С. САРУУЛ
"Эрдэнэс Монгол" ХХК-ийн захирал, УИХ-ын гишүүн асан Д.Хаянхярвааг суллахаар болсон талаар www.polit.mn мэдээлсэн билээ. Тэгвэл энэ талаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас тодруулахад “Д.Хаянхярваад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ оны арваннэгдүгээр сарын 18-ны өдрөөс өөрчилж, түүнд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох, хэргийн оролцогч Ш.Уртнасан, Ц.Отгонбаатар, Ш.Дорж, Л.Болормаа нартай уулзахыг хоригложээ.
Мөн хязгаарлалт тогтоох, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх, буюу "Эрдэнэс Монгол" ХХК-ийн Гүйцэтгэх захирлын албан үүргийг биелүүлэхийг уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусах хүртэлх хугацаанд түдгэлзүүлэх, таслан сэргийлэх арга хэмжээ авсан” гэв.
Эх сурвалж: www.polit.mn