УИХ-аар хаалттай хэлэлцсэн нь Оюутолгойн хэлэлцээр эмзэг байна гэсэн үг

2021-12-27
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.ДАМДИН-ОЧИР

 

Оюутолгойн гэрээ хэрэгжээд 12 жил өнгөрсөн. Энэ 12 жилд монголчууд Оюутолгойгоос ашиг хүртээгүй. Харин 2.3 тэрбум ам.долларын өрөнд ороод байв. Хайран 12 жил...

Өөрөөр хэлбэл, 2009 оноос хойш үндсэн зээлийн болон хүүгийн төлбөрийн нийт 2.3 тэрбум ам.долларын өртэй болсон. Ингэснээр анх 2010 онд Монголын тал 53 хувь, Хөрөнгө оруулагч тал 47 хувийн үр өгөөжтэй байна гэж тохирсон тооцоолол алдагдчихсан. Тэр байтугай ирээдүйд 22 тэрбум ам.долларын өрөнд орж, ногдол ашиг хэзээ ч авахааргүй болчихсон.

Бас 2015 оны “Дубайн гэрээ”-гээр АМНАТ болон бусад татвар хуулийн дагуу төлөгдөхгүй байх нөхцөл болсон. Энэ нь хөрөнгө оруулалтын зээлийн өрнөөс болж хоёр тийшээ харчихаад байсан талуудын зөрчлийг улам нэмсэн. Сүүлдээ Арбитрын шүүхэд хандсан.

Ер нь бол энэ чигээрээ яваад байсан бол өндөр дүнтэй өр, илүү их хохирол амсахаар байжээ. Оюутолгой төсөл зогсож ч мэдэхээр болоод байв. Энэ төсөл зогсвол юу болохыг манай улстөрчид, эдийн засагчид сайн мэднэ. Хамгийн наад зах нь сар бүр 90 гаруй сая ам.долларын зээлийн хүү нэмэгдэнэ. Ажлын байр хэдэн мянгаар алдагдана. За тэгээд, валютын урсгал, төлбөрийн тэнцэлд асуудал үүснэ. Гэхдээ энэ төсөлд саатвал ганц Монгол ч бус, “Рио Тинто” болон “Туркойз Хилл Ресурсэс” ч том хохирол амсана.

Яг ийм нөхцөлд УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх Засгийн газрын Ажлын хэсэг хөрөнгө оруулагчидтай хэлэлцээр хийсэн. Хэлэлцээр дуусаагүй. Гэхдээ Оюутолгойн хөрөнгө оруулагч “Рио Тинто”, “Туркойз Хилл Ресурсэс” компаниудаас 2021 оны арванхоёрдугаар сарын Ерөнхий сайдад ирүүлсэн захидалдаа дээрх өрийг тэглэхээс гадна “Дубайн гэрээ”-г цуцлах, Далд уурхайн бүтээн байгуулалтын төслийн санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулахыг зөвшөөрөх, Гүний уурхай ашиглалтад орж олборлолт эхлэх 2023 оны эхний хагас хүртэлх нэмэлт зардлыг хөрөнгө оруулагч тал 100 хувь хариуцаж, “Эрдэнэс Оюутолгой ХХК-д нэмэлт өр үүсгэхгүй байх, Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулах зэрэг саналыг тусгасан.

Засгийн газраас эдгээрийг “Оюутолгой ордоос Монгол Улсын хүртэх ашгийг хангуулах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолд шингээж тусгуулахаар төсөл боловсруулж, энэ сарын 22-нд өргөн барьсан. Өнгөрсөн баасан гаригт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хаалттай горимоор хэлэлцэж дэмжжээ. Ерөөс УИХ-аар хаалттай хэлэлцэнэ гэдэг Оюутолгойн хэлэлцээр эмзэг байна гэсэн үг.

Нөгөө талаас ингэснээр төрийн алдааг төр нь засч буй хэрэг болж байна. Цаашид гарах сайн үр нөлөөг ч Ажлын хэсэг, экспертийн баг судалж тооцжээ. Хамгийн эхэнд хэлэхэд, хуримтлагдаад байсан өрийг хэлэлцээрийн замаар тэглэлээ. Энэ нь олон нааштай үр дүнгийн хүлээлт үүсгэж байна. Ямартай ч 45 хувь хүртэл унаад байсан анхны тохирооны 53 хувийн үр өгөөж дээшилнэ. Энэ “тоо” 57-59 хувьд хүрч, ногдол ашиг хөрөнгө оруулагчидтай ижил түвшинд хүрэх боломж үүссэн.

