С.САРУУЛ
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар М.Оюунчимэг, Ж.Бат-Эрдэнэ нараас “МИАТ хувьцаат компанийн үйл ажиллагааны талаар тавьсан” асуултын хариуг хэлэлцлээ. Энэ үеэр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл “Хувийн хэвшлийн авиа компаниудад 40 хүртэл хувийг нь өгнө гэдэг ор үндэсгүй зүйл. Тийм асуудал аль ч түвшинд гараагүй.Засгийн газраас төрийн өмчит компаниудын үйл ажиллагааг сайжруулах чиглэлд тогтоол гаргасан. Энэ тогтоолын дагуу төрийн өмчит компаниудыг гурван ангилалд хуваана. Ингэхдээ 100 хувь төрд байх, бүтцийн өөрчлөлтөд орох, татан буугдах гэж ангилна. Энэ дээр МИАТ компанийг эхний ээлжид 100 хувь төрийн өмчлөлд байлгаж байгаад төрийн өмч давамгайлсан олон нийтийн хяналттай компани болгох асуудлыг Засгийн газар, УИХ-аар хэлэлцүүлэхээр төлөвлөж байна. Энэ ажлын урьтал болгож нийт 803 ажилтантай компанийн газрын болон техникийн үйлчилгээ хариуцсан 300 гаруй ажилтныг хариуцсан охин компани байгуулах хэлбэрээр бүтцийн өөрчлөлт хийнэ. Ингэснээр нэг онгоцонд ногдох ажилчдын тоо 80-90 рүү бууна. Ийм байдлаар зоригтой реформ хийхээр төлөвлөж байна” гэв.
Эх сурвалж: www.polit.mn