Токаев “Олон жил бэлтгэсэн төрийн эргэлт” гэв

2022-01-11
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

З.БАТЦЭЦЭГ

Казахстаны ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев даваа гарагт Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын дээд хэмжээний уулзалтын үеэр тус улсад нэгдүгээр сарын эхээр гарсан үймээнийг нэгэн төвөөс зохицуулсан, Магадгүй олон жил бэлтгэгдсэн төрийн эргэлт хийх оролдлого байх гэж хэлэв. Түүний хэлснээр алан хядагчид, тэр дундаа гадаадын дайчид төрийн байгууллагуудад халдлага үйлдэхэд оролцсон нь тэднийг ХАБГБ-аас тусламж хүсэхэд хүргэсэн байна. Казахстаны ерөнхийлөгчийн хэлсэн онцлох үгийг “ТАСС” агентлаг эмхтгэжээ. Түүнийг хүргэе.

 -Нэгдүгээр сард хэд хоногийн турш Казахстанд томоохон хэмжээний хямрал нүүрлэсэн. Энэ нь тусгаар тогтнолын 30 жилийн түүхэн дэх хамгийн хэцүү үе болсон. Одоо эрх баригчид үндсэн хуулийн дэг журмыг сэргээж чадсан.

-Үйл явдлын бүрэн дүр зургийг хархад энэ он гарснаас хойшхи бүх үйл явдал гинжин хэлхээний холбоостой гэдгийг би хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Тэд нэг хор хөнөөлтэй төлөвлөгөөнд захирагдаж, бэлтгэл ажил нь удаан үргэлжилсэн. Хэр удаан үргэлжилсэн гэдэг нь мөрдөн байцаалтын явцад тодорхой болно.

-Үймээн бол төрийн эргэлт хийх оролдлого байсан. Тэд нэгэн зэрэг тушаалаар эхэлсэн. Бүлэглэлүүд зэвсэг, цэргийн техник эзэмшихийг завдаж, харгис хэрцгий үйлдэл хийж, хоёр цэргийн албан хаагчийн толгойг тас цавчсан. Аюулгүй байдлын албаны 16 ажилтан амь үрэгдсэн. Амиа алдсан энгийн иргэдийн тоог хараахан тогтоогоогүй байна.

-Үймээнд террористууд, тэр дундаа гадаадын иргэд оролцжээ. Казахстаны эсрэг террорист түрэмгийлэл бэлтгэж байсныг нь нотлох баримтыг дараа танилцуулах болно.

-Удахгүй Засгийн газрын шинэ бүрэлдэхүүний тухай саналаа парламентад өргөн мэдүүлж, нийгэм, эдийн засгийн салбарт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тодорхой зорилтуудыг дэвшүүлнэ

-Казахстаны эрх баригчид жагсаалд оролцогчдын нийгэм эдийн засаг, нийгэм-улс төрийн шаардлагыг сонсож, биелүүлнэ

-ХАБГБ-ын гишүүд тусламж үзүүлэх хүсэлтэд шуурхай хариу өгсөн. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин энхийг сахиулах цэргийн анги илгээх асуудлыг шуурхай шийдвэрлэлээ.Арменийн ерөнхий сайд Никол Пашинян шаардлагатай бичиг баримтыг цаг алдалгүй тохиролцсон.

-ХАБГБ-ын хүчний тусламжтайгаар эмх замбараагүй байдал хамгийн өргөн тархсан Алма-Ата хотыг террористуудаас эргүүлэн авах боломжтой болсон. Тус байгууллага нь үр дүнтэй болохыг харуулсан. Хямралын нөхцөл байдалд хариу арга хэмжээ авах хугацааг оновчтой болгосноор ХАБГБ-ын ажлыг сайжруулах боломжтой.

Эх сурвалж: www.polit.mn

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

2025-04-17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

2025-04-17