Улсын өмгөөлөгчийн цалинг хоёр сая болгох уу

2022-01-12
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

С.УЯНГА

 

Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Хууль зүйн туслалцааны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуульд улсын өмгөөлөгчийн цалинг хоёр сая төгрөг болгохоор тусгажээ. Улсын өмгөөлөгч байхгүй бол зарим хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, явагдахгүй. Хөдөө орон нутагт төлбөрийн чадваргүй хүнийг өмгөөлөх улсын өмгөөлөгч байхгүй. Зөвхөн төлбөрийн чадваргүй категоритой хүмүүст өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх учраас цалинг нь нэмэх зайлшгүй шаардлагатай гэж үзжээ. Энэ үеэр гишүүд ямар байр суурь илэрхийлснийг хүргэе.

 

Б.Энхбаяр:

-Өнгөрсөн долоо хоногт гурван мөрдөгч нэг этгээдэд 15 хэргийг хийсэн болгож, эрүүдэн шүүж, ял авлаа. Гэтэл 2019 оны намар энэ үйл явдал болсон байна. 461 дүгээр ангид цагдан хоригдож буй хүмүүс улсын өмгөөлөгч авдаг тохиолдол их байдаг юм шиг байна. Тэдний зүгээс тавьж буй гол асуудал нь өмгөөлөгчийн бараа харчих юмсан гэдгээ ярьдаг. Энэ хийдлээр хүний эрх зөрчигддөг. Цаанаа хэрэг хүлээлгэдэг ял наймаалцдаг байдал хэвээрээ байгаа нь нотлогдлоо. Цагдан хорих байранд ял наймаалцдаг асуудал байгаа гэж хуулийнхан хэлж байна. Гол оролцож буй хүмүүс нь мөрдөгчид, гүйцэтгэх ажиллагааныхан байдаг. Камергүй буланд очиж эрүүдэн шүүж хэрэг хүлээлгэдэг асуудал ч сонсогдож байна. Үүнийг таслан зогсоох тал дээр юу бодож байна вэ.

 

Б.Дэлгэрсайхан:

-Б.Энхбаяр гишүүний ярьж буй үнэн. Улсын өмгөөлөгчийн хувьд өөрийгөө хамгаалах чадваргүй, мөнгө санхүү байхгүй хүмүүст туслалцаа үзүүлдэг учраас ачаалал их байна. Мөн хөрөнгө мөнгөний асуудал бий. Бодит байдалд ганц худаг орох мөнгөгүй байгаа. Хөрөнгө, мөнгийг шүүх прокурортой ижил болгосноор ахиц гарна. Энэ талаар шинэ хуульд зүйл заалт оруулж байгаа. Ял наймаалцдаг асуудал хэрэг мөрдөлт, мөрдөн байцаалтын шатанд өмгөөлөгчийг оролцуулахгүй  байгаа юм.

 

Ш.Раднаасэд:

-Улсын өмгөөлөгчөөр үйлчлүүлсэн үйлчлүүлэгч хууль зүйн туслалцаа авсан уу үгүй юу гэдэг судалгаа байна уу. Хоёрдугаарт, 461 дүгээр ангид эрүүдэн шүүдэг булан тохой байдаг юм уу?

 

ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж:

-2013 онд төлбөрийн чадваргүй яллагдагчид туслалцаа үзүүлэх хуулийг УИХ-аас баталсан. Өнөөдрийг хүртэлх долоон жилийн хугацаанд хэрэгжиж байна. Хууль зүйн туслалцааны тухайд 72 алба хаагчтайгаар нийслэлийн найман дүүрэг, хоёр сум нийт 31 салбараар дамжуулан хууль зүйн туслалцааны үйлчилгээ үзүүлж байна. 2014-2020 оны байдлаар 62 мянга 500 иргэнд хууль зүйн туслалцаа үзүүлсэн. 2020 онд 17 мянга 506 эрүүгийн хэрэгт 19 мянга 42 мянга холбогдогчид туслалцаа үзүүлсэн. Хуулийн төсөлд ганцхан төлбөрийн чадваргүй иргэдэд бус гэр бүлийн хүчирхийлэл, бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд гэх мэт асуудлыг өргөжүүлсэн. 461 дүгээр ангид эрүүдэн шүүдэг асуудал байхгүй. Прокурор, ХЭҮК, камерын хяналтад байдаг.

