“Ипотекийн зээлийг хойшлуулж, иргэд цахилгааны мөнгөө өөрсдөө төлнө”

2021-12-21
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Ч.ЗОТОЛ

 

УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр  ээлжит хуралдаанаараа  Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг зургаан сараар сунгахыг дэмжив. Гэхдээ эцсийн шийдвэрийг УИХ –аар хэлэлцэж байж гаргана. Нийгэмд ямар нөхцөл байдал үүссэн бэ гэвэл  эдийн засаг, санхүүгийн  эргэлт зогсч, иргэдийн амьдрал сөхөрсөн гэдэг нь бодит үнэн юм. Иймд парламентад олонхи  болсон эрх баригч намын хувьд бүлгийн шийдвэр  нь  цаашид хэрэгжээд явах  боломжтой гэж олон нийтийн зүгээс  үзэхийн зэрэгцээ хүлээлт үүсээд  байгаа юм.

Тус намын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн хуралдааны дараа сэтгүүлчдэд өгсөн мэдээллийнхээ эхэнд гишүүдийн олонх нь  цар тахлын үед авах арга хэмжээний тухай хуулийг зургаан сараар сунгахыг дэмжлээ. Цар тахал үргэлжилж, дэлхийн зарим улс оронд коронавирусын  халдварын  тархалт  буурахгүй байгаа. Дээр нь хил гааль хаагдсан учир эдийн засаг  хүндэрсэн. Иймд  шуурхай  зохицуулалт хийх шаардлага тулгарсан.  Нөхцөл байдал ийм байгаа учраас  ирэх оны долдугаар сарын 1-ныг хүртэл цар тахлын үед авах арга хэмжээний тухай  хуулийн хэрэгжих хугацааг сунгахаар болсон. Он солигдохоос өмнө энэ сардаа  багтаан  энэ асуудлыг хэлэлцэнэ” гэсэн юм. Тэрбээр цааш хэлэхдээ “Цах тахлын хууль олон заалттай. Түүн доторх томилгоотой холбоотой асуудлыг  хуульд нийцүүл гэсэн  чиглэл өгсөн гэдгийг  Д.Тогтохсүрэн гишүүн хэлсэн. Тухайлбал, судалгаа хийхэд Засгийн газрын түвшинд  Төрийн нарийн  бичгийн дарга нар  болон 17 агентлагийн дарга,  яам,  агентлагийн  71 хэлтэс, газрын дарга нийт  90 гаруй албан тушаалтан  түр томилгоотойгоор үүрэг гүйцэтгэж  байгааг  Төрийн албаны тухай хуульд нийцүүлье гэсэн  чиглэл өгчээ. Түүнчлэн цахилгаан дулааны үнэтэй холбоотой асуудал улсын төсөвтэй хамаагүй,  “Эрдэнэт” үйлдвэр нийгмийн хариуцлагын хүрээнд шийдсэн. Энэ удаа  улсын төсөвт дээрх мөнгө тусгагдаагүй учир  иргэд төлбөрөө өөрсдөө төлнө. Цар тахлын нөхцөл байдлын улмаас  түүнийг зохицуулахтай холбоотой уг   хуулийг сунгахаас  аргагүй байдалд хүрсэн. Цар тахлын нөлөөлөл, тархалт буураагүй,  дуусаагүй байхад хуулийн хэрэгжилтийг   цуцалбал тусгаарлалтаас эхлээд олон арга хэмжээ хаагдахаар байгаа.  Нөгөө талаас хил гааль хаагдаад   удаж байна. Ирэх оны гуравдугаар сар хүртэл хил нээгдэх байх. Тэр хүртэл  дотор нь зохицуулалт хийх шаардлага үүссэн. Ингэхдээ  зургаан сараас цааш сунгах тухай  ярихгүй. Хуультай холбоотой шүүмжлэлтэй гурван заалт байгаа нь төрийн албаны томилгоо, төсөвтэй холбоотой асуудал, эрүүл мэндийн зарим  төхөөрөмж, хэрэгслийг шууд гэрээ байгуулж авна гэх заалт бий. Үүнтэй холбоотой Худалдан авалтын тухай хууль Шинэ сэргэлтийн бодлогыг дагаж орж ирж байгаа. Энэ нь хариуцлагыг өндөржүүлсэн  хэлбэрээр орж ирж байна. Ипотекийн зээлтэй холбоотой  заалт хэвээр байгаа бөгөөд хугацааг сунгах, төлөлтийг хойшлуулах зэрэг зохицуулалт хуульд тусгагдсан. Нэгэнт  хуулийн хэрэгжилтийг  сунгах шийдвэрийг УИХ дэмжиж баталвал  дээрх заалт мөн сунгагдаад явна гэж бодож байна” гэсэн мэдээллийг өглөө.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.12.21 МЯГМАР № 250 (6727)

 

ingej bolohgui dee
Төрийн албан хаагчдыг долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулахаар болжээ

Төрийн албан хаагчдыг долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулахаар болжээ

9 цаг 3 мин
Д.Цогтбаатар: Цүнхний намуудыг хүлээх шаардлага байхгүй

Д.Цогтбаатар: Цүнхний намуудыг хүлээх шаардлага байхгүй

13 цаг 14 мин
Н.Учрал: Нам институци болохгүй бол төр хүчгүй байна

Н.Учрал: Нам институци болохгүй бол төр хүчгүй байна

13 цаг 24 мин
Ирц: 30 гишүүн гадаад томилолттой, гурван гишүүн чөлөөтэй байна

Ирц: 30 гишүүн гадаад томилолттой, гурван гишүүн чөлөөтэй байна

14 цаг 8 мин
Т.Дүүрэн: Өөрийн биеэр бус ч нөхөн сонгуульд оролцох эрмэлзэлтэй байна

Т.Дүүрэн: Өөрийн биеэр бус ч нөхөн сонгуульд оролцох эрмэлзэлтэй байна

15 цаг 14 мин
Янжинлхамын хишигт найрагч А.Лхагва

Монголын яруу найргийн шилдэг бүтээл шалгаруулах “Болор цом” наадам У

18 цаг 41 мин
Ч.Баттогтох: Вакцины тухай худал мэдээлэл тараах нь монгол хүний эрүүл мэндийн эсрэг хийж буй гэмт хэрэг

ДЭМБ-ын судалгаагаар Монгол Улс умайн хүзүүний хорт хавдрын нас баралтаар дэлхи

18 цаг 41 мин
Дайны хөлд эрх нь зөрчигдөж байгаа Орос дахь монгол угсаатнууд

2022.09.20. Батожабын амьдралыг орвонгоор нь эргүүлсэн шийдвэрийг Оросын Засгийн газраа

18 цаг 41 мин
С.Амарсайхан: “Шинэ хоршоо” хөдөлгөөний үйл ажиллагааг үр дүнгээ өгч байгаа

Шадар сайд С.Амарсайхан цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

18 цаг 41 мин
Л.Төр-Од: Эрх чөлөөт эдийн засаг, эрх тэгш нээлттэй нийгэм, иргэн төвтэй засаг төрийн экосфер орчинг Монгол Улсдаа бүрдүүлэх нэн шаардлагатай

Эдийн засагч-эрх зүйч, МҮХАҮТ-ын XXI ба XXII Их хурлаас Удирдах зөвлөлийн дарга бөгөөд ерөнхийлөгчид нэр дэвшигч Л.Төр-Од. 

18 цаг 41 мин