Орос, Хятадад “Сибирийн хүч-2” яагаад хэрэгтэй байна вэ?

2021-11-19
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

З.БАТЦЭЦЭГ

 

“Сибирийн хүч”-ний дараа орох ОХУ-аас Монголоор дамжин Хятад руу чиглэсэн хоёр дахь хийн хоолой улам тодорхой шинж чанартай болж байна. Маршрут нь тодорхой болж техник, эдийн засгийн үзүүлэлт нь бараг бэлэн болсон. Баригдаж эхлэх хугацаагаа анх удаа зарлалаа. Нэг л чухал зүйл дутуу байна. Орос, Хятадын хооронд байгуулах арилжааны гэрээ. Үүнд хэзээ гарын үсэг зурах вэ. Энэ талаар www.vz.ru-д гарсан нийтлэлийг уншигчиддаа хүргэж байна. Оросоос Хятад руу тавих хоёр дахь хийн хоолойн ажил улам бодитой болж байна. Нэгдүгээрт, 960 гаруй км урттай уг хоолойн маршрутыг аль хэдийнэ тогтоосон. Хоёрдугаарт, оны эцэс гэхэд төслийн эцсийн техник, эдийн засгийн үзүүлэлт нь гарах төлөвтэй байгаа. Үүний дараа инженер техникийн ажилтнууд хийн хоолойн нарийвчилсан зураг төслийг хийж эхэлнэ. Бэлтгэл ажил хоёр жил орчим үргэлжилнэ. Эцэст нь хийн хоолойн барилгын ажил эхлэх огноог 2024 он гэж анх удаа зарлав. Энэ талаар Монгол Улсын Шадар сайд Сайнбуянгийн Амарсайхан мэдээлэл хийлээ. Барилга угсралтын ажил дахин 4-5 жил үргэлжилж магадгүй. Өөрөөр хэлбэл, 2028-2030 оноос нааш ашиглалтад орохгүй. Монгол Улсын Шадар сайдын хэлснээр бол хийн хоолой барих ажил эхэлсний дараа Орос, Монгол, Хятад улс үнийг зохицуулах гэрээнд гарын үсэг зурна гэжээ. Гэсэн хэдий ч шинжээчид үүнд их эргэлзэж байна.

“Арилжааны гэрээ байгуултал “Газпром” хийн хоолой барихгүй” гэж ОХУ-ын Засгийн газрын дэргэдэх Эрчим хүчний аюулгүй байдлын үндэсний сан, Санхүүгийн