 

Б.Энх-Амгалан:

- Улсын өмгөөлөгч суманд зургаан жил ажилласан бол 12 сартай тэнцэх мөнгөн урамшуулал олгоно, аймагт таван жил ажилласан бол зургаан сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгоно гэжээ. Үндсэн цалин нь хоёр сая болж байна. Улсын төсөв даах уу. Бүх шатны иргэдийн төлөөлөгчийн хурал, засаг даргад үүрэг болгож, улсын өмгөөлөгч түүний гэр бүлд дэмжлэг үзүүлнэ гэсэн байна. Энэ заалт чинь ашиг сонирхлын зөрчилтэй юу.

 

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар:

-Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцдог субъект бол өмгөөлөгч. Тэр дундаа улсын өмгөөлөгчид байгаа. Аймагт улсын өмгөөлөгчөөр ажиллах хүн олдохгүй байна. Энэ хүмүүс сая төгрөгийн цалинтай байдаг. Хэд хэдэн аймаг улсын өмгөөлөгчгүй. Улсын өмгөөлөгч, түүний цар хүрээг өргөтгөх тал дээр мөрийн хөтөлбөр болон олон улсын байгууллагын өмнө хүлээсэн үүрэгтэй. Улсын хэмжээнд 70 хүн улсын өмгөөлөгч хийж байна. Эдгээр 70 хүнийг хоёр сая төгрөгийн цалинтай болчихвол орон нутагт хүн тогтож ажиллах болов уу гэдэг үүднээс оруулж ирсэн.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ  НЭГДҮГЭЭР САРЫН 12. ЛХАГВА ГАРАГ. № 8 (6740)

 

Төрийн албан хаагчдыг долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулахаар болжээ

Төрийн албан хаагчдыг долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулахаар болжээ

6 цаг 0 мин
Д.Цогтбаатар: Цүнхний намуудыг хүлээх шаардлага байхгүй

Д.Цогтбаатар: Цүнхний намуудыг хүлээх шаардлага байхгүй

10 цаг 11 мин
Н.Учрал: Нам институци болохгүй бол төр хүчгүй байна

Н.Учрал: Нам институци болохгүй бол төр хүчгүй байна

10 цаг 21 мин
Ирц: 30 гишүүн гадаад томилолттой, гурван гишүүн чөлөөтэй байна

Ирц: 30 гишүүн гадаад томилолттой, гурван гишүүн чөлөөтэй байна

11 цаг 5 мин
Т.Дүүрэн: Өөрийн биеэр бус ч нөхөн сонгуульд оролцох эрмэлзэлтэй байна

Т.Дүүрэн: Өөрийн биеэр бус ч нөхөн сонгуульд оролцох эрмэлзэлтэй байна

12 цаг 11 мин
Янжинлхамын хишигт найрагч А.Лхагва

Монголын яруу найргийн шилдэг бүтээл шалгаруулах “Болор цом” наадам У

15 цаг 38 мин
Ч.Баттогтох: Вакцины тухай худал мэдээлэл тараах нь монгол хүний эрүүл мэндийн эсрэг хийж буй гэмт хэрэг

ДЭМБ-ын судалгаагаар Монгол Улс умайн хүзүүний хорт хавдрын нас баралтаар дэлхи

15 цаг 38 мин
Дайны хөлд эрх нь зөрчигдөж байгаа Орос дахь монгол угсаатнууд

2022.09.20. Батожабын амьдралыг орвонгоор нь эргүүлсэн шийдвэрийг Оросын Засгийн газраа

15 цаг 38 мин
С.Амарсайхан: “Шинэ хоршоо” хөдөлгөөний үйл ажиллагааг үр дүнгээ өгч байгаа

Шадар сайд С.Амарсайхан цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

15 цаг 38 мин
Л.Төр-Од: Эрх чөлөөт эдийн засаг, эрх тэгш нээлттэй нийгэм, иргэн төвтэй засаг төрийн экосфер орчинг Монгол Улсдаа бүрдүүлэх нэн шаардлагатай

Эдийн засагч-эрх зүйч, МҮХАҮТ-ын XXI ба XXII Их хурлаас Удирдах зөвлөлийн дарга бөгөөд ерөнхийлөгчид нэр дэвшигч Л.Төр-Од. 

15 цаг 38 мин