Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Монгол дахь Оросын эдэлбэр газар”-ыг тэлэхгүй байх Үндсэн хуулиар хүлээсэн үүрэгтэй

2021-12-14
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ сарын 16-наас Орост айлчлах гэж байна. Тэрбээр Ерөнхийлөгч болсныхоо дараахан НҮБ-ын чуулганд оролцсон. Харин айлчлал хийж буй анхны улс нь хойд хөрш Орос болж байна. Ерөнхийлөгчийн айлчлалын өмнө хоёр улсын Засгийн газрын хооронд нэлээд асуудал яригдлаа. Нэг талаас өнгөрсөн хэдэн сарын хугацаанд Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын яриа хэлэлцээр өрнөсөн.

Улмаар манай Улс тунхагласны өдрөөр энэ комиссын 23 дугаар хуралдаан Улаанбаатарт болов. Нөгөө талаар үүнийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Орост хийх айлчлалын бэлтгэл хэмээж буй.

Алин боловч энэ хүрээнд яригдсан нэг асуудал анхаарал татаад байгаа юм.

Тодруулбал, Оросын Засгийн газрын нь орлогч дарга, В.Абрамченко 30-аад хүнтэй ирж хийсэн Засгийн газар хоорондын комиссын 23 дугаар “Монгол Улс дахь Оросын үл хөдлөх хөрөнгө”-ийн асуудлаар хоёр талын ажлын хэсэг тодорхой тохиролцоонд хүрсэн гэж талаар албаны эх сурвалжууд мэдээлсэн.  Засгийн газрын орлогч дарга В.Абрамченко ч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзахдаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлалын бэлтгэл хангах хүрээнд Оросын талаас авч буй арга хэмжээний талаар ярилцсан байдаг.

Ямартай ч Ерөнхийлөгчийн айлчлалын өмнө Оросын тал зарим асуудлаар манай төртэй тохироонд хүрч, шийдэл биш гэхэд ам авч чадах шиг боллоо.

Хамгийн гол нь үүнд Монгол Улсын газар нутаг багтчихаад байгаа нь харамсал төрүүлж байгаа юм. Гуя дагаж хүзүү гэдэг. Харин хүзүү дагасан гуя буюу үл хөдлөх хөрөнгө дагасан эдэлбэр газрууд хаяа тэлсээр байна. Тодруулбал, “Монгол Улс дахь Оросын үл хөдлөх хөрөнгө”-ийн асуудлыг шийдлээ гэхэд тэрхүү үл хөдлөх хөрөнгийг дагаад “Монгол дахь Оросын эдэлбэр газар” нэмэгдсээр байна.

Энэ удаад, Ерөнхийлөгчийн энэ удаагийн айлчлалын өмнө төмөр зам дагасан “Монгол дахь Оросын эдэлбэр газар” нэмэгдэнэ. Бас хуучин “Ленин клуб” буюу “Санкт Петербург төв”-ийн орчим “Оросын эдэлбэр газар”-т авахаар нэхэж байгаа  гэсэн мэдээлэл бий.

Тэр газрын түүхийг харвал Оросын тал ийм шахалт үзүүлэх нь зохимжгүй хэрэг аж.

Аль1997 оноос хойш манай зарим аж ахуйн нэгж, хувь хүмүүс “Ленин клуб” буюу “Санкт Петербург төв”-ийг засч сэлбэн, харж хамгаалж иржээ. Энэ хооронд Оросын ЭСЯ-наас уг барилгыг авна гэсэн маргааныг шүүхэд гаргаж байв. Харин шүүх тэдний гомдлыг хангаагүй байна. Энэ 2021 онд Оросын ЭСЯ дахин шүүхдээд, дахиад ялагджээ. Ер нь бол өнөөг хүртэлх 25 жилийн хугацаанд Орос, Монгол нийлсэн, төр, хувийн хэвшил нь холилдсон ашиг сонирхол энэ “Ленин клуб” буюу “Санкт Петербург төв”-ийн барилга, түүний ойр орчмыг сонирхсоор ирсэн байгаа юм.

Гэхдээ манайхан Төрийн ордон, Чойжин ламын сүм /Төрийн сахиусны өргөө/-ийн дунд байрлах энэ газрыг Оросын “эдэлбэр газар” болгох боломжгүй. Цаашлаад Оросын тал аваад тэнд өндөр барилга авах нь Монголын тусгаар тогтнол, аюулгүй байдалд халгаатай хэрэг болно. Энэ бол Монголын тусгаар тогтнол, хөгжил дэвшил, Монголын ард түмний эв нэгдэлтэй холбогдох чухал ач холбогдолтой газар. Тиймээс Орост өгөх байтугай одоогийн “Ленин клуб” буюу “Санкт Петербург төв”-ийн барилгыг нурааж оронд нь цэцэрлэгт хүрээлэн барих ёстой. Ийм байр суурийг өнгөрсөн хугацаанд Оросын гол албан тушаалтнуудад ойлгуулж иржээ. Тухайлбал, яг энэ асуудлаар Оросын Хилийн чанад дахь төрийн өмчийн үйлдвэрийн газрын дарга С.А.Сушковтай ойлголцсон байдаг аж.

Гэвч энэ нь өнөөдөр дахиад л яригдаж эхэлсэн байгаа юм.

