Г.Занданшатар: Дубайн гэрээг цуцалж, өр, зээл, шимтгэлийг хүчингүй болгох шаардлагатай

2021-11-23
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

УИХ-ын дарга Г.Занданшатар “Рио тинто” компанийн гүйцэтгэх захирал Якобс Статусхольм болон тус компанийн Зэсийн группийн захирал Б.Болд, “Туркойс Хилл Ресурсес” компанийн гүйцэтгэх захирал Стийв Тибоу, “Рио Тинто Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Амаржаргал нартай уулзжээ. Уулзалтад УИХ-ын гишүүн С.Даваасүрэн, Засгийн газрын Ажлын хэсгийг төлөөлж, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонго, “Эрдэнэс оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Цэрэнбат нар оролцсон байна.

Уулзалтын үеэр яригдсан асуудлын талаар Г.Занданшатар "Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоол батлагдаад хоёр жил гаруй хугацаа өнгөрсөн байна. УИХ-ын зүгээс тогтоолын хэрэгжилтийг хангахад анхаарал тавьж ажиллаж байгаа боловч хангалтгүй байна. Тиймээс цаашид Оюутолгойн төсөл энэ байдлаараа хүлээн зөвшөөрөгдөж, хэрэгжих боломжгүй. Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулснаас хойш 12 жил, Дубайн гэрээ байгуулснаас хойш 7 жил өнгөрлөө. Энэ бол хангалттай хугацаа юм. Тиймээс “Рио тинто”компанийн гүйцэтгэх захирал Якобс Статусхольмд нөхцөл байдлыг танилцуулж, Монголын эрх ашгийг хангуулах, харилцан ойлголцолд хүрэх, нэгдсэн гарц шийдэл хүрэх, хөрөнгө оруулалтын гэрээ, эдийн засгийн тооцоололд сууриар нь өөрчлөлт оруулах зэрэг саналыг тавилаа. Тухайлбал, хууль зөрчиж хийгдсэн Дубайн гэгдэх 3 гэрээг цуцлах, гэрээг дагасан өр, зээл, шимтгэлийг хүчингүй болгох, 2010 оны ТЭЗҮ-ийг баримтлах зэрэг Монголын талыг хохироосон асуудлуудыг шийдэх шаардлагатай байна” гэжээ.

Якобс Статусхольм хэлэхдээ, энэхүү төслийн үр өгөөж, хамрах хүрээ үр дүн бол гайхамшигтай юм. Оюутолгойн төслийн үйл ажиллагаатай танилцаад зарим буруу, зөрүү хийсэн асуудлыг зөвөөр шийдвэрлэх нь чухал гэж үзлээ. УИХ-аас байгуулагдсан тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих түр хорооны гишүүдтэй ч уулзлаа. Монгол Улсын ардчиллыг тууштай дэмждэг, ард түмний хүсэл, шаардлага бол нэн тэргүүнд авч үзэх ёстой асуудал мөн. Тиймээс УИХ-ын 92 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангахад ямар гарц шийдэл байна, ямар өнцгөөс асуудлыг харах нөхцөлийг бүрдүүлэн хамтарч ажиллахаа илэрхийллээ" гэв.

Эх сурвалж: www.polit.mn

Төрийн албан хаагчдыг долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулахаар болжээ

Төрийн албан хаагчдыг долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулахаар болжээ

11 цаг 1 мин
Д.Цогтбаатар: Цүнхний намуудыг хүлээх шаардлага байхгүй

Д.Цогтбаатар: Цүнхний намуудыг хүлээх шаардлага байхгүй

15 цаг 12 мин
Н.Учрал: Нам институци болохгүй бол төр хүчгүй байна

Н.Учрал: Нам институци болохгүй бол төр хүчгүй байна

15 цаг 22 мин
Ирц: 30 гишүүн гадаад томилолттой, гурван гишүүн чөлөөтэй байна

Ирц: 30 гишүүн гадаад томилолттой, гурван гишүүн чөлөөтэй байна

16 цаг 5 мин
Т.Дүүрэн: Өөрийн биеэр бус ч нөхөн сонгуульд оролцох эрмэлзэлтэй байна

Т.Дүүрэн: Өөрийн биеэр бус ч нөхөн сонгуульд оролцох эрмэлзэлтэй байна

17 цаг 11 мин
Янжинлхамын хишигт найрагч А.Лхагва

Монголын яруу найргийн шилдэг бүтээл шалгаруулах “Болор цом” наадам У

20 цаг 39 мин
Ч.Баттогтох: Вакцины тухай худал мэдээлэл тараах нь монгол хүний эрүүл мэндийн эсрэг хийж буй гэмт хэрэг

ДЭМБ-ын судалгаагаар Монгол Улс умайн хүзүүний хорт хавдрын нас баралтаар дэлхи

20 цаг 39 мин
Дайны хөлд эрх нь зөрчигдөж байгаа Орос дахь монгол угсаатнууд

2022.09.20. Батожабын амьдралыг орвонгоор нь эргүүлсэн шийдвэрийг Оросын Засгийн газраа

20 цаг 39 мин
С.Амарсайхан: “Шинэ хоршоо” хөдөлгөөний үйл ажиллагааг үр дүнгээ өгч байгаа

Шадар сайд С.Амарсайхан цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

20 цаг 39 мин
Л.Төр-Од: Эрх чөлөөт эдийн засаг, эрх тэгш нээлттэй нийгэм, иргэн төвтэй засаг төрийн экосфер орчинг Монгол Улсдаа бүрдүүлэх нэн шаардлагатай

Эдийн засагч-эрх зүйч, МҮХАҮТ-ын XXI ба XXII Их хурлаас Удирдах зөвлөлийн дарга бөгөөд ерөнхийлөгчид нэр дэвшигч Л.Төр-Од. 

20 цаг 39 мин