Оюутолгойн хувь заяа УИХ-ын Түр хорооныхны гарт ирлээ

2021-12-24
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Б.ДАМДИН-ОЧИР

 

“Оюутолгой” төслийн хөрөнгө оруулагч, хувь эзэмшигч “Рио Тинто”, “Туркойз Хилл Ресурсес” компаниудаас 10 хоногийн өмнө Ерөнхий сайдын нэр дээр захидал ирүүлсэн. Уг захидлаар Монгол Улсын Засгийн газрын саналыг хүлээн авч байгаагаа илэрхийлсэн.

Өөрөөр хэлбэл, Засгийн газрын эзэмшлийн 34 хувьд ногдох нийт 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглэх, “Дубайн гэрээ”-г цуцлах, Aудит оруулах,  “Оюутолгой” төслийн  гүний уурхай ашиглалтад орж олборлолт эхлэх 2023 оны эхний хагас хүртэлх нэмэлт зардлыг гадаадын хөрөнгө оруулагч тал 100 хувь хариуцах, “Оюутолгой” ХХК-ийн засаглалыг сайжруулах, Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулах, Татварын актуудын биелэлтийг хангуулах, цаашид нэг мөр ойлгож, дагаж мөрдөхийг хүлээн зөвшөөрүүлж, хэрэгжүүлэх зэргээр Засгийн газрын саналыг хүлээн зөвшөөрсөн.

Үүнийг тусгасан УИХ-ын тогтоолыг гаргуулахаар Засгийн газрын Ажлын хэсгийн дарга Х.Нямбаатар “Оюутолгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах тухай”тогтоолын төслийг уржигдар УИХ-ын даргад өргөн барьсан.

Үүнийг УИХ-аар нэн яаралтай горимоор хэлэлцэж эхэлсэн. Гэвч чуулганы өчигдрийн хуралдаанаас УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авлаа. Бүлгийн дарга Д.Ганбат “...Оюутолгой төсөл маш чухал. Гэвч манай бүлгийн гишүүдэд энэ төслийн талаар мэдээлэл маш бага байна. Тиймээс УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу завсарлага авах хүсэлтэй байна” гэв. УИХ-ын дарга Г.Занданшатар өнөө өглөөний 10:00 цагийг хүртэл завсарлага өгсөн.

Гэтэл Оюутолгой гэдэг сэдвээр Монгол дотроо энэ мэтээр попроод, улстөржөөд байх нь эрсдэл дагуулж мэдэхээр болчихоод байна. Хөрөнгө оруулагч талуудтай холбоотой анхаарал татсан мэдээллүүд цуварч байна. Иймд Монгол Улс дотоодын улс төр, хувийн ашиг сонирхлуудаа хойш тавьж, Оюутолгойн асуудалд болгоомжтой хандах цаг ирсэн байна.

“Зууны мэдээ” сонин гурав хоногийн өмнө нэгэн мэдээлэл хүргэж байсан. Сануулахад, “Туркойз Хилл Ресурсэс”-ийн 9.5 хувийг эзэмшдэг “Пентвотер капитал менежмент”-ийн гүйцэтгэх захирал Меттью Халбоуэр Монголын Засгийн газрын эзэмших хувьд оногдох өрийг тэглэсэнд дургүйцэж, үүнийгээ “Туркойз Хилл Ресурсэс”-ийн Захирлуудын зөвлөлийн дарга Питер Гиллин, Гүйцэтгэх захирал Стив Тибо нарт хандаж 2021 оны арванхоёрдугаар сарын   16-нд ил захидлаар илэрхийлсэн тухай мэдээлсэн. Меттью Халбоуэр захидалдаа “...“Туркойз Хилл”-ийн жижиг хувьцаа эзэмшигчид яг адилхан “Рио Тинто”-гийн хохирогч атал Монгол Улс л ийм “хөнгөлөлт” эдэлж байгаа нь ёс зүйгүй явдал юм. ...Та бүхэн “Рио Тинто”-гийн халаасанд орсон гэдгийг би мэдэж байсан. Гэсэн хэдий ч 2.3 тэрбум ам.долларын компанийн хөрөнгийг юу ч биш болгож, бусдад өгнө гэж бодсонгүй. Энэ бол тэнэглэл. ..Ингэснээр итгэлцлийг аймшиггүйгээр зөрчлөө. Үүнээс өөрөөр ойлгох боломжгүй юм. Тийм учраас миний бие та бүхнийг хүн нэг бүрчлэн шүүхэд өгөх болно. Одоо та бүхэн огцрох ёстой” гэсэн байв.

Тэгвэл “Рио Тинто” компани 2021 оны арванхоёрдугаар сарын 20-нд ТУЗ-ийн шинэ даргаараа  Доминик Бартоныг сонгосноо зарлалаа. Доминик Бартон нь 1962 онд Угандаад төрсөн. Канадын иргэн. “МакКинси” хуулийн фирмд 2009-2018 онд ажилласан. 2018-2021 онд Канадаас Хятадад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар томилогдож ажиллаж байв. Ингэж Хятадад Канадыг төлөөлсөн Элчин сайдаар сууж байсан Доминик Бартон хэдхэн хоногийн өмнө буюу 2021 оны арванхоёрдугаар сарын 8-нд эгүүлэн татагджээ. Тэгээд хоёр долоо хоног ч бололгүй “Рио Тинто”-гийн ТУЗ-ийн даргаар сонгогдсон нь анхаарал татаж байгаа юм.

Түүний талаар “Financial Times”-д 2019 оны есдүгээр сарын 5-нд “Канад улс “МакКинси”-гийн экс тэргүүнийг Хятадад Элчин сайдаар томилов” гэсэн гарчиг бүхий нийтлэл хэвлэгдсэн.

