RSF-ийн анхны эрэн сурвалжилга: Хятад дахь сэтгүүл зүйн огцом ухралт 

2021-12-10
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Хил хязгааргүй сурвалжлагчид (RSF) байгууллага "Дэлхийд хэвлэл мэдээллийн шинэ журам тогтоох гэсэн Хятадын эрмэлзэл" нэртэй тайлангийн араас мэдээлэл авах эрхийн эсрэг эрх баригчдын дарангуйллыг илчилсэн "Хятад дахь сэтгүүл зүйн огцом ухралт" тайланг олны хүртээл болгож байна.

2022 оны 12 дугаар сарын сүүлээр болох Хятадын Коммунист намын 20 дугаар  их хурлаас нэг жилийн өмнө нийтлэгдэж буй "Хятад дахь сэтгүүл зүйн огцом ухралт" тайлан нь Хятад улс үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний талаар олон улсын өмнө өгсөн үүрэг амлалтаа эрчимтэй зөрчиж буйг илчилсэн 82 хуудас бүхий ноцтой баримт бичиг юм.

2021 оны 12 дугаар сарын 7-нд нийтлэгдсэн тус тайланд Хятадын эрх баригчид сүүлийн жилүүдэд сэтгүүл зүй болон мэдээлэл олж авах эрхийн эсрэг урьд өмнө үзүүлж байгаагүй дарангуйллыг дэлхий дахинд харуулсан.

Тус тайланд, ялангуяа, сэтгүүлчдийн эсрэг эрх баригчдын ашиглаж буй арга хэрэгсэл, мөн нэгэн цагт хэвлэлийн эрх чөлөөний түүчээ байсан боловч өдгөө үндэсний аюулгүй байдлын нэрийн дор олон сэтгүүлчийг баривчлан хорьж буй Хонг Конг дахь хэвлэлийн эрх чөлөөний доройтолд дүн шинжилгээ хийжээ.

Мөн "Хятад дахь сэтгүүл зүйн огцом ухралт" тайланд улс дотроо болон хилийн гадна мэдээллийн хүртээмжийг хянах Бээжингийн стратегийн талаар тусгасан ба Хятадын эрх баригчид, төр засгийнхан, институциуд, сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд зөвлөмж өгсөн.

RSF-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Кристоф Делуар "Хэрвээ Хятад улс энэ огцом ухралтаа цааш үргэлжлүүлбэл, тус улсын иргэд эх орондоо хэзээ нэгэн цагт хэвлэлийн эрх чөлөө бүрдэнэ гэх итгэл найдвараа алдаж, Бээжингийн эрх баригчид дотооддоо болон хилийн чанадад сөрөг жишгээ нэвтрүүлж чадна" гэв. Тэрээр ардчилсан орнуудад хандан "Бээжингийн эрх баригчдыг дарангуйллын бодлого явуулахыг зогсоох, эх орондоо хайртай, мэдээлэл авах эрхийг хамгаалахыг хүсдэг Хятадын нийт иргэдийг дэмжихийн тулд бүхий л тохиромжтой стратегийг тодорхойлохыг" уриаллаа. 

Хятад дахь сэтгүүл зүйн огцом ухралт

10 гол санаа:

  • Сэтгүүлчдийг намын гар хөл болгох гэв 

Сэтгүүлчид хэвлэл мэдээллийн үнэмлэх шинээр авах, сунгуулахын тулд жил бүр явагддаг Ши Жинпиний "Бодол"-д төвлөрсөн 90 цагийн сургалтад суух шаардлагатай. Сэтгүүлчдийг хувийн мэдээлэл цуглуулах "Ши сургааль, хүчирхэг улс орон" хэмээх суртал ухуулгын аппликейшн гар утсандаа суулгахыг шаардсан.

  • Дэлхийд хамгийн олон сэтгүүлчийг хорив

Эрх баригчид дор хаяж 127 сэтгүүлч  (мэргэжлийн, мэргэжлийн бус)-ийг баривчлан хорьж байна. "Эмзэг" сэдвийг эрэн сурвалжлах эсвэл хориотой мэдээлэл нийтэлснээр эрүүл ахуйн шаардлага хангаагүй шоронд олон жил хоригдох, харгис хэрцгий, хүнлэг бус харьцааны улмаас амь насаа алдахад хүрнэ. 

  • Гадаадын сурвалжлагчдад тааламжгүй

Хятадын зүгээс гадаадын сэтгүүлчдийг айлган сүрдүүлсний улмаас 2020 онд тэдний 18 нь тус улсыг орхисон. Хятад гаралтай гадаадын гурван сэтгүүлч Гуй Минхай, Ян Хэнжун, Чен Лэй нарыг тагнуул хийсэн хэргээр баривчлан саатуулаад байна. 

