С.САРУУЛ
Үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонин баасан гаригийн дугаартаа утааг бууруулж чадахгүй бол БОАЖ-ийн сайд Н.Уртнасанг чөлөөлнө. Мөн тодорхой хугацаанд үр дүнтэй арга хэмжээ авахгүй бол тус яамны дэд сайд, ТНБД нарыг чөлөөлөх талаар нийтэлсэн. Тэгвэл Засгийн газар өнөөдөр /2022.01.17/ ээлжит бус хуралдаж Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан, дэд сайд Ц.Батбаяр, Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганболд нарыг ажлаас нь чөлөөллөө.
Мөн Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын агаарын бохирдол хариуцсан албан тушаалтнуудад хариуцлага тооцох үүргийг хотын дарга Д.Сумъяабазарт өгөв. БОАЖЯ-ны үйл ажиллагааг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан түр хариуцан ажиллах юм.
Эх сурвалж: www.polit.mn
Энэ гичийг аль эрт зайлуулах байсан юм.