Э.Батшугар: Уул уурхайн биржийн 99 хувь нь ирээдүйн худалдааны хэлэлцээр байдаг

2022-01-18
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

С.САРУУЛ

УИХ-ын чуулганы хуралдаанаар Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Төслийн талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон:

Монгол Улсын уул уурхайн бүтээгдэхүүний арилжааг шударга, нээлттэй ил тод зохион байгуулж, зах зээлийн бодит үнэ тогтоох боломжийг хангах, экспортыг нэгдсэн бодлогоор зохицуулах замаар уул уурхайн салбарт хөрөнгө оруулах сонирхлыг нэмэгдүүлэх, улс орны эдийн засгийн өсөлтөд энэ салбарын оруулах хувь нэмрийг улам өргөжүүлэх шаардлага тулгарсан учир уг хуулийн төслийг боловсруулсан.Хуулийн төсөлд уул уурхайн бүтээгдэхүүний биржийн эрх зүй, зохион байгуулалтын хэлбэрийг тогтоож, бирж байгуулах асуудал болон биржийн чиг үүрэг, үйл ажиллагааны онцлог харилцааг зохицуулах, уул уурхайн бүтээгдэхүүнд суурилсан гэрээг биржийн арилжаанд оруулахаар бүртгэх, түүний стандартыг тогтоох, арилжааны төрөл, төлбөр, тооцоог гүйцэтгэх, түүний баталгааг хангах, биржийн арилжаанд оролцох эрх олгох, арилжааны ил тод, шударга байдлыг хангах, нийтэд хүргэх мэдээллийн сан бүрдүүлэх, нийтэд мэдээлэл хүргэхтэй холбогдсон нарийвчилсан харилцааг тусгасан. Хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсад уул уурхайн бүтээгдэхүүний бирж байгуулах эрх зүйн орчин бүрдэж, улмаар уул уурхайн бүтээгдэхүүний нийлүүлэгч, худалдан авагчийг холбох найдвартай тогтолцоо бий болж, зах зээлийн бодитой ханш тогтох, арилжааны болон гэрээ, хэлцлийн мэдээлэл олон улсын зах зээлд нээлттэй зарлагдсанаар хөрөнгө оруулагчид найдвартай мэдээллээр хангагдах, улмаар Монгол Улсын уул уурхайн бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар нэмэгдэнэ хэмээн үзэж буй

УИХ-ын гишүүн Э.Батшугар:

- Уул уурхайн биржийг байгуулах цаг нь ирсэн. Бид дэлхийн хөгжлөөс 100 жилээр хоцорч явж байна.Гэхдээ нэг зүйлийг анхаарах ёстой. Уул уурхайн бирж дээр 99 хувь нь ирээдүйн худалдааны хэлэлцээр байдаг юм шүү. Өөрөөр хэлбэл, ирээдүйд худалдааны хэлэлцээрийг өнөөдөр мөнгөжүүлээд үнэт цаасжуулаад арилжина гэсэн үг. Спот буюу  олборлосноо  зарах биш таван жилийн дараа ч юм уу олборлох бүтээгдэхүүнээ зарах юм. Энэ нь үнийг өсөлтийн эрсдэлээс өөрсдийгөө хамгаалж байгаа явдал.

Энэ бол маш том бизнес. Олборлогч, эцсийн хэрэглэгч хоёрын дунд дангаараа явах хэлэлцээр биш. Бирж дээр хөрөнгө оруулагч нар орж ирнэ. Үнэ унаж байхад ашиг хийх зорилготой. Энэ дээр үнэт цаас арилжаалагдаж байгаа шүү дээ. Тэгэхээр дан ганц үнэ өсөж байхад биш унаж байхад ч ашиг хийх бололцоог нь нээж өгөх хэрэгтэй. Ингэж байж бүрэн бүтэн бирж болно. Мөн хоёр өөр биржийн үнийн зөрүү дээр тоглох боломжийг нээж өгсөн үү. Логистикийн асуудал маш чухал. Том үүрэг хүлээдэг. Олборлосон нүүрсээ гаргаж чадахгүй бол маш том эрсдэл хүлээнэ, итгэлцэл байхгүй болно.

