Б.Энхбаяр:Гүйцэтгэх ажлын тухай хууль гэж хэн ч мэддэггүй, нууц хууль бий

2021-11-23
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ОД

УИХ-ын Хууль зүйн болон Инновац, цахим бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа. 

Энэ үеэр гишүүд асуулт асууж, хариулт авав. 

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "1995 онд баталсан Гүйцэтгэх ажлын тухай хууль гэж бий. Хэн ч мэддэггүй, нууц хууль. Энэ хуулийн дагуу хүний хувийн мэдээлэл рүү хил хязгааргүй нэвтэрч ордог. Тус хуулийг шинэчлэхгүйгээр Хүний хувийн мэдээллийн хуулийг шинэчлээд нэмэргүй. Үндсэн хуульд заасан эрхүүдээс хамгийн ихээр зөрчигдөж байгаа нь халдашгүй чөлөөтэй байх эрх гэсэн судалгаа гарсан.Гүйцэтгэх ажлын асуудлыг тодорхой болгож хуульчлах шаардлагатай гэсэн дүгнэлт гараад байна. Олон гишүүн энэ зүйлийг ярьж байгаа. Засгийн газар энэ асуудлыг оруулж ирэх чиглэл өгөх боломжтой юу?" гэлээ. 

Түүний асуултад Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж "Хүний хувийн мэдээллийн тухай хуулийг хэлэлцэх эсэх болон анхны хэлэлцүүлгийн үеэр гүйцэтгэх ажилтай холбоотой буюу хуулийн төслийн 3.4 дээр гишүүдээс санал хураасан.Тухайн саналын томьёололтой холбоотой тагнуулын байгууллагаас тодруулсан. Гүйцэтгэх ажлын тухай хуулийн өөрчлөлтийг тагнуулын байгууллага дээр хийж байгаа. Засгийн газраас холбогдох хууль тогтоомжийн өөрчлөлтийг оруулж ирнэ" гэв. 

Эх сурвалж:www.polit.mn

Төрийн албан хаагчдыг долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулахаар болжээ

Төрийн албан хаагчдыг долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулахаар болжээ

11 цаг 12 мин
Д.Цогтбаатар: Цүнхний намуудыг хүлээх шаардлага байхгүй

Д.Цогтбаатар: Цүнхний намуудыг хүлээх шаардлага байхгүй

15 цаг 23 мин
Н.Учрал: Нам институци болохгүй бол төр хүчгүй байна

Н.Учрал: Нам институци болохгүй бол төр хүчгүй байна

15 цаг 33 мин
Ирц: 30 гишүүн гадаад томилолттой, гурван гишүүн чөлөөтэй байна

Ирц: 30 гишүүн гадаад томилолттой, гурван гишүүн чөлөөтэй байна

16 цаг 17 мин
Т.Дүүрэн: Өөрийн биеэр бус ч нөхөн сонгуульд оролцох эрмэлзэлтэй байна

Т.Дүүрэн: Өөрийн биеэр бус ч нөхөн сонгуульд оролцох эрмэлзэлтэй байна

17 цаг 23 мин
Янжинлхамын хишигт найрагч А.Лхагва

Монголын яруу найргийн шилдэг бүтээл шалгаруулах “Болор цом” наадам У

20 цаг 50 мин
Ч.Баттогтох: Вакцины тухай худал мэдээлэл тараах нь монгол хүний эрүүл мэндийн эсрэг хийж буй гэмт хэрэг

ДЭМБ-ын судалгаагаар Монгол Улс умайн хүзүүний хорт хавдрын нас баралтаар дэлхи

20 цаг 50 мин
Дайны хөлд эрх нь зөрчигдөж байгаа Орос дахь монгол угсаатнууд

2022.09.20. Батожабын амьдралыг орвонгоор нь эргүүлсэн шийдвэрийг Оросын Засгийн газраа

20 цаг 50 мин
С.Амарсайхан: “Шинэ хоршоо” хөдөлгөөний үйл ажиллагааг үр дүнгээ өгч байгаа

Шадар сайд С.Амарсайхан цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

20 цаг 50 мин
Л.Төр-Од: Эрх чөлөөт эдийн засаг, эрх тэгш нээлттэй нийгэм, иргэн төвтэй засаг төрийн экосфер орчинг Монгол Улсдаа бүрдүүлэх нэн шаардлагатай

Эдийн засагч-эрх зүйч, МҮХАҮТ-ын XXI ба XXII Их хурлаас Удирдах зөвлөлийн дарга бөгөөд ерөнхийлөгчид нэр дэвшигч Л.Төр-Од. 

20 цаг 50 мин