  • Ковид-19 дарангуйлал нэмэгдэх шалтаг болов

Ухань дахь Ковид-19 хямралын талаар олон нийтэд мэдээлсэн жирийн үйлдлийнх нь төлөө 2020 онд дор хаяж арван сэтгүүлч, онлайн тоймчдыг баривчлан хорьсон. Өнөөг хүртэл тэдний хоёр нь болох Жан Жан, Фан Бин нарыг саатуулсан хэвээр байна. 

  • Шинжаанд хэвлэл мэдээллийг боож хаасан нь

2016 оноос хойш "терроризмтой тэмцэх" нэрийн дор Бээжингийн эрх баригчид Уйгуруудын эсрэг хүчирхийлэл үйлдсээр байна. Одоогоор 71 Уйгур сэтгүүлч хоригдож байгаа бөгөөд энэ нь Хятадад хоригдож буй сэтгүүлчдийн талаас илүү хувийг эзэлж байна.

  • "Улаан шугам" өрнүүлсэн нь

Хориотой сэдвүүдийн тоо нэмэгдсээр байна. Түвд, Тайвань, авлига гэх мэт гол төлөв "эмзэг"-т тооцогдох сэдвүүдээс гадна байгалийн гамшиг, #MeToo хөдөлгөөн, тэр бүү хэл Ковид-19 хямралын үеэр эрүүл мэндийн мэргэжилтнүүдийг сайшаах нь хүртэл хориотой. 

  • Үндэсний аюулгүй байдлын тухай хууль Хон Конгийн сэтгүүлчдэд аюул учруулж байна

БНХАУ-аас өнгөрсөн жил Хонг Конгд зориулж Үндэсний аюулгүй байдлын тухай санаатай тодорхой бус, ойлгомжгүй хууль гаргасан. Түүнээс хойш уг хууль "Apple Daily"-г үндэслэгч Жимми Лай зэрэг 12 сэтгүүлч, хэвлэлийн эрх чөлөөг хамгаалагчдыг дарангуйлах шалтаг болж, тэд бүгд бүх насаараа хорих ял шийтгүүлэх эрсдэлтэй байна. 

  • Кэрри Лам Бээжингийн утсан хүүхэлдэй болох нь

Бээжингийн эрх баригчдын таалалд нийцэхийн тулд Хонг Конгийн Захирагч Кэрри Лам хамгийн сүүлийн гол хараат бус хэвлэл мэдээлэл Apple Daily-г хааж, олон нийтийн медиа групп RTHK (Хонг Конгийн Радио Телевиз)-ийг цагдан хянаж байна.  

  • CGTN  дэлхий даяар суртал ухуулга явуулсаар байна

Хятадын төрийн өмчит CGTN дуу дүрс бичлэгийн групп дэглэмийн суртал ухуулгыг дэлхий даяар цацсаар байна. Уг групп хэвлэн нийтлэгч Гуй Минхай, сэтгүүлч асан Питер Хамфри нарын олон удаагийн мэдэгдлийн дараа Нэгдсэн Вант Улсад үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлөө 2021 онд алдсан. 

  • Элчин сайдын яамдууд мэдээллийн эрх чөлөөний эсрэг гар хөл болох нь

Хятадын Дипломат төлөөлөгчийн газрууд мөн адил ардчилсан улс орнууд дахь  мэдээллийн эрх чөлөөний эсрэг шахалт үзүүлж байна. Хэвлэл мэдээллийнхнийг шүүмжилдэг гэдгээрээ зартай Парис дахь Хятад улсын Элчин сайд Лу Шайе хараат бус сэтгүүлчдийг байнга доромжилж, дайрч давшилдаг.

2019 онд нийтлэгдсэн "Дэлхийд хэвлэл мэдээллийн шинэ журам тогтоох гэсэн Хятадын эрмэлзэл" нэртэй тайланд, RSF Бээжингээс сэтгүүл зүйн үүргийг хэрхэн таслан зогсоож буй, түүнийг төрийн суртал ухуулгын хэрэгсэл болгох гэсэн оролдлогыг харуулсан.

Бүгд Найрамдах Хятад Ард Улс 2021 оны RSF-ийн Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексээр 180 орноос 177-д буюу Хойд Солонгосоос хоёрхон байрын өмнө жагссан. Нэгэн цагт хэвлэлийн эрх чөлөөний хамгаалагч байсан Засаг захиргааны онцгой бүс Хонг Конг нь RSF-ийн Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексээр 2002 онд анх индекс гарч байхад 18-д жагсаж байсан бол 2020 онд 80 дугаар байр хүртэл ухарчээ.

Тус тайлан бусад хэл дээр (хялбаршуулсан хятад, уламжлалт хятад, япон, солонгос, орос, араб, испани, португал, герман) 2022 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр буюу Өвлийн Олимп Хятад улсад эхлэхээс 10 хоногийн өмнө бэлэн болно.
 

Эх сурвалж: Хил хязгааргүй сурвалжлагчид (RSF) байгууллагын Зүүн Ази хариуцсан товчоо

 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин