Ю.Цэдэнбалыг цагаатгасан шүүхийн тогтоолыг хүлээлгэн өглөө

2021-12-06
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ОД

Монголын төрийг 44 жил  удирдсан Юмжаагийн Цэдэнбалыг хэлмэгдсэнд тооцож, цагаатгасан шүүхийн тогтоолыг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн шүүхээс "Эрдэм судлалын-Ю.Цэдэнбал академи"-д өнөөдөр гардуулан өглөө

Энэ тогтоолыг "Эрдэм судлалын-Ю.Цэдэнбал академи"-ийн ТУЗ-ийн дарга, Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Ардын багш, Академич, шинжлэх ухааны доктор профессор Ч.Авдай, Гүйцэтгэх захирал Ш.Хишигсүрэн болон тус академийн хамт хүлээн авсан юм.

Энэ үеэр хуульч Ц.Шаравдорж Юмжаагийн Цэдэнбал хэмээх энэ хүний амьдрал үйлсийг монголчууд мэднэ. Харамсалтай нь амьдралынхаа сүүлийн он жилүүдийг хэлмэгдэлтэд өнгөрүүлсэн. Энэ асуудлыг хэлэлцээд Монгол Улсын шүүх цагаатгалаа. Үнэн хэзээд ил болдог. Хэзээ нэгэн цагт болох байсан үйл явдал. Энэ хүний амьдралын сүүлийн он жил яагаад гунигтай өнгөрөв гэдэг нь Монголчуудын зүрх сэтгэлдээ хадгалж байгаа асуулт. Шүүх өнөөдөр үнэн шударгаар шийдсэн нь ард түмний хүсэн хүлээсэн шийдвэр гэж бодож байна. Энэ хүн маш даруу, маш энгийн, өөртөө авъя, идье гэсэн санаагүй байсан. Түүний үйлс, замналыг монголчууд мартаж болохгүй гэв.

Ю.Цэдэнбал, түүний гэргий А.Филатова нарыг цаг хугацааны хувьд түүх цагаатгасан боловч албан ёсоор шүүхийн шийдвэр гарч цагаатгасан баримт бичиг гараагүй байсан юм.

Эх сурвалж:www.polit.mn

 

Төрийн албан хаагчдыг долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулахаар болжээ

Төрийн албан хаагчдыг долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулахаар болжээ

8 цаг 57 мин
Д.Цогтбаатар: Цүнхний намуудыг хүлээх шаардлага байхгүй

Д.Цогтбаатар: Цүнхний намуудыг хүлээх шаардлага байхгүй

13 цаг 8 мин
Н.Учрал: Нам институци болохгүй бол төр хүчгүй байна

Н.Учрал: Нам институци болохгүй бол төр хүчгүй байна

13 цаг 18 мин
Ирц: 30 гишүүн гадаад томилолттой, гурван гишүүн чөлөөтэй байна

Ирц: 30 гишүүн гадаад томилолттой, гурван гишүүн чөлөөтэй байна

14 цаг 2 мин
Т.Дүүрэн: Өөрийн биеэр бус ч нөхөн сонгуульд оролцох эрмэлзэлтэй байна

Т.Дүүрэн: Өөрийн биеэр бус ч нөхөн сонгуульд оролцох эрмэлзэлтэй байна

15 цаг 8 мин
Янжинлхамын хишигт найрагч А.Лхагва

Монголын яруу найргийн шилдэг бүтээл шалгаруулах “Болор цом” наадам У

18 цаг 35 мин
Ч.Баттогтох: Вакцины тухай худал мэдээлэл тараах нь монгол хүний эрүүл мэндийн эсрэг хийж буй гэмт хэрэг

ДЭМБ-ын судалгаагаар Монгол Улс умайн хүзүүний хорт хавдрын нас баралтаар дэлхи

18 цаг 35 мин
Дайны хөлд эрх нь зөрчигдөж байгаа Орос дахь монгол угсаатнууд

2022.09.20. Батожабын амьдралыг орвонгоор нь эргүүлсэн шийдвэрийг Оросын Засгийн газраа

18 цаг 35 мин
С.Амарсайхан: “Шинэ хоршоо” хөдөлгөөний үйл ажиллагааг үр дүнгээ өгч байгаа

Шадар сайд С.Амарсайхан цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

18 цаг 35 мин
Л.Төр-Од: Эрх чөлөөт эдийн засаг, эрх тэгш нээлттэй нийгэм, иргэн төвтэй засаг төрийн экосфер орчинг Монгол Улсдаа бүрдүүлэх нэн шаардлагатай

Эдийн засагч-эрх зүйч, МҮХАҮТ-ын XXI ба XXII Их хурлаас Удирдах зөвлөлийн дарга бөгөөд ерөнхийлөгчид нэр дэвшигч Л.Төр-Од. 

18 цаг 35 мин