Виртуал зах зээл дээр найман их наяд төгрөг эргэлдэж байна

2021-12-06
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

С.УЯНГА

 

Виртуал хөрөнгийн зах зээл хамгийн ашигтай. Гэхдээ тэр хэрээрээ иргэдийг эрсдэлд оруулж байгаа учраас төр зайлшгүй оролцох шаардлага үүсээд буй юм. Тиймээс УИХ-аар Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төслийг хэлэлцэж буй юм. Хуулийн төслийн танилцуулгад дурдсанаар “Монгол Улс  криптовалютыг албан ёсны хууль, эрхзүйн баримт бичгээр зохицуулдаггүй. Төлбөрийн хэрэгсэлд тооцогдохгүй. Монголбанкнаас бүх төрлийн криптовалютыг төлбөрийн хэрэгсэл гэж үздэггүй. Үүнд зөвшөөрөл олгодоггүй. Энэ талаар Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооноос тус бүр хоёр удаа олон нийтэд зориулж мэдэгдэл гаргасан. Гэвч Монгол Улсад криптовалютын арилжаа хийдэг, хэд хэдэн цахим хуудас, нэг АТМ байгаа бөгөөд үүнтэй холбоотой үйлчилгээ нь хүлээн зөвшөөрөгдөхгүй. Энэ  төрлийн үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалт байхгүй байгаа нь технологийн шийдлийг буруугаар ашиглаж, эдийн засгийн хор хөнөөл учирч болох аюул өндөр байна. Иймд Монгол Улсад Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль шаардлагатай” гэжээ. Нэг ёсондоо иргэн хохирвол төр хариуцлага хүлээхгүй. Гэхдээ виртуал хөрөнгийг бүртгэж, гүйлгээний мэдээллийг хянана гэж буй. Гэтэл хамгийн сүүлийн байдлаар Санхүүгийн зохицуулах хорооноос өгсөн мэдээлэлд виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлж байгаа есөн бирж байна. Хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч нарт койноо санал болгосон найман койн, олон нийтээс хөрөнгө татаад арилжаа нь хийгдэж эхлээгүй байгаа 10 койн байгаа аж. Эндээс харахад иргэдийн өмнө асар их эрсдэл байгаа юм.

Энэ талаар Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Н.Учрал “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн хууль нь виртуал хөрөнгийн зах зээлийг харилцааг зохицуулах хууль биш. Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдэд тавигдах шаардлагыг тодорхой болгож байгаа юм. Виртуал хөрөнгө бол төлбөрийн хэрэгсэл, үнэт цаас ч биш. Гэхдээ энэ хууль гарснаар виртуал хөрөнгийг Монгол Улс хориглоогүй бүртгэж эхэлж байгаа гэсэн томъёоллоор явна. Харин Монголбанкны Санхүүгийн мэдээллийн албан дээр мэдээлэл ирнэ. Янз бүрээр мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх зорилго бүхий гүйлгээ байвал мэдээллийг нь боловсруулаад, блок хийх эрхүүд нь бусад органик хуулиар зохицуулагдсан учраас энэ ажилд оролцоно.

Төр ямар нэгэн байдлаар тусгай зөвшөөрөл олгоод ажиллаж байгаа зүйл огт байхгүйг сайн ойлгох ёстой. Эндээс үүссэн эрсдэлийг төр хүлээхгүй. Блокчейнд бүртгэгдэж буй виртуал хөрөнгө бол бүхэлдээ шинэ санхүүгийн арга хэмжээ гэдэг утгаар нь Монгол Улс хориглох бололцоо байхгүй. “Pair to pair” буюу иргэд хоорондоо харилцаж байгаа харилцаанд шууд хяналт тавих боломжгүй. Гэхдээ өнгөрсөн хугацаанд хэнээс аваад хаашаа очсон бэ, дансаар бэлэн мөнгө болоод гарч ирж буй үеэс нь эхлээд өмнө нь хэнээс хэнд шилжсэн бэ гэдэг бүртгэл блокчейнд бичигдээд явж байна” гэлээ. Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн хуулийг гаргах нь цаг хугацааны хувьд бэрхшээлтэй тулгарсныг ажлын хэсгийн хэлж буй. Нэг талаас ФАТФ-ын зөвлөмж ирчихсэн, нөгөө талаас одоогийн найман биржээр дамжуулаад найман их наяд төгрөг эргэлдэж байгаа. Тиймээс иргэдийн эрх ашгийг хамгаалах зайлшгүй шаардлага үүсээд байгаа юм. Гэхдээ хуулийн ямар ч зохицуулалт хийгээд виртуал хөрөнгийг зохицуулж чадахгүй. Харин хөрөнгө оруулагч талын эх үүсвэр тодорхой эсэх, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх сэдэл байгаа эсэхийг төр хянах үүрэгтэйгээр оролцоно.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.12.6 ДАВАА № 238 (6715)

 

Төрийн албан хаагчдыг долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулахаар болжээ

Төрийн албан хаагчдыг долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулахаар болжээ

9 цаг 4 мин
Д.Цогтбаатар: Цүнхний намуудыг хүлээх шаардлага байхгүй

Д.Цогтбаатар: Цүнхний намуудыг хүлээх шаардлага байхгүй

13 цаг 15 мин
Н.Учрал: Нам институци болохгүй бол төр хүчгүй байна

Н.Учрал: Нам институци болохгүй бол төр хүчгүй байна

13 цаг 25 мин
Ирц: 30 гишүүн гадаад томилолттой, гурван гишүүн чөлөөтэй байна

Ирц: 30 гишүүн гадаад томилолттой, гурван гишүүн чөлөөтэй байна

14 цаг 9 мин
Т.Дүүрэн: Өөрийн биеэр бус ч нөхөн сонгуульд оролцох эрмэлзэлтэй байна

Т.Дүүрэн: Өөрийн биеэр бус ч нөхөн сонгуульд оролцох эрмэлзэлтэй байна

15 цаг 15 мин
Янжинлхамын хишигт найрагч А.Лхагва

Монголын яруу найргийн шилдэг бүтээл шалгаруулах “Болор цом” наадам У

18 цаг 42 мин
Ч.Баттогтох: Вакцины тухай худал мэдээлэл тараах нь монгол хүний эрүүл мэндийн эсрэг хийж буй гэмт хэрэг

ДЭМБ-ын судалгаагаар Монгол Улс умайн хүзүүний хорт хавдрын нас баралтаар дэлхи

18 цаг 42 мин
Дайны хөлд эрх нь зөрчигдөж байгаа Орос дахь монгол угсаатнууд

2022.09.20. Батожабын амьдралыг орвонгоор нь эргүүлсэн шийдвэрийг Оросын Засгийн газраа

18 цаг 42 мин
С.Амарсайхан: “Шинэ хоршоо” хөдөлгөөний үйл ажиллагааг үр дүнгээ өгч байгаа

Шадар сайд С.Амарсайхан цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

18 цаг 42 мин
Л.Төр-Од: Эрх чөлөөт эдийн засаг, эрх тэгш нээлттэй нийгэм, иргэн төвтэй засаг төрийн экосфер орчинг Монгол Улсдаа бүрдүүлэх нэн шаардлагатай

Эдийн засагч-эрх зүйч, МҮХАҮТ-ын XXI ба XXII Их хурлаас Удирдах зөвлөлийн дарга бөгөөд ерөнхийлөгчид нэр дэвшигч Л.Төр-Од. 

18 цаг 42 мин