Л.Оюун-Эрдэнэ МАН-ын дарга болж чадах уу

2021-11-24
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ДАМДИН-ОЧИР

 

Эрх баригч МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдлаа. Удирдах зөвлөлийн гишүүд тус намын Их хурлыг 2021 оны арванхоёрдугаар сарын 6-ны даваа  гаригт хийхээр товлон зарласан байна.

МАН-ынхан энэхүү XXX Их хурлаараа намын даргыг сонгох, Шинэ эргэлтийн бодлого, Хариуцлагын тогтоол, Хүний нууцын тогтоол зэрэг дөрвөн гол асуудлыг хэлэлцэхээр тогтжээ.

Эдгээрээс улс төрийн хувьд анхаарал татах нь намынхаа даргыг сонгох юм. Өдгөө МАН-ын даргаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ажиллаж байна.

Түүнийг 2021 оны зургадугаар сарын 25-ны МАН-ын XI Бага хурлаас намын даргаар сонгосон юм. Тухайн үед “...МАН-ын даргаар сонгогдсон Л.Оюун-Эрдэнэ улс төрийн намууд авлигалаас, төр нь хүнд суртлаас ангид байх боломжийг бүрдүүлэхийн төлөө зорьж ажиллахаа илэрхийлсэн” гэж тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан мэдээлж байв. Ямартай ч түүнээс хойшх таван сарын хугацаанд Монгол Улсын авлигын индекс нэг байраар ухарч 110 дугаарт бичигдсэн байдаг.

Улмаар Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан 2021 оны долдугаар сарын 9-нд болж, “Намын даргын өөрчлөлтийг бүртгүүлэх тухай” МАН-ын хүсэлтийг хэлэлцсэн. Ингээд Л.Оюун-Эрдэнийг МАН-ын даргаар сонгосон үйл ажиллагаа Улс төрийн намын тухай хууль болон тухайн намын дүрэмд нийцсэн гэж үзээд намын даргын өөрчлөлтийг бүртгэж шийдвэрлэсэн байдаг.

Тэгвэл энэ “сонгууль” нь МАН-ын дүрмийн 24 дүгээр зүйлийн 24.2-т заасан “...МАН-ын даргыг намын Их хурлаас дараагийн Их хурал хүртэлх хугацаагаар сонгоно” гэсний хүрээнд болж буй аж. Ер нь бол Л.Оюун-Эрдэнийн хувьд энэ Их хурлаараа МАН-ын дарга болж чадвал улс төрийн бүрэн эрх мэдэлтэй болно.

Нөгөөтэйгүүр Л.Оюун-Эрдэнэ МАН-ын дарга болж чадах эсэх нь Монголын улс төр, эдийн засгийн өнөөгийн байдал “...Хөдлөх үү, үргэлжлэх үү” гэдгийг шийднэ. Цаашлаад олон зүйл МАН-ынхны XXX Их хурлаас шалтгаалахаар болж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.11.24 ЛХАГВА № 231 (6708)

 

Төрийн албан хаагчдыг долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулахаар болжээ

Төрийн албан хаагчдыг долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулахаар болжээ

11 цаг 7 мин
Д.Цогтбаатар: Цүнхний намуудыг хүлээх шаардлага байхгүй

Д.Цогтбаатар: Цүнхний намуудыг хүлээх шаардлага байхгүй

15 цаг 18 мин
Н.Учрал: Нам институци болохгүй бол төр хүчгүй байна

Н.Учрал: Нам институци болохгүй бол төр хүчгүй байна

15 цаг 28 мин
Ирц: 30 гишүүн гадаад томилолттой, гурван гишүүн чөлөөтэй байна

Ирц: 30 гишүүн гадаад томилолттой, гурван гишүүн чөлөөтэй байна

16 цаг 12 мин
Т.Дүүрэн: Өөрийн биеэр бус ч нөхөн сонгуульд оролцох эрмэлзэлтэй байна

Т.Дүүрэн: Өөрийн биеэр бус ч нөхөн сонгуульд оролцох эрмэлзэлтэй байна

17 цаг 18 мин
Янжинлхамын хишигт найрагч А.Лхагва

Монголын яруу найргийн шилдэг бүтээл шалгаруулах “Болор цом” наадам У

20 цаг 45 мин
Ч.Баттогтох: Вакцины тухай худал мэдээлэл тараах нь монгол хүний эрүүл мэндийн эсрэг хийж буй гэмт хэрэг

ДЭМБ-ын судалгаагаар Монгол Улс умайн хүзүүний хорт хавдрын нас баралтаар дэлхи

20 цаг 45 мин
Дайны хөлд эрх нь зөрчигдөж байгаа Орос дахь монгол угсаатнууд

2022.09.20. Батожабын амьдралыг орвонгоор нь эргүүлсэн шийдвэрийг Оросын Засгийн газраа

20 цаг 45 мин
С.Амарсайхан: “Шинэ хоршоо” хөдөлгөөний үйл ажиллагааг үр дүнгээ өгч байгаа

Шадар сайд С.Амарсайхан цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

20 цаг 45 мин
Л.Төр-Од: Эрх чөлөөт эдийн засаг, эрх тэгш нээлттэй нийгэм, иргэн төвтэй засаг төрийн экосфер орчинг Монгол Улсдаа бүрдүүлэх нэн шаардлагатай

Эдийн засагч-эрх зүйч, МҮХАҮТ-ын XXI ба XXII Их хурлаас Удирдах зөвлөлийн дарга бөгөөд ерөнхийлөгчид нэр дэвшигч Л.Төр-Од. 

20 цаг 45 мин