“Союз Восток”-ийн ТЭЗҮ-ийг эцэслэнэ

2022-01-24
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.УЯНГА

 

ОХУ-аас Хятад руу хий дамжуулах хоолойг Монголын нутгаар дайруулах тухай асуудал 20 гаруй жил дуншсан. Тэгвэл өнөөдөр маршрут нь тодорхой болж техник, эдийн засгийн үзүүлэлт нь бэлэн болсон. Баригдаж эхлэх хугацаагаа ч анх удаа зарлаад буй.  Төслийн эцсийн техник, эдийн засгийн үзүүлэлт, инженер техникийн ажилтнууд хийн хоолойн нарийвчилсан зураг төсөлд хоёр жил гаруй үргэлжилсний эцэст  хийн хоолойн барилгын ажил эхлэх огноог 2024 он хэмээн товлоод буй. Барилга угсралтын ажил дахин 4-5 жил үргэлжилж магадгүй. Өөрөөр хэлбэл, 2028-2030 оноос нааш ашиглалтад орохгүй гэдгийг өнгөрсөн жил манай улсын албаныхан мэдэгдсэн.

Тэгвэл хамгийн сүүлд буюу өнгөрсөн баасан гарагт ОХУ-аас БНХАУ руу Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан тавих байгалийн хийн хоолойн төслийн хамтын ажиллагааны дараагийн шатны асуудлаар Шадар сайд С.Амарсайхан "Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн орлогч дарга В.А.Маркеловтой  ярилцжээ. Улмаар энэ долоо  хоногт  Шадар сайд С.Амарсайхан, "Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллер нар цахим уулзалт хийж, "Сибирийн хүч-2" хийн хоолойн төслийн үргэлжлэл болж тавигдах “Союз Восток” төслийн ТЭЗҮ-ийг эцэслэсэн тухай протоколд гарын үсэг зурахаар хэлэлцэн тохирсон байна.

Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 15-ны өдөр хоёр талд хүлээлгэн өгсөн "Сибирийн хүч-2" хийн хоолойн төслийн дараагийн шатны төлөвлөлтөд шилжих зураг төсөл, хайгуулын судалгааны ажлыг гүйцэтгэх тэмдэглэлийг эцэслэн гарын үсэг зурах ажлыг мөн зохион байгуулах талаар хоёр тал хэлэлцлээ. "Союз восток” байгалийн хийн хоолойн төслийн хэтийн төлөвийн талаар ОХУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд манай улсад ирж мэдээлэл бэлтгэх бөгөөд  энэ үеэр "Газпром” НХН-ийн төлөөллүүд хүрэлцэж ирэх талаар хойд хөршөөс мэдэгджээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ  НЭГДҮГЭЭР САРЫН 24. ДАВАА ГАРАГ. № 17 (6749)

 

Харчус ТМ
маш чухал төсөл дөө
Төрийн албан хаагчдыг долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулахаар болжээ

Төрийн албан хаагчдыг долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулахаар болжээ

6 цаг 10 мин
Д.Цогтбаатар: Цүнхний намуудыг хүлээх шаардлага байхгүй

Д.Цогтбаатар: Цүнхний намуудыг хүлээх шаардлага байхгүй

10 цаг 21 мин
Н.Учрал: Нам институци болохгүй бол төр хүчгүй байна

Н.Учрал: Нам институци болохгүй бол төр хүчгүй байна

10 цаг 31 мин
Ирц: 30 гишүүн гадаад томилолттой, гурван гишүүн чөлөөтэй байна

Ирц: 30 гишүүн гадаад томилолттой, гурван гишүүн чөлөөтэй байна

11 цаг 15 мин
Т.Дүүрэн: Өөрийн биеэр бус ч нөхөн сонгуульд оролцох эрмэлзэлтэй байна

Т.Дүүрэн: Өөрийн биеэр бус ч нөхөн сонгуульд оролцох эрмэлзэлтэй байна

12 цаг 21 мин
Янжинлхамын хишигт найрагч А.Лхагва

Монголын яруу найргийн шилдэг бүтээл шалгаруулах “Болор цом” наадам У

15 цаг 48 мин
Ч.Баттогтох: Вакцины тухай худал мэдээлэл тараах нь монгол хүний эрүүл мэндийн эсрэг хийж буй гэмт хэрэг

ДЭМБ-ын судалгаагаар Монгол Улс умайн хүзүүний хорт хавдрын нас баралтаар дэлхи

15 цаг 48 мин
Дайны хөлд эрх нь зөрчигдөж байгаа Орос дахь монгол угсаатнууд

2022.09.20. Батожабын амьдралыг орвонгоор нь эргүүлсэн шийдвэрийг Оросын Засгийн газраа

15 цаг 48 мин
С.Амарсайхан: “Шинэ хоршоо” хөдөлгөөний үйл ажиллагааг үр дүнгээ өгч байгаа

Шадар сайд С.Амарсайхан цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

15 цаг 48 мин
Л.Төр-Од: Эрх чөлөөт эдийн засаг, эрх тэгш нээлттэй нийгэм, иргэн төвтэй засаг төрийн экосфер орчинг Монгол Улсдаа бүрдүүлэх нэн шаардлагатай

Эдийн засагч-эрх зүйч, МҮХАҮТ-ын XXI ба XXII Их хурлаас Удирдах зөвлөлийн дарга бөгөөд ерөнхийлөгчид нэр дэвшигч Л.Төр-Од. 

15 цаг 48 мин