Тэтгэврийн доод босгыг 500 мянга болгох хувилбарыг хэлэлцэнэ 

2022-01-27
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Ч.ЗОТОЛ

УИХ ээлжит бусаар хуралдаж тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх асуудлыг Цагаан сарын баярын өмнө шийдвэрлэх нь гэсэн мэдээлэл гарсан.  Маргааш ээлжит бус чуулганыг эхлүүлэх УИХ-ын даргын захирамж  мөн гараад байгаа юм. Ээлжит бус чуулганаар тэтгэврийн доод босго 350 мянган төгрөгийг  500.000 болгох, бага тэтгэвэр авч буй ахмадуудын тэтгэврийг  нэмэгдүүлэх, халамжийн тэтгэврийн хэмжээ болон байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хүүхдэд олгох тэтгэмжийн хэмжээг 288.000 төгрөг хэвээр үлдээх зэрэг  асуудлыг төсөвт тодотгол хийж шийдэхээр болжээ.  Үүнд ойролцоогоор 700 орчим тэрбум төгрөг шаардагдах тооцоо байгааг УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга  М.Оюунчимэг хэллээ.  Засгийн газрын зүгээс нэн яаралтай бус, тухайлбал  зураг, ТЭЗҮ нь байхгүй  зарим хөрөнгө оруулалтыг царцаах замаар дээрх санхүүжилтийг босгох бодлого барин ажиллаж байгаа юм.  Нийгмийн бодлогын байнгын хороо өмнө нь энэ асуудлаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын  сайдад үүрэг чиглэл өгч байв. Тэгвэл  Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэтгэвэр, тэтгэмжийг нэн яаралтай нэмэгдүүлэх чиглэлийг  Засгийн газарт өгсөн нь яригдаж байсан асуудалд  түлхэц болж Цагаан сарын баярын өмнө УИХ-аар хэлэлцэж эцэслэн  шийдвэрлэхээр болжээ.

Эх сурвалж: www.polit.mn

 

 

Төрийн албан хаагчдыг долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулахаар болжээ

Төрийн албан хаагчдыг долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулахаар болжээ

4 цаг 58 мин
Д.Цогтбаатар: Цүнхний намуудыг хүлээх шаардлага байхгүй

Д.Цогтбаатар: Цүнхний намуудыг хүлээх шаардлага байхгүй

9 цаг 9 мин
Н.Учрал: Нам институци болохгүй бол төр хүчгүй байна

Н.Учрал: Нам институци болохгүй бол төр хүчгүй байна

9 цаг 19 мин
Ирц: 30 гишүүн гадаад томилолттой, гурван гишүүн чөлөөтэй байна

Ирц: 30 гишүүн гадаад томилолттой, гурван гишүүн чөлөөтэй байна

10 цаг 3 мин
Т.Дүүрэн: Өөрийн биеэр бус ч нөхөн сонгуульд оролцох эрмэлзэлтэй байна

Т.Дүүрэн: Өөрийн биеэр бус ч нөхөн сонгуульд оролцох эрмэлзэлтэй байна

11 цаг 9 мин
Янжинлхамын хишигт найрагч А.Лхагва

Монголын яруу найргийн шилдэг бүтээл шалгаруулах “Болор цом” наадам У

14 цаг 36 мин
Ч.Баттогтох: Вакцины тухай худал мэдээлэл тараах нь монгол хүний эрүүл мэндийн эсрэг хийж буй гэмт хэрэг

ДЭМБ-ын судалгаагаар Монгол Улс умайн хүзүүний хорт хавдрын нас баралтаар дэлхи

14 цаг 36 мин
Дайны хөлд эрх нь зөрчигдөж байгаа Орос дахь монгол угсаатнууд

2022.09.20. Батожабын амьдралыг орвонгоор нь эргүүлсэн шийдвэрийг Оросын Засгийн газраа

14 цаг 36 мин
С.Амарсайхан: “Шинэ хоршоо” хөдөлгөөний үйл ажиллагааг үр дүнгээ өгч байгаа

Шадар сайд С.Амарсайхан цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

14 цаг 36 мин
Л.Төр-Од: Эрх чөлөөт эдийн засаг, эрх тэгш нээлттэй нийгэм, иргэн төвтэй засаг төрийн экосфер орчинг Монгол Улсдаа бүрдүүлэх нэн шаардлагатай

Эдийн засагч-эрх зүйч, МҮХАҮТ-ын XXI ба XXII Их хурлаас Удирдах зөвлөлийн дарга бөгөөд ерөнхийлөгчид нэр дэвшигч Л.Төр-Од. 

14 цаг 36 мин