Нийтлэлд Доминик Бартоны томилгоог “...Өнгөрсөн онд “Huawei”-гийн санхүүгийн захирал баривчлагдсанаас хойш түүхэн доод түвшиндээ хүрсэн хоёр улсын харилцааг сэргээх үүрэг хүлээсэн” хэмээн бичсэн байв. Мөн “...Ноён Бартон Хятадтай маш сайн харилцаатай. Өмнө нь тус компанийн Ази тивийн дарга, Хятадын Хөгжлийн Банк, Капитал Группын Зөвлөхүүдийн зөвлөлийн гишүүн, Бээжингийн Цинхуа Их сургуульд туслах профессороор ажиллаж байсан. Тэрбээр Канад, Хятад хоёрын хооронд худалдааны хүчтэй харилцаа бий болохыг удаан хугацааны турш дэмжиж ирсэн” гэсэн байдаг.

Үүнээс гадна Хятадын “Чалко” компани нь “Рио Тинто”-гийн 11 хувийг эзэмшдэг. Нэг үгээр хэлбэл, хамгийн өндөр дүнтэй хувьцаа эзэмшигч юм. Хувьцаагаа саяхан 14 болгосон гэх мэдээлэл бий. Тэгэхээр “Рио Тинто”-гийн ТУЗ-д нөлөөллөө бэхжүүлэх нь бизнесийн зарчмынхаа хувьд хийх ёстой алхам нь болж байгаа юм.

Гэхдээ энэ нь Монгол Улсад төдийлэн таатай бус бөгөөд манай зарим улстөрчид өмнөх шигээ аяглаж, бие даасан “улс төр” хийж гүйцгээх нь нийтийн эрх ашигт халгаатай явдал болж хувирахаар болж байна. Товчхондоо, арваадхан хоногийн өмнөх “Рио Тинто”-гийн байр суурь гурав хоногийн өмнөөс өөрчлөгдсөн байж болзошгүй гэсэн үг.

Юутай ч “Рио Тинто”, “Туркойз Хилл Ресурсэс”-ийн албан ёсны саналыг УИХ тогтоол болгож батлахаар хэлэлцэж эхэллээ. Энэ саналыг “юм” болгоод авч чадах эсэх нь “Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай бол санал боловсруулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Түр хорооны гарт ирчихэж байгаа юм. Энэ Түр хороо нь 2021 оны гуравдугаар сарын сүүлчээр байгуулагдсан. Даргаар нь  Ц.Даваасүрэн, гишүүдээр нь Ш.Адьшаа, П.Анужин, Т.Аюурсайхан, Ё.Баатарбилэг, Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, С.Бямбацогт, С.Ганбаатар, Г.Ганболд, Н.Ганибал, Х.Ганхуяг, Г.Дамдинням, Б.Дэлгэрсайхан, Б.Жаргалмаа, Ж.Мөнхбат, Ц.Сандаг-Очир, Ж.Сүхбаатар, Г.Тэмүүлэн, Ч.Ундрам, С.Чинзориг, Б.Энхбаяр, Н.Алтанхуяг нарыг томилсон байдаг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.12.24 БААСАН № 253 (6730)

 

Төрийн албан хаагчдыг долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулахаар болжээ

Төрийн албан хаагчдыг долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулахаар болжээ

7 цаг 11 мин
Д.Цогтбаатар: Цүнхний намуудыг хүлээх шаардлага байхгүй

Д.Цогтбаатар: Цүнхний намуудыг хүлээх шаардлага байхгүй

11 цаг 22 мин
Н.Учрал: Нам институци болохгүй бол төр хүчгүй байна

Н.Учрал: Нам институци болохгүй бол төр хүчгүй байна

11 цаг 32 мин
Ирц: 30 гишүүн гадаад томилолттой, гурван гишүүн чөлөөтэй байна

Ирц: 30 гишүүн гадаад томилолттой, гурван гишүүн чөлөөтэй байна

12 цаг 16 мин
Т.Дүүрэн: Өөрийн биеэр бус ч нөхөн сонгуульд оролцох эрмэлзэлтэй байна

Т.Дүүрэн: Өөрийн биеэр бус ч нөхөн сонгуульд оролцох эрмэлзэлтэй байна

13 цаг 22 мин
Янжинлхамын хишигт найрагч А.Лхагва

Монголын яруу найргийн шилдэг бүтээл шалгаруулах “Болор цом” наадам У

16 цаг 49 мин
Ч.Баттогтох: Вакцины тухай худал мэдээлэл тараах нь монгол хүний эрүүл мэндийн эсрэг хийж буй гэмт хэрэг

ДЭМБ-ын судалгаагаар Монгол Улс умайн хүзүүний хорт хавдрын нас баралтаар дэлхи

16 цаг 49 мин
Дайны хөлд эрх нь зөрчигдөж байгаа Орос дахь монгол угсаатнууд

2022.09.20. Батожабын амьдралыг орвонгоор нь эргүүлсэн шийдвэрийг Оросын Засгийн газраа

16 цаг 49 мин
С.Амарсайхан: “Шинэ хоршоо” хөдөлгөөний үйл ажиллагааг үр дүнгээ өгч байгаа

Шадар сайд С.Амарсайхан цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

16 цаг 49 мин
Л.Төр-Од: Эрх чөлөөт эдийн засаг, эрх тэгш нээлттэй нийгэм, иргэн төвтэй засаг төрийн экосфер орчинг Монгол Улсдаа бүрдүүлэх нэн шаардлагатай

Эдийн засагч-эрх зүйч, МҮХАҮТ-ын XXI ба XXII Их хурлаас Удирдах зөвлөлийн дарга бөгөөд ерөнхийлөгчид нэр дэвшигч Л.Төр-Од. 

16 цаг 49 мин