Шинжээчид нэр дэвшигч Эрик Земмурыг Трамптай зүйрлэжээ

2021-12-02
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

З.БАТЦЭЦЭГ

 

 Францын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Эрик Земмурын сонгуульд ялах магадлалын талаар Бельгийн улс төр судлаач Бенжамин Бьяр ярилцлага өгчээ. Тэрээр нэр дэвшигчийг "ганцаардмал" гэж онцлоод, АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трамптай зүйрлэжээ. Бенжамин Бьяр “Эрик Земмур бол ганцаардмал хүн, системнээс гадуур түүнийг аль ч нам дэмждэггүй. Тэрээр Дональд Трамптай төстэй нь хэвлэл мэдээллийн салбараас гаралтай. Харин  ялгаатай нь Земмор  сэхээтэн” гэв. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар Э.Земмур эхний шатанд Марин Ле Пенийг ялж чадвал, хоёр дахь шатны санал хураалтад Ле Пений сонгогчдын дэмжлэгээр одоогийн ерөнхийлөгч Эммануэль Макронтой өрсөлдөж болох юм. “Земмур саяхан сонгуулийн өмнөх санал асуулгаар Ле Пенийн өмнө хоёрдугаар байрт орсон. Гэхдээ   энэ нь удаан үргэлжилсэнгүй. Дараачийн санал асуулгаар түүний нэр гуравт орсон байна. Ле Пен түүнээс эмээх хэрэгтэй. Тэд өрсөлдөгчид. Ле Пен хоёрдугаар байраа эргүүлэн авсан ч байдал өөрчлөгдөж магадгүй" гэж Бьяар хэлжээ. Земмур сонгуульд нэр дэвшснээр Францын улс төр анх удаа баруун болон хэт барууны үзэлтэн гэж хоёр хуваагджээ. Ингэснээр тус оронд амьдардаг олон үндэстний соёл, цагаачлалын тоог бууруулах, аюулгүй байдлын асуудал, Франц дахь Исламын байр суурь зэрэг олон асуудал хөндөгдөж байгаа юм. “Францын ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шат 2022 оны дөрөвдүгээр сарын 10-нд, хоёр дахь нь тус сарын сарын 24-нд болно.

Эх сурвалж: www.ria.ru

 

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

2025-04-17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

2025-04-17