АН: Хөшөө дурсгал барихыг эрх баригчид л дэмжсэн 

2021-11-23
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Ч.ОЛДОХ

 

УИХ дахь Ардчилсан намын   бүлэг ээлжит хуралдаанаараа  Монгол, Оросын "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн талаарх авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг болон бусад цаг үеийн асуудлаар ярилцжээ.

 "Улаанбаатар төмөр зам” ХНН нь  “МОН-П1”, “МОН-П2” зээлээ эргэн  төлж байгаа. Япон улсын Засгийн газраас авсан энэ зээлийг эргэн төлөхдөө  татвар төлөгчдийн мөнгөөр төлж байгаа нь  таатай зүйл биш. Ер нь бол  "Улаанбаатар төмөр зам” ХНН  авсан  зээлээ  бүрэн  төлөх ёстой. Ард түмнээс авсан зээлийг үр ашиггүй, хамтарсан компани ашиглах  нь  оновчтой шийдэл биш.  "Улаанбаатар төмөр зам” ХНН  өнөөдрийг хүртэл УБТЗ-ын  даргаа тодруулж чадахгүй дотроо бужигнаж  байгаад шүүмжлэлтэй хандаж байна хэмээн бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Ганбат мэдэгдэв. Мөн тэрбээр  “Манай  бүлгийн гишүүд улсын төсөв  хариуцлагагүй болсон хэмээн үзэж байна. АН- 2022 оны төсөв 2021 оны төсвийн гүйцэтгэлд улс оронд орлого олох, эдийн засгийг тэлэх, иргэдийн амьдралыг дээшлүүлэх  тухайд  ямар ч бодлого байхгүй учраас төсвийг буцааж татах талаар гишүүд байр сууриа илэрхийлсэн. Эрх баригч намынхан   үнэмлэхүй олонх болсноосоо  хойш хөшөө дурсгал олноор барьж, үр дүнгүй зүйлд мөнгө зарцуулах нь замбараагаа алдлаа. Улсын төсвийг хүч түрж баталлаа. Ийм зүйл болоод байгааг АН-ын зүгээс  удаа дараа мэдэгдсэн.  Гэвч  өөрчлөлт хийсэнгүй. Үүний гор  ард түмний нуруун дээр бууж байна. “Богд Зонхова"  хөшөөг барихыг бид дэмжээгүй. 2021 онд таван тэрбум төгрөг тавьсан байна лээ. Гэтэл 2022 оны төсөв дээр 34 тэрбум төгрөг тавьсан. “Хөшөө, дурсгал барих хэрэггүй. Царцаах шаардлагатай” гэдгийг хэлээд байхад МАН-ынхан үнэмлэхүй олонхоор баталсан. Нийгэм шүүмжлээд эхлэхээр МАН матрын нулимс унагаж байна" гэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.11.23 МЯГМАР № 230 (6707)

 

Төрийн албан хаагчдыг долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулахаар болжээ

Төрийн албан хаагчдыг долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулахаар болжээ

11 цаг 15 мин
Д.Цогтбаатар: Цүнхний намуудыг хүлээх шаардлага байхгүй

Д.Цогтбаатар: Цүнхний намуудыг хүлээх шаардлага байхгүй

15 цаг 26 мин
Н.Учрал: Нам институци болохгүй бол төр хүчгүй байна

Н.Учрал: Нам институци болохгүй бол төр хүчгүй байна

15 цаг 36 мин
Ирц: 30 гишүүн гадаад томилолттой, гурван гишүүн чөлөөтэй байна

Ирц: 30 гишүүн гадаад томилолттой, гурван гишүүн чөлөөтэй байна

16 цаг 20 мин
Т.Дүүрэн: Өөрийн биеэр бус ч нөхөн сонгуульд оролцох эрмэлзэлтэй байна

Т.Дүүрэн: Өөрийн биеэр бус ч нөхөн сонгуульд оролцох эрмэлзэлтэй байна

17 цаг 26 мин
Янжинлхамын хишигт найрагч А.Лхагва

Монголын яруу найргийн шилдэг бүтээл шалгаруулах “Болор цом” наадам У

20 цаг 53 мин
Ч.Баттогтох: Вакцины тухай худал мэдээлэл тараах нь монгол хүний эрүүл мэндийн эсрэг хийж буй гэмт хэрэг

ДЭМБ-ын судалгаагаар Монгол Улс умайн хүзүүний хорт хавдрын нас баралтаар дэлхи

20 цаг 53 мин
Дайны хөлд эрх нь зөрчигдөж байгаа Орос дахь монгол угсаатнууд

2022.09.20. Батожабын амьдралыг орвонгоор нь эргүүлсэн шийдвэрийг Оросын Засгийн газраа

20 цаг 53 мин
С.Амарсайхан: “Шинэ хоршоо” хөдөлгөөний үйл ажиллагааг үр дүнгээ өгч байгаа

Шадар сайд С.Амарсайхан цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

20 цаг 53 мин
Л.Төр-Од: Эрх чөлөөт эдийн засаг, эрх тэгш нээлттэй нийгэм, иргэн төвтэй засаг төрийн экосфер орчинг Монгол Улсдаа бүрдүүлэх нэн шаардлагатай

Эдийн засагч-эрх зүйч, МҮХАҮТ-ын XXI ба XXII Их хурлаас Удирдах зөвлөлийн дарга бөгөөд ерөнхийлөгчид нэр дэвшигч Л.Төр-Од. 

20 цаг 53 мин