Х.Нямбаатар: “Рио Тинто” Арбитрын маргааныг эвийн журмаар шийдвэрлэх санал тавьсан

2021-12-14
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

"Рио Тинто", "Туркойз Хилл ресурсес" компаниас Монгол Улсын Засгийн газарт "Оюутолгой" төсөлтэй холбоотойгоор зарим зүйл заалтыг тусгасан захидлыг өчигдөр ирүүлсэн. Тухайн захидалд дурдсан зүйлсийн талаар болон Засгийн газрын байр суурь ямар байгааг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцуулав. Тэрбээр " Манай ажлын хэсгээс 34 хувьд ногдох өрийг тэглэх асуудлыг удаа дараа тавьсан. Энэ удаад 2.3 тэрбум ам.долларын бодит өрийг тэглэе, энэ нь цаашид 23 тэрбум төгрөгийн өрийг Монгол Улсад үүсгэхгүй гэдгийг захидлаараа албажуулсан. 2015 онд байгуулагдсан Дубайн гэрээг ямар нэг болзол нөхцөл тавихгүйгээр цуцлах саналыг хүлээн авснаа энэ захидлаар илэрхийлсэн. Далд уурхайн бүтээн байгуулалтын зардалд хөндлөнгийн аудит оруулахыг хүлээн зөвшөөрсөн.  Гүний уурхай ашиглалтад орж, олборлолт эхлэх хугацаа 2023 оны эхний хагас хүртэлх нэмэлт зардлыг хөрөнгө оруулагч тал 100 хувь хариуцна. Гүний уурхайн төслийн хяналтыг сайжруулах, холбогдох арга хэмжээг авч, зардлыг хариуцна. Өөрөөр хэлбэл, Оюутолгойн борлуулалтаас тодорхой хэмжээний менежментийн төлбөрийг "Эрдэнэс Оюутолгой"-д өгч байх юм.

Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн системээс "Оюутолгой" төсөл эрчим хүчээр хангах гэрээ байгуулахад бэлэн гэдгээ илэрхийлсэн. Ойролцоогоор 9.6 ам.доллароор 1кВт-ын өртгийг тогтож, тогтвортой байдлын гэрээ байгуулна. Давуу тал нь эрчим хүчийг тогтвортой хангах нийлүүлэх, банкнаас мөнгө босгох боломжтой гэрээ байгуулснаар Тавантолгой эрчим хүчний станцын санхүүжилтийн зарим хэсгийг гаднаас босгох санхүүгийн эх үүсвэрийн баталгаа болох юм. Засгийн газар эдгээр саналыг хүлээн авч, Түр хороо, УИХ-д танилцуулах бөгөөд дээр дурдсан зүйл заалтын хүрээнд гэрээ хэлэлцээрийг албажуулах ажлууд хийнэ. Цаана нь үлдэж буй асуудал бол Арбитрын маргаан. Үүнийг зургаан сараар хойшлуулж, эвийн журмаар хэлэлцээр хийх саналыг "Рио Тинто" компаниас ирүүлсэн" гэсэн юм.

Эх сурвалж: www.polit.mn

Төрийн албан хаагчдыг долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулахаар болжээ

Төрийн албан хаагчдыг долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулахаар болжээ

9 цаг 10 мин
Д.Цогтбаатар: Цүнхний намуудыг хүлээх шаардлага байхгүй

Д.Цогтбаатар: Цүнхний намуудыг хүлээх шаардлага байхгүй

13 цаг 21 мин
Н.Учрал: Нам институци болохгүй бол төр хүчгүй байна

Н.Учрал: Нам институци болохгүй бол төр хүчгүй байна

13 цаг 31 мин
Ирц: 30 гишүүн гадаад томилолттой, гурван гишүүн чөлөөтэй байна

Ирц: 30 гишүүн гадаад томилолттой, гурван гишүүн чөлөөтэй байна

14 цаг 15 мин
Т.Дүүрэн: Өөрийн биеэр бус ч нөхөн сонгуульд оролцох эрмэлзэлтэй байна

Т.Дүүрэн: Өөрийн биеэр бус ч нөхөн сонгуульд оролцох эрмэлзэлтэй байна

15 цаг 21 мин
Янжинлхамын хишигт найрагч А.Лхагва

Монголын яруу найргийн шилдэг бүтээл шалгаруулах “Болор цом” наадам У

18 цаг 48 мин
Ч.Баттогтох: Вакцины тухай худал мэдээлэл тараах нь монгол хүний эрүүл мэндийн эсрэг хийж буй гэмт хэрэг

ДЭМБ-ын судалгаагаар Монгол Улс умайн хүзүүний хорт хавдрын нас баралтаар дэлхи

18 цаг 48 мин
Дайны хөлд эрх нь зөрчигдөж байгаа Орос дахь монгол угсаатнууд

2022.09.20. Батожабын амьдралыг орвонгоор нь эргүүлсэн шийдвэрийг Оросын Засгийн газраа

18 цаг 48 мин
С.Амарсайхан: “Шинэ хоршоо” хөдөлгөөний үйл ажиллагааг үр дүнгээ өгч байгаа

Шадар сайд С.Амарсайхан цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

18 цаг 48 мин
Л.Төр-Од: Эрх чөлөөт эдийн засаг, эрх тэгш нээлттэй нийгэм, иргэн төвтэй засаг төрийн экосфер орчинг Монгол Улсдаа бүрдүүлэх нэн шаардлагатай

Эдийн засагч-эрх зүйч, МҮХАҮТ-ын XXI ба XXII Их хурлаас Удирдах зөвлөлийн дарга бөгөөд ерөнхийлөгчид нэр дэвшигч Л.Төр-Од. 

18 цаг 48 мин