Д.Ганбаяр: Өнгөрсөн хугацаанд АН-аас гарсан бүх зардлыг Улсын шүүхээс нэхэмжлэнэ

2022-01-10
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

С.САРУУЛ

Ардчилсан намаас Улсын дээд шүүхийн шүүгч асан Х.Сонинбаяртай холбоотой мэдээлэл хийлээ. Энэ тухай Ардчилсан намын дэд дарга Д.Ганбаяр “Нийслэлийн ърокурорын газраас Ц. Туваан, С.Амардэлгэр, Х. Сонинбаяр нартай хэрэг үүсгэхээс татгалзсан гэх шийдвэрийг авахаар ирэхэд надад өгсөнгүй. Бүхэл бүтэн Ардчилсан намын дэд дарга гэсэн албан бичиг явуулсан байтал ийнхүү өгөхгүй байгаа шалтгаанаа тэд намайг албан бичиг бичээгүй учраас гэж тайлбарлаж байгаа юм. Энэ нь хууль шүүхийн байгууллагад албан тушаалтнаар томилогдсон этгээдүүдийн улс төрөөс хараат бус байх байдал нь алдагдчихсан байгааг харуулж байна. Ерөнхийлөгч асан Х.Баттулга шударга ёсыг тогтооно гэсэн нь өөрөө шударга бусыг хонгилыг бий болгожээ. Үүний нэг илрэл нь Ардчилсан намын хүндийг зохион байгуулалттайгаар унагаж буй Х.Баттулга болон түүний байгуулсан шүүх засаглалын зарим албан тушаалтантай холбоотой асуудал юм. Тодруулбал, Салхитын мөнгөний ордтой холбоотой асуудлаар шалгагдаж байсан Улсын дээд шүүхийн шүүгч Х.Сонинбаярыг Х.Баттулга буцаан томилсон. Энэ хүн Улсын дээд шүүхийн цахим мэдээллийн санд өөрчлөлт оруулж, Ардчилсан намын дүрмийг зөрчсөн нь тогтоогдсон. Үүнд ШЕЗ-ийн сахилгын хороогоор орж, ёс зүйн хариуцлага тооцсон. Мөн Улсын дээд шүүхээс энэ хэрэгт Х.Сонинбаяр буруутайг хүлээн зөвшөөрсөн.

Түүнчлэн АН-ын дарга С.Эрдэнэ дараагийн намын даргыг сонгохдоо албан ёсоор батламжилж, Дээд шүүхэд бүртгүүлэх хүртэл Ардчилсан намын дарга хэвээрээ байна гэсэн намын үндсэн дүрмийн тогтоол бий. Гэвч О.Цогтгэрэл, Ц.Туваан болон нөгөө талын үндсэн дүрмийн хорооны гишүүд энэ тогтоол огт гараагүй мэт аашилж байгаа. Тиймээс Улсын дээд шүүхийн цахим мэдээллийн санд хууль зөрчин өөрчлөлт оруулсан УИХ-ын гишүүн Ц.Туваан, Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч асан Х.Сонинбаяр, Тамгын дарга С.Амардэлгэр нарыг эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан гэж Ардчилсан намын зүгээс өмнө нь АТГ-т өргөдөл гаргаж байв.

Гэтэл Нийслэлийн прокурорын газраас дээрх хүмүүст холбогдуулж хэрэг үүсгэхээс татгалзсан. Уг шийдвэрийг өнөөдөр авахаар иртэл өгөхгүй байна. Тухайн хүмүүст хэрэг үүсгэхээс татгалзсан шийдвэр нь улс төрд нөлөө бүхий хүмүүсийн нөлөөллөөр гарсан гэх хардлагыг төрүүлж байна. Шүүх, Прокурор тусдаа байгууллага байтал прокурорууд нь шүүгч нараасаа айгаад хэрэг үүсгэхээс татгалзаж байгаа нь өнөөдөр Монголд шударга шүүх бий болоход гай болж байгаа. Х.Сонинбаярыг буруутай үйл ажиллагаа нь Ардчилсан намын нэр хүндэд маш ноцтой хохирол учруулсан. Мөн өнгөрсөн хугацаанд гарсан бүх санхүүгийн зардал, үйл ажиллагаанд Ардчилсан намаас маш их хохирол гарсан. Тиймээс цаашлаад уг шүүгчийн буруутай үйл ажиллагаанаас болж гарсан хохирлыг бид Улсын шүүхээс нэхэмжлэх болно” гэлээ.
Эх сурвалж: www.polit.mn

Төрийн албан хаагчдыг долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулахаар болжээ

Төрийн албан хаагчдыг долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулахаар болжээ

6 цаг 5 мин
Д.Цогтбаатар: Цүнхний намуудыг хүлээх шаардлага байхгүй

Д.Цогтбаатар: Цүнхний намуудыг хүлээх шаардлага байхгүй

10 цаг 16 мин
Н.Учрал: Нам институци болохгүй бол төр хүчгүй байна

Н.Учрал: Нам институци болохгүй бол төр хүчгүй байна

10 цаг 25 мин
Ирц: 30 гишүүн гадаад томилолттой, гурван гишүүн чөлөөтэй байна

Ирц: 30 гишүүн гадаад томилолттой, гурван гишүүн чөлөөтэй байна

11 цаг 9 мин
Т.Дүүрэн: Өөрийн биеэр бус ч нөхөн сонгуульд оролцох эрмэлзэлтэй байна

Т.Дүүрэн: Өөрийн биеэр бус ч нөхөн сонгуульд оролцох эрмэлзэлтэй байна

12 цаг 15 мин
Янжинлхамын хишигт найрагч А.Лхагва

Монголын яруу найргийн шилдэг бүтээл шалгаруулах “Болор цом” наадам У

15 цаг 43 мин
Ч.Баттогтох: Вакцины тухай худал мэдээлэл тараах нь монгол хүний эрүүл мэндийн эсрэг хийж буй гэмт хэрэг

ДЭМБ-ын судалгаагаар Монгол Улс умайн хүзүүний хорт хавдрын нас баралтаар дэлхи

15 цаг 43 мин
Дайны хөлд эрх нь зөрчигдөж байгаа Орос дахь монгол угсаатнууд

2022.09.20. Батожабын амьдралыг орвонгоор нь эргүүлсэн шийдвэрийг Оросын Засгийн газраа

15 цаг 43 мин
С.Амарсайхан: “Шинэ хоршоо” хөдөлгөөний үйл ажиллагааг үр дүнгээ өгч байгаа

Шадар сайд С.Амарсайхан цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

15 цаг 43 мин
Л.Төр-Од: Эрх чөлөөт эдийн засаг, эрх тэгш нээлттэй нийгэм, иргэн төвтэй засаг төрийн экосфер орчинг Монгол Улсдаа бүрдүүлэх нэн шаардлагатай

Эдийн засагч-эрх зүйч, МҮХАҮТ-ын XXI ба XXII Их хурлаас Удирдах зөвлөлийн дарга бөгөөд ерөнхийлөгчид нэр дэвшигч Л.Төр-Од. 

15 цаг 43 мин