, үйлчилгээний нийлүүлэлт доголдох, хилийн нэвтрэн өнгөрүүлэх чадавх буурах, тээвэр ложистикийн саатал үүсэх, шатахууны үнийн өсөлт, бараа, бүтээгдэхүүний үнэ өсөх зэрэг хүндрэлүүд гарч, 2021 онд инфляц улсын хэмжээнд 13.4 хувьд хүрсэн. Энэ бүхэн иргэдийн орлогод шууд дарамт болж, нөхцөл байдал амаргүй байна. Иргэдийн зүгээс ч тулгамдаж буй эдгээр асуудал, амьжиргаатай холбогдуулан Ерөнхийлөгчид хандаж байсан. Энэ дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч санаачилж, Улсын Их Хурал, Засгийн газар дэмжиж, нийгмийн чиглэлийн томоохон арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болж байна.

Сүүлийн хоёр жилд төр, засгийн зүгээс цар тахлын иргэд, бизнес эрхлэгчдэд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах чиглэлд багагүй дэмжлэгийг үзүүлж ирсэн. Гэвч инфляцын түвшин, бараа, бүтээгдэхүүний үнэ өндөр байгаа нь эмзэг, бага орлоготой иргэд, ялангуяа ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өрх толгойлсон эцэг эхчүүд болон бусад халамж нэн шаардлагатай иргэдийн амьжиргаа, худалдан авах чадварт ноцтой нөлөө үзүүлж байна. Өнөөдөр Монгол Улсад Нийгмийн даатгалын сангаас бүрэн болон хувь тэнцүүлсэн тэтгэвэр авч буй 461 мянган ахмад настан байна. Дундаж тэтгэврийн хэмжээ 421 мянган төгрөг байсан. Хамгийн бага хэмжээтэй буюу 350 мянган төгрөгийн тэтгэврийг 197 мянган ахмад настан авч байна. Иймд тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөг болгох, мөн бусад тэтгэвэр, тэтгэмжийг үе шаттай нэмэгдүүлэх арга хэмжээ авахаар болж байна. Мөн Нийгмийн халамжийн сангаас олгож буй халамжийн тэтгэвэр, байнгын асаргаа шаардлагатай хүүхдийн амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийн хэмжээг сар бүр 288 мянган төгрөг болгож, 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхээр болж байна. Үүнд 90 гаруй тэрбум төгрөг зарцуулна. Энэ бол цаг үеэ олсон шийдвэр гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл халамжийн тэтгэвэр, тэтгэмж авч буй 71 мянган иргэн, бүрэн болон хувь тэнцүүлсэн тэтгэвэр авч буй 461 мянган иргэн, нийлээд 500 мянга гаруй иргэний амьдралд шууд нөлөөлөх шийдвэр болж байна.

Цаашид дэлхий нийтийг хамарсан аюулт цар тахал, дэлхийн улс орон бүрт тохиолдож байгаа нийлүүлэлтийн доголдол, хилийн нэвтрэн өнгөрүүлэх чадавх, тээвэр ложистиктой холбоотой хүндрэлүүдийг даван туулах чиглэлд Засгийн газрын түвшинд тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлэх ёстой гэж үзэж байна. Иргэдийн амьжиргааг хамгаалах, ялангуяа хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэлтийг тогтвортой байлгах, импортын барааны үнийн өсөлтөөс сэргийлэх, зах зээлийн бус зохиомол үнийн өсөлтөд хяналт тавих зэрэг ажилд анхаарал хандуулан ажиллах ёстой гэж үзэж байна” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn

Муруй амалсан ЖДҮ-чин хулгайч минь хэнд хяналт тавь гэж үүрэг өгөөд байна.
Төрийн албан хаагчдыг долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулахаар болжээ

Төрийн албан хаагчдыг долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулахаар болжээ

5 цаг 13 мин
Д.Цогтбаатар: Цүнхний намуудыг хүлээх шаардлага байхгүй

Д.Цогтбаатар: Цүнхний намуудыг хүлээх шаардлага байхгүй

9 цаг 24 мин
Н.Учрал: Нам институци болохгүй бол төр хүчгүй байна

Н.Учрал: Нам институци болохгүй бол төр хүчгүй байна

9 цаг 34 мин
Ирц: 30 гишүүн гадаад томилолттой, гурван гишүүн чөлөөтэй байна

Ирц: 30 гишүүн гадаад томилолттой, гурван гишүүн чөлөөтэй байна

10 цаг 17 мин
Т.Дүүрэн: Өөрийн биеэр бус ч нөхөн сонгуульд оролцох эрмэлзэлтэй байна

Т.Дүүрэн: Өөрийн биеэр бус ч нөхөн сонгуульд оролцох эрмэлзэлтэй байна

11 цаг 23 мин
Янжинлхамын хишигт найрагч А.Лхагва

Монголын яруу найргийн шилдэг бүтээл шалгаруулах “Болор цом” наадам У

14 цаг 51 мин
Ч.Баттогтох: Вакцины тухай худал мэдээлэл тараах нь монгол хүний эрүүл мэндийн эсрэг хийж буй гэмт хэрэг

ДЭМБ-ын судалгаагаар Монгол Улс умайн хүзүүний хорт хавдрын нас баралтаар дэлхи

14 цаг 51 мин
Дайны хөлд эрх нь зөрчигдөж байгаа Орос дахь монгол угсаатнууд

2022.09.20. Батожабын амьдралыг орвонгоор нь эргүүлсэн шийдвэрийг Оросын Засгийн газраа

14 цаг 51 мин
С.Амарсайхан: “Шинэ хоршоо” хөдөлгөөний үйл ажиллагааг үр дүнгээ өгч байгаа

Шадар сайд С.Амарсайхан цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

14 цаг 51 мин
Л.Төр-Од: Эрх чөлөөт эдийн засаг, эрх тэгш нээлттэй нийгэм, иргэн төвтэй засаг төрийн экосфер орчинг Монгол Улсдаа бүрдүүлэх нэн шаардлагатай

Эдийн засагч-эрх зүйч, МҮХАҮТ-ын XXI ба XXII Их хурлаас Удирдах зөвлөлийн дарга бөгөөд ерөнхийлөгчид нэр дэвшигч Л.Төр-Од. 

14 цаг 51 мин