Дээр хэлсэнчлэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоёр хоногийн дараа Орос руу мордоно. Тэрбээр Орост очоод Монголын газар нутгаас өгөхөөс өөрөөр харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлье гэж шуудхан хэлэх хэрэгтэй юм. Энэ нь түүний Үндсэн хуулиар олгогдсон эрх, бас үүрэг юм. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндсэн хуулийн 33.1.1-т заасанчлан “Гадаад харилцаанд улсаа бүрэн эрхтэй төлөөлж, УИХ-тай зөвшилцөн Монгол Улсын нэрийн өмнөөс олон улсын гэрээ байгуулах” үүрэгтэй. Мөн хуулийн 33.1.10-т зааснаар Монгол Улсын ҮАБЗ-ийг тэргүүлдэг.

Мөн У.Хүрэлсүх 2021 оны сонгуулиар Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдож, 2021 оны зургадугаар сарын 25-нд "Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ард түмнийхээ эрх чөлөө, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн хамгаалж, Үндсэн хуулийг дээдлэн сахиж, Ерөнхийлөгчийн үүргийг шударгаар биелүүлэхээ батлан тангараглая” хэмээн тангараг өргөж байв. Ерөнхийлөгчийн тангараг өргөсөн тэр өдөр ард түмэндээ хандаж “Улс орны минь тусгаар тогтнол, оршин тогтнохын үндэс нь эх орон, газар шороо, хэл соёл, ард түмэн минь билээ. Энэхүү үнэт зүйлсийн амин холбоо, алтан гагнаас  нь Монголын ард түмний эв нэгдэл юм. “Эвт шаазгай буга барина” гэж ардын сайхан үг байдаг. Монголчууд бид эвтэй байх үедээ хүчирхэгжин мандаж, эвдэрч талцсан үедээ уруудан доройтож ирснийг буурал түүх бидэнд үргэлж сануулсаар ирсэн. Миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд ард түмнийхээ эв нэгдлийг нүдний цөцгий мэт хайрлан хамгаалж, зөвийг сахиж, эвийг эрхэмлэсэн, эвлэрлийг дэмжсэн Төрийн тэргүүн байх болно.Харин Монголын ард түмний язгуур эрх ашиг, улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдал, үндэсний эв нэгдлийн эсрэг аливаа бусармаг үйлдэлтэй хатуу тэмцэх болно гэдгээ энэ эрхэм индрээс илэрхийлье” гэсэн юм шүү.

Энэ утгаараа Ерөнхийлөгчийн тухай хуулийн 3.2-т заасанчлан Ерөнхийлөгч төрийн тэргүүний хувьд Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хангах ашиг сонирхлын үүднээс хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлдэг байгууллагууд зүй зохистой харилцан ажиллахад нь Үндсэн хууль болон бусад хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд дэмжлэг нөлөө үзүүлэх үүрэгтэй.

Ер нь бол Оросын талын “Эдэлбэр газраа болгоё” гээд байгаа газрын ач холбогдлыг оросуудад ойлгуулах арга манай Ерөнхийлөгчид бас бий. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орост айлчлахд үеэрээ “Улаан талбай, Кремлийнхээ урд газар өгчих, Монголын эдэлбэр газар болгоё, барилга барья” гээд хэлчихэд болно. Оросууд юу гэх бол?!

ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.12.14 МЯГМАР № 244 (6721)

Төрийн албан хаагчдыг долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулахаар болжээ

Төрийн албан хаагчдыг долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулахаар болжээ

8 цаг 53 мин
Д.Цогтбаатар: Цүнхний намуудыг хүлээх шаардлага байхгүй

Д.Цогтбаатар: Цүнхний намуудыг хүлээх шаардлага байхгүй

13 цаг 4 мин
Н.Учрал: Нам институци болохгүй бол төр хүчгүй байна

Н.Учрал: Нам институци болохгүй бол төр хүчгүй байна

13 цаг 14 мин
Ирц: 30 гишүүн гадаад томилолттой, гурван гишүүн чөлөөтэй байна

Ирц: 30 гишүүн гадаад томилолттой, гурван гишүүн чөлөөтэй байна

13 цаг 58 мин
Т.Дүүрэн: Өөрийн биеэр бус ч нөхөн сонгуульд оролцох эрмэлзэлтэй байна

Т.Дүүрэн: Өөрийн биеэр бус ч нөхөн сонгуульд оролцох эрмэлзэлтэй байна

15 цаг 4 мин
Янжинлхамын хишигт найрагч А.Лхагва

Монголын яруу найргийн шилдэг бүтээл шалгаруулах “Болор цом” наадам У

18 цаг 31 мин
Ч.Баттогтох: Вакцины тухай худал мэдээлэл тараах нь монгол хүний эрүүл мэндийн эсрэг хийж буй гэмт хэрэг

ДЭМБ-ын судалгаагаар Монгол Улс умайн хүзүүний хорт хавдрын нас баралтаар дэлхи

18 цаг 31 мин
Дайны хөлд эрх нь зөрчигдөж байгаа Орос дахь монгол угсаатнууд

2022.09.20. Батожабын амьдралыг орвонгоор нь эргүүлсэн шийдвэрийг Оросын Засгийн газраа

18 цаг 31 мин
С.Амарсайхан: “Шинэ хоршоо” хөдөлгөөний үйл ажиллагааг үр дүнгээ өгч байгаа

Шадар сайд С.Амарсайхан цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

18 цаг 31 мин
Л.Төр-Од: Эрх чөлөөт эдийн засаг, эрх тэгш нээлттэй нийгэм, иргэн төвтэй засаг төрийн экосфер орчинг Монгол Улсдаа бүрдүүлэх нэн шаардлагатай

Эдийн засагч-эрх зүйч, МҮХАҮТ-ын XXI ба XXII Их хурлаас Удирдах зөвлөлийн дарга бөгөөд ерөнхийлөгчид нэр дэвшигч Л.Төр-Од. 

18 цаг 31 мин