ИТХ-аас 162 орон тоо “хэмнэв”

2021-12-15
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

С.УЯНГА

 

Засгийн газар шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд төрөөс иргэн, аж ахуйн нэгжид хийгддэг төлөвлөгөөт шалгалтыг 50 хувиар бууруулах, цахимжуулах, бодлогыг арванхоёрдугаар сард багтаан гаргах талаар хэлэлцлээ. Мөн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн олголтын журмыг шинэчлэх, цахимжуулах өөрчлөлтийг хэлэлцэж шийдвэрлэлээ.

 

БҮТЭЦ, ОРОН ТООНЫ ШИНЭЧЛЭЛ ИРЭХ ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 1-НЭЭС ХЭРЭГЖИНЭ

Төрийн байгууллагын бүтээмжийг сайжруулах, чиг үүргийн давхардал, хийдлийг арилгах, бүтцийг цомхон, чадварлаг болгож иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээний чанарыг сайжруулахын тулд аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны болон аймаг, сумын Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тооны хязгаарыг тогтоох тухай Засгийн газрын тогтоолыг баталлаа. Тодруулбал, НИТХ-ын ажлын албаны орон тооны хязгаарыг 35, дүүргийнх 8-21, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын албаны орон тооны хязгаарыг 8-12, сумынх 3-4 байхаар, аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тооны хязгаарыг тогтоохдоо орон нутгийн онцлог, нутаг дэвсгэрийн хэмжээ, хүн амын тоо, эдийн засаг, үйлдвэрлэлийн цар хүрээнээс хамааруулан 34-46 хүртэл байхаар тогтоолоо. Хэлтэс, тасаг, агентлагийн чиг үүргийг давхардуулахгүйгээр оновчтой шийдвэр гаргах үүргийг аймгийн Засаг дарга нарт өгчээ. Энэ талаар ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн “Аймгийн ЗДТГ-ын бүтэц орон тоог тогтоох ажил ирэх оноос хэрэгжиж эхлэх Засаг захиргаа нутаг дэвсгэр түүний удирдлагын тухай хуулийн бэлтгэл ажлын хүрээнд хийгдэж байгаа. Ингэснээр төрийн ажлын бүтээмж сайжирна гэж үзэж байна. ИТХ-ын ажлын албаны орон тооны хязгаарыг тогтоож өгснөөр улсын хэмжээнд 162 орон тоо хасагдаж байгаа. Ингэхдээ зарим газар орон тоо буурч, заримд нь нэмэгдэж байгаа" гэв.           

 

ТӨРӨӨС ХУВИЙН ХЭВШИЛ, ИРГЭНД ТАВИХ ХЯНАЛТЫГ 50 ХУВЬ БУУРУУЛАХААР БОЛОВ

Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад чиглэсэн төлөвлөгөөт хяналт шалгалтыг 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс 50 хувиар бууруулах, зарим шаардлагагүй шалгалтуудыг цуцлахаар болжээ. Мөн зөвхөн эрсдэлд суурилсан, зайлшгүй хийгдэх хяналт шалгалтыг төлөвлөж хэрэгжүүлэх, хяналт шалгалтыг цахим хэлбэрт шилжүүлэх юм. Сангийн сайд Б.Жавхлан "Хяналтын байгууллагууд УИХ-ын бүтцэд ч бий. Засгийн газрын нэлээд газарт ч бий. Эдгээрийг ялгаж салгах хэрэгтэй. Гэхдээ төрөөс төрд тавих хяналт шалгалт  хэвийн үргэлжилнэ. Харин хувийн хэвшил, иргэнд тавих хяналт шалгалтыг 50 хувь цөөлж, эрсдэлд суурилсан, зайнаас хяналт тавьдаг хэлбэр рүү шилжих бодлогыг тодорхойлсон. Энэ нь хяналт шалгалт суларлаа гэсэн үг биш. Цахимд суурилсан зайнаас хяналт тавих шинэчлэл рүү шилжиж байна" гэлээ.

 

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.12.15 ЛХАГВА № 245 (6722)

 

Төрийн албан хаагчдыг долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулахаар болжээ

Төрийн албан хаагчдыг долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулахаар болжээ

8 цаг 59 мин
Д.Цогтбаатар: Цүнхний намуудыг хүлээх шаардлага байхгүй

Д.Цогтбаатар: Цүнхний намуудыг хүлээх шаардлага байхгүй

13 цаг 10 мин
Н.Учрал: Нам институци болохгүй бол төр хүчгүй байна

Н.Учрал: Нам институци болохгүй бол төр хүчгүй байна

13 цаг 20 мин
Ирц: 30 гишүүн гадаад томилолттой, гурван гишүүн чөлөөтэй байна

Ирц: 30 гишүүн гадаад томилолттой, гурван гишүүн чөлөөтэй байна

14 цаг 4 мин
Т.Дүүрэн: Өөрийн биеэр бус ч нөхөн сонгуульд оролцох эрмэлзэлтэй байна

Т.Дүүрэн: Өөрийн биеэр бус ч нөхөн сонгуульд оролцох эрмэлзэлтэй байна

15 цаг 10 мин
Янжинлхамын хишигт найрагч А.Лхагва

Монголын яруу найргийн шилдэг бүтээл шалгаруулах “Болор цом” наадам У

18 цаг 37 мин
Ч.Баттогтох: Вакцины тухай худал мэдээлэл тараах нь монгол хүний эрүүл мэндийн эсрэг хийж буй гэмт хэрэг

ДЭМБ-ын судалгаагаар Монгол Улс умайн хүзүүний хорт хавдрын нас баралтаар дэлхи

18 цаг 37 мин
Дайны хөлд эрх нь зөрчигдөж байгаа Орос дахь монгол угсаатнууд

2022.09.20. Батожабын амьдралыг орвонгоор нь эргүүлсэн шийдвэрийг Оросын Засгийн газраа

18 цаг 37 мин
С.Амарсайхан: “Шинэ хоршоо” хөдөлгөөний үйл ажиллагааг үр дүнгээ өгч байгаа

Шадар сайд С.Амарсайхан цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

18 цаг 37 мин
Л.Төр-Од: Эрх чөлөөт эдийн засаг, эрх тэгш нээлттэй нийгэм, иргэн төвтэй засаг төрийн экосфер орчинг Монгол Улсдаа бүрдүүлэх нэн шаардлагатай

Эдийн засагч-эрх зүйч, МҮХАҮТ-ын XXI ба XXII Их хурлаас Удирдах зөвлөлийн дарга бөгөөд ерөнхийлөгчид нэр дэвшигч Л.Төр-Од. 

18 цаг 37 мин