С.САРУУЛ
Хоёр намын бүлэг даваа гариг бүр хуралддаг. Тэгвэл МАН-ын бүлгийн хуралд Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ оролцож хоёр чиглэлээр мэдээлэл өгсөн. Нэгдүгээрт, гадаад нөхцөл байдал буюу хоёр хөрш болон Бүгд найрамдах Казакстан улсын нөхцөл байдал болон тухайн улсад амьдарч буй Монгол Улсын иргэдийн асуудлаар мэдээлэл өгчээ. Ингэхдээ Казакстан улсад суугаа манай улсын ард иргэдийн эрх ашиг хөндөгдөж байгаа эсэх асуудлаар Элчин сайдын яам болон Консулын байгууллагаас цаашид анхаарч ажиллах шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийлсэн байна.
Эх сурвалж: www.polit.mn