Нийтийн бие засах газрын загвар зураг төслийн уралдаан зарлалаа

2021-12-06
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ОД

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Нийслэлийн нутаг дэвсгэрт шинээр байгуулах нийтийн бие засах газрын концепц, загвар зураг төсөл боловсруулах уралдааныг зарлаад байна. Шилдэг бүтээлийг тус бүрээр шалгаруулж бүтээл бүрт гурван сая төгрөг буюу нийт 15 сая төгрөгийн шагналын сантай юм

Концепц, загвар зураг төслийг дараах таван байршилд байрлуулахаар төлөвлөж байна.

  1. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн болон иргэдийн чөлөөт цагаа өнгөрүүлдэг иж бүрэн тохижилт бүхий амралтын талбайд байгуулах нийтийн бие засах газрын загвар
  2. Туул, Сэлбэ гол дагуу байгуулах нийтийн бие засах газрын загвар
  3. Автобусны дундын болон эцсийн буудлуудад байгуулах нийтийн бие засах газрын загвар
  4. Хотоос гарах авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод байгуулах нийтийн бие засах газрын загвар
  5. Гэр хороолол, зуслан ногоон бүсийн айл өрхүүдэд зориулсан дундын бие засах газрын загвар

Уралдаанд нэг оролцогч хэдэн ч бүтээл ирүүлэх боломжтой. Уралдаанд оролцох материалыг энэ сарын 24-ний өдрийн 10:00-16:00 цагийн хооронд Улаанбаатар хот 15160, Чингэлтэй дүүрэг, Ц.Жигжиджавын гудамж-7/1, Нийслэлийн Засаг захиргааны II байр, Хангарди ордон, 6 давхрын 609 тоот хаягаар хүлээн авна.

Уралдаантай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг  11-315333 утсаар болон www.ubservice.ub.gov.mn сайтаас тодруулна уу.

Эх сурвалж:www.polit.mn

 

Уяачдад зөвхөн улсын наадмын амжилтаар цол олгодог байя

Д.ЦЭРЭННАДМИД Монгол Үндэсний морин уралдааны дүрэмд цогц шинэчлэл шаардлагатай болжээ гэсэн бодол төрөв.

3 цаг 6 мин
"Ухаахудагийн сонсгол” болж УИХ-ын гишүүн Б.Энхбаяр удирдах уу?

Тавантолгойн нүүрсний ордын лицензийг 2008 онд төрд шилжүүлэн авсан.

3 цаг 6 мин
“Цагаан алт” хөдөлгөөн мал аж ахуйн хөнгөн аж үйлдвэрлэлийн салбарт сүүлийн 30 гаруй жилд байгаагүй дэмжлэг үзүүлнэ

“Цагаан алт” хөдөлгөөн мал аж ахуйн хөнгөн аж үйлдвэрлэлийн салбарт сүүлийн 30 гаруй жилд байгаагүй дэмжлэг үзүүлнэ

19 цаг 8 мин
Үндэсний их баяр наадмыг Төрийн соёрхолт Н.Наранбаатар найруулна

Үндэсний их баяр наадмыг Төрийн соёрхолт Н.Наранбаатар найруулна

19 цаг 11 мин
Э.Бат-Үүл VS Ж.Батзандан

Э.Бат-Үүл VS Ж.Батзандан

19 цаг 25 мин
ШҮҮХ: "MCS" группийн хэлтсийн дарга З.Төрмандахыг хэргийн ул мөрөө устгаж болзошгүй тул цагдан хорьсон

ШҮҮХ: MCS группийн хэлтсийн дарга З.Төрмандахыг яллагдагчаар татаж, хэргийн ул мөрөө устгаж болзошгүй тул цагдан хорьсон

19 цаг 34 мин
Л.Оюун-Эрдэнэ: Бид "Зоригтойгоор өөрчлөх үү, хувьсгал хийх үү" гэдэг хоёр сонголттой туллаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр боллоо. Хуралдааны дараа ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл,  Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нар мэдээлэл хийлээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
“Шинэ Хархорум” хотын ирээдүй 

Чингис хааны зарлигаар эхлүүлсэн эртний нийслэл Хархорум хотыг сэргээн байгуулах ажлыг Ерөнхийлөгч У.Хүр

Өчигдөр 06 цаг 00 мин
Р.Болд: Д.Трамп Жеймс Монрогийн бодлогоор эргэн ирж байна

Түүхийн ухаан доктор, судлаач Р.Болдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтийн цагийг өглөөний 09:00 болгож сунгахаар болжээ

Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтийн цагийг өглөөний 09:00 болгож сунгахаар болжээ

Уржигдар 15 цаг 44 мин