З.БАТЦЭЦЭГ
Талууд “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн үйл ажиллагаанд онцгой анхаарал хандуулсан байна.
ОХУ, Монгол Улсын Сангийн сайд Антон Силуанов, Болдын Жавхлан нар Москва хотноо болсон хэлэлцээний үеэр хоёр улсын санхүүгийн салбарын хамтын ажиллагааны талаар ярилцаж, Орос-Монголын хамтарсан “Улаанбаатар төмөр зам” (УБТЗ) компанид онцгой анхаарал хандуулсан байна. Энэ тухай пүрэв гарагт Монголын хэлтсийн хэвлэлийн албанаас мэдээлэв.
Талууд Монгол-Оросын санхүүгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх хэтийн төлөвийн талаар санал солилцож, “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн (УБТЗ) үйл ажиллагаанд онцгой анхаарал хандуулсан” гэж тус компанийн цахим хуудсанд нийтэлжээ.
Энэ сарын 15-нд Москвад Монгол Улсын ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтэй уулзхаар айлчлалаар ирсэн юм. Энэ айлчлалын хүрээнд сангийн сайд нар уулзав. Мөн энэ онд тохиож буй хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд хоёр талын хамтын ажиллагааны тулгамдсан асуудлыг Сангийн сайд нар хэлэлцлээ.
20-р зууны дундуур баригдсан төмөр зам нь Орос, Монгол, Хятадыг холбосон бөгөөд Европоос Ази хүрэх төмөр замыг 1025 километрээр богиносгосон юм.1949 онд Зөвлөлт-Монголын хамтарсан "Улаанбаатар төмөр зам" үйлдвэрийг дүрмийн санг тэгш хуваан байгуулжээ. Өнөөдөр УБТЗ-ын урт 1815 км.Энэхүү Орос-Монголын компанийн ТУЗ 2018 онд УБТЗ-ийг 2030 он хүртэл шинэчлэх, хөгжүүлэх урт хугацааны хөтөлбөрийг баталсан.
Эх сурвалж: www.tass.ru