“Дубайн гэрээ” цуцласнаар Далд уурхай 2023 онд ашиглалтад орох боломж бүрдэнэ. Дэлхийн зах зээл дээр зэс, алт зэрэг суурь металлын үнэ өндөр байгаа ийм үед Далд уурхай ажиллаж эхлэх нь хэн хэндээ таатай үр өгөөж авчирна. Монголын эдийн засаг, төсөвт оруулах үр өгөөж багадаа гурав дахин нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл, жилд тав орчим тэрбум ам.долларын борлуулалт хийнэ гэсэн үг.  АМНАТ нь ч жилд 700 тэрбум төгрөгт хүрэх тооцоолол гарсан байна.

Бас Оюутолгойн зэсийн экспорт 600 орчим мянган тн-д хүрнэ. Одоо жилд 120 мянган тн-ыг экспортолдог. Ингэхээр Монголд орж ирдэг 860 сая ам.долларын валютын урсгал 3.4 орчим тэрбум ам.долларт хүрнэ гэсэн үг. Мөн манай 34 хувийн үнэлгээ ч өснө.

Үүнээс гадна “Рио Тинто”, “Туркойз Хилл Ресурсэс” компаниудаас санал болгосон манай эх үүсвэрээс цахилгаанаа авна гэдэг маш том боломж юм. Энэ хүрээнд Тавантолгой Дулааны цахилгаан станцыг ашиглалтад оруулах чухал шаардлага үүснэ. Одоо эрчим хүчний төлбөр гээд Хятадад руу байнга гардаг 120 орчим сая ам.доллар манайд орж ирнэ,. Энэ мэтчилэн олон сайн “тоо” байгаа юм.

Гэхдээ “эх орончид”маань амаа хамхихгүй бол энэ “тоо”-нууд бас тэглэгдэх эрсдэл бас бий. “Зууны мэдээ” сонин өмнөх дугаарууддаа “Туркойз Хилл Ресурсэс”-ийн жижиг хувьцаа эзэмшигчдийн мэдэгдэл, “Рио Тинто”-гийн ТУЗ-ийн шинэ даргаар сонгогдсон Доминиз Бартоны намтар, байр суурийн талаарх мэдээллийн зах зухаас нийтэлсэн. Товчхондоо, одоо Монгол дотроо Оюутолгойн асуудал дээр тун болгоомжтой хандах цаг юм. Ялангуяа энэ сэдвээр попрох нь нэн зохимжгүй. Учир нь хэлэлцээр дуусаагүй, үргэлжилж байгаа билээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.12.27 ДАВАА № 254 (6731)

 

Төрийн албан хаагчдыг долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулахаар болжээ

Төрийн албан хаагчдыг долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулахаар болжээ

6 цаг 55 мин
Д.Цогтбаатар: Цүнхний намуудыг хүлээх шаардлага байхгүй

Д.Цогтбаатар: Цүнхний намуудыг хүлээх шаардлага байхгүй

11 цаг 6 мин
Н.Учрал: Нам институци болохгүй бол төр хүчгүй байна

Н.Учрал: Нам институци болохгүй бол төр хүчгүй байна

11 цаг 16 мин
Ирц: 30 гишүүн гадаад томилолттой, гурван гишүүн чөлөөтэй байна

Ирц: 30 гишүүн гадаад томилолттой, гурван гишүүн чөлөөтэй байна

12 цаг 0 мин
Т.Дүүрэн: Өөрийн биеэр бус ч нөхөн сонгуульд оролцох эрмэлзэлтэй байна

Т.Дүүрэн: Өөрийн биеэр бус ч нөхөн сонгуульд оролцох эрмэлзэлтэй байна

13 цаг 6 мин
Янжинлхамын хишигт найрагч А.Лхагва

Монголын яруу найргийн шилдэг бүтээл шалгаруулах “Болор цом” наадам У

16 цаг 33 мин
Ч.Баттогтох: Вакцины тухай худал мэдээлэл тараах нь монгол хүний эрүүл мэндийн эсрэг хийж буй гэмт хэрэг

ДЭМБ-ын судалгаагаар Монгол Улс умайн хүзүүний хорт хавдрын нас баралтаар дэлхи

16 цаг 33 мин
Дайны хөлд эрх нь зөрчигдөж байгаа Орос дахь монгол угсаатнууд

2022.09.20. Батожабын амьдралыг орвонгоор нь эргүүлсэн шийдвэрийг Оросын Засгийн газраа

16 цаг 33 мин
С.Амарсайхан: “Шинэ хоршоо” хөдөлгөөний үйл ажиллагааг үр дүнгээ өгч байгаа

Шадар сайд С.Амарсайхан цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

16 цаг 33 мин
Л.Төр-Од: Эрх чөлөөт эдийн засаг, эрх тэгш нээлттэй нийгэм, иргэн төвтэй засаг төрийн экосфер орчинг Монгол Улсдаа бүрдүүлэх нэн шаардлагатай

Эдийн засагч-эрх зүйч, МҮХАҮТ-ын XXI ба XXII Их хурлаас Удирдах зөвлөлийн дарга бөгөөд ерөнхийлөгчид нэр дэвшигч Л.Төр-Од. 

16 цаг 33 мин