УИХ-ын гишүүн Т.Доржханд:

- Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль маш чухал. Үе үеийн Засгийн газрын шийдэж чадаагүй асуудлыг оруулж ирж байгаад талархаж байна. Энэ хуулийн төслийг дэмжиж байна. Сүүлийн 30 жилийн хугацаанд ямар үнээр нүүрс, зэсээ борлуулж байсан гэдэг ойлголт, мэдээлэл байдаггүй. Дээр нь борлуулалтаа хийж чаддаггүй. 2021 онд 9.2 тэрбум ам.долларын экспортын борлуулалт хийсэн байна. Үүний 8.6 тэрбум нь эрдэс баялгийн салбарынх. Энэ дотор 70 хувь нь төрийн өмчийн компаниудын борлуулалт байна. Өөрөөр хэлбэл, манай валют олдог гол салбар уул уурхай бөгөөд үүнийг хийдэг нь төрийн компаниуд. Гэвч авлига хаана байна гэхээр төрийн өмчийн компаниуд дээр байна. Үүнийг цэгцлэх үүднээс биржийн хуулийг оруулж ирж байгаа нь зөв юм. Бидний давуу тал уул уурхайн бүтээгдэхүүн. Гэвч бид экспортолж чадахгүй байна. Цар тахлын үед нүүрсээ ч зарж чадахгүй байгаа. Харин бирж байгаа тохиолдолд санхүүгийн үүсмэл хэрэгсэл, худалдааны хэлцлүүдийг ашиглаад өнөөдөр чадахгүй юм гэхэд таван жилийн дараа зарах нөхцөлтэйгөөр мөнгө олох боломжтой юм. Заавал төмөр зам тавьж, нүүрс, зэсээ ухаж байж зардаг үе өөрчлөгдсөн. Хөрсөн доорх баялгийг ухаж гаргаж ирээд зардаг гэдэг ойлголт өөрчлөгдчихөөд байна. Үүнийг биржээр дамжуулж явуулна. Хоёрдугаарт, авлига хээл хахуулийн асуудлыг өөрчилье гэх юм бол биржийн хуулийг батлах хэрэгтэй.

Эх сурвалж: www.polit.mn

Төрийн албан хаагчдыг долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулахаар болжээ

Төрийн албан хаагчдыг долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулахаар болжээ

6 цаг 18 мин
Д.Цогтбаатар: Цүнхний намуудыг хүлээх шаардлага байхгүй

Д.Цогтбаатар: Цүнхний намуудыг хүлээх шаардлага байхгүй

10 цаг 29 мин
Н.Учрал: Нам институци болохгүй бол төр хүчгүй байна

Н.Учрал: Нам институци болохгүй бол төр хүчгүй байна

10 цаг 39 мин
Ирц: 30 гишүүн гадаад томилолттой, гурван гишүүн чөлөөтэй байна

Ирц: 30 гишүүн гадаад томилолттой, гурван гишүүн чөлөөтэй байна

11 цаг 23 мин
Т.Дүүрэн: Өөрийн биеэр бус ч нөхөн сонгуульд оролцох эрмэлзэлтэй байна

Т.Дүүрэн: Өөрийн биеэр бус ч нөхөн сонгуульд оролцох эрмэлзэлтэй байна

12 цаг 29 мин
Янжинлхамын хишигт найрагч А.Лхагва

Монголын яруу найргийн шилдэг бүтээл шалгаруулах “Болор цом” наадам У

15 цаг 56 мин
Ч.Баттогтох: Вакцины тухай худал мэдээлэл тараах нь монгол хүний эрүүл мэндийн эсрэг хийж буй гэмт хэрэг

ДЭМБ-ын судалгаагаар Монгол Улс умайн хүзүүний хорт хавдрын нас баралтаар дэлхи

15 цаг 56 мин
Дайны хөлд эрх нь зөрчигдөж байгаа Орос дахь монгол угсаатнууд

2022.09.20. Батожабын амьдралыг орвонгоор нь эргүүлсэн шийдвэрийг Оросын Засгийн газраа

15 цаг 56 мин
С.Амарсайхан: “Шинэ хоршоо” хөдөлгөөний үйл ажиллагааг үр дүнгээ өгч байгаа

Шадар сайд С.Амарсайхан цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

15 цаг 56 мин
Л.Төр-Од: Эрх чөлөөт эдийн засаг, эрх тэгш нээлттэй нийгэм, иргэн төвтэй засаг төрийн экосфер орчинг Монгол Улсдаа бүрдүүлэх нэн шаардлагатай

Эдийн засагч-эрх зүйч, МҮХАҮТ-ын XXI ба XXII Их хурлаас Удирдах зөвлөлийн дарга бөгөөд ерөнхийлөгчид нэр дэвшигч Л.Төр-Од. 

15 цаг 56 мин