НИТХ: Түүх, соёлын 144 өвийг хамгаалалтад авна

2021-12-21
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Ч.ЗОТОЛ

Нийслэлийн ИТХ-ын Хүний хөгжлийн хорооны ээлжит хуралдаанаар дүүргийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт батлах асуудлыг хэлэлцэв.
Соёлын өвийг хамгаалах хуулийн дагуу түүх, соёлын үл хөдлөх дурсгалын улсын үзлэг, тооллогыг 2015 онд зохион байгуулсан. Уг  тооллогоор нийслэлийн нутаг дэвсгэрт 217 дэсийн 479 дурсгалыг бүртгэн Соёлын өвийн мэдээллийн санд оруулжээ.  Хуулийн дагуу эдгээр түүх, соёлын үл хөдлөх дурсгалаас дүүргийн хамгаалалтад авах шаардлагатай жагсаалтыг боловсруулан гаргасан  байна. Үүнд,  хөшөө дурсгал, эртний булш, цогцолбор, баримал, байшин зэрэг 144 түүх, соёлын үл хөдлөх дурсгал багтжээ.

Хэлэлцүүлгийн үеэр НИТХ-ын төлөөлөгч Г.Гангамөрөн “Түүх  соёлын дурсгалууд дотор  сэргээн засварлах шаардлагатай өв олон байна. Иймд  сэргээн засварлах ажил, цаашид соёлын өвийг хамдгалж, хамгаалж авч явах менежментэд анхаарах хэрэгтэй” гэв. Төлөөлөгч Т.Отгонболд “Соёлын өвийг хамгаалалтад авахаас гадна үүгээр дамжуулан нийслэл хот орлого олдог байх боломжийг нь нээж өгөх шаардлагатай. Мөн залуучуудад соёлын өвийг таниулах, ойлгуулах ажил чухал. Энэ чиглэлд мэргэжлийн байгууллагууд  анхаарах хэрэгтэй” гэлээ.

Уг асуудлыг нийслэлийн ИТХ-ын ээлжит XII хуралдаанаар хэлэлцэхийг Хүний хөгжлийн хороо дэмжив.  Ээлжит  XII хуралдаан энэ сарын 24-ний өдөр болох бөгөөд эцсийн шийдвэрийг гаргах юм. 

Эх сурвалж: www.polit.mn

Төрийн албан хаагчдыг долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулахаар болжээ

Төрийн албан хаагчдыг долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулахаар болжээ

9 цаг 6 мин
Д.Цогтбаатар: Цүнхний намуудыг хүлээх шаардлага байхгүй

Д.Цогтбаатар: Цүнхний намуудыг хүлээх шаардлага байхгүй

13 цаг 17 мин
Н.Учрал: Нам институци болохгүй бол төр хүчгүй байна

Н.Учрал: Нам институци болохгүй бол төр хүчгүй байна

13 цаг 27 мин
Ирц: 30 гишүүн гадаад томилолттой, гурван гишүүн чөлөөтэй байна

Ирц: 30 гишүүн гадаад томилолттой, гурван гишүүн чөлөөтэй байна

14 цаг 11 мин
Т.Дүүрэн: Өөрийн биеэр бус ч нөхөн сонгуульд оролцох эрмэлзэлтэй байна

Т.Дүүрэн: Өөрийн биеэр бус ч нөхөн сонгуульд оролцох эрмэлзэлтэй байна

15 цаг 17 мин
Янжинлхамын хишигт найрагч А.Лхагва

Монголын яруу найргийн шилдэг бүтээл шалгаруулах “Болор цом” наадам У

18 цаг 44 мин
Ч.Баттогтох: Вакцины тухай худал мэдээлэл тараах нь монгол хүний эрүүл мэндийн эсрэг хийж буй гэмт хэрэг

ДЭМБ-ын судалгаагаар Монгол Улс умайн хүзүүний хорт хавдрын нас баралтаар дэлхи

18 цаг 44 мин
Дайны хөлд эрх нь зөрчигдөж байгаа Орос дахь монгол угсаатнууд

2022.09.20. Батожабын амьдралыг орвонгоор нь эргүүлсэн шийдвэрийг Оросын Засгийн газраа

18 цаг 44 мин
С.Амарсайхан: “Шинэ хоршоо” хөдөлгөөний үйл ажиллагааг үр дүнгээ өгч байгаа

Шадар сайд С.Амарсайхан цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

18 цаг 44 мин
Л.Төр-Од: Эрх чөлөөт эдийн засаг, эрх тэгш нээлттэй нийгэм, иргэн төвтэй засаг төрийн экосфер орчинг Монгол Улсдаа бүрдүүлэх нэн шаардлагатай

Эдийн засагч-эрх зүйч, МҮХАҮТ-ын XXI ба XXII Их хурлаас Удирдах зөвлөлийн дарга бөгөөд ерөнхийлөгчид нэр дэвшигч Л.Төр-Од. 

18 цаг 44 мин