Казахстанд онц байдал зарлав

2022-01-05
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Шинэ оны эхний өдрөөс Казахстан улсын засгийн газар ахуйн шингэрүүлсэн хийн үнийг чөлөөлсний улмаас үнэ нь нэг шөнийн дотор бараг хоёр дахин өссөн байна. Өмнө нь тус улсын эрх баригчид олон жилийн турш үнийг хүчээр тогтоож ирсэн юм. Гэвч цаашдаа үнэ тарифыг хатуу тогтоох боломжгүй болсныг тэд тайлбарлаж байв. Казахстан нь газрын тосны олборлолтоор дэлхийн тэргүүлдэг улсуудын нэг бөгөөд байгалийн хийн олборлолтоор эхний 20-д багтдаг юм. Үнийн өсөлтийг эсэргүүцсэн иргэдийн тэмцэл тус улсын газрын тосны томоохон төв болох баруун өмнөд Мангистау мужид эхэлж, сүүлдээ Казахстаны бусад бүс нутгуудад таржээ.

Өмнөд бүсийн нийслэл Кызылордад өчигдөр тэмцэгчид, цагдаа нарын хооронд мөргөлдөөн гарсан тухай мэдээ ирж байна.

Казахстаны хамгийн том хот Алматыд мөн олон зуун хүн оролцсон эсэргүүцлийн жагсаал болж, цагдаа нартай мөргөлдөөн үүсжээ. Цагдаа нар тэмцэгчдийг тараахын тулд хүчтэй дуу, хурц гэрэл гаргагч гранат ашигласан тухай эх сурвалжууд мэдээлжээ.

Өчигдөр орой Казахстаны ерөнхийлөгч Кассым-Жомарт Токаев ард түмэндээ хандаж мэдэгдэл гаргасан байна. Тэрбээр зөрчил мөргөлдөөнөөр бус, яриа хэлэлцээгээр асуудлаа шийдэхийг иргэдэд уриалж, үймээн анх дэгдсэн Мангистауд нэг литр хийн үнийг 50 тэнгэгээс ($0.11) хэтрүүлэхгүй байх түр хязгаар тогтоож байгаагаа зарлажээ.

Лхагва гарагт болох засгийн газрын хуралдааны үеэр тэмцэгчдийн тавьж буй шаардлагын талаар хэлэлцэхээ Токаев амласан байна. Мөн Алматы хот болон Мангистау мужид онц байдал тогтоох шийдвэр гаргажээ.

Эх сурвалж: www.polit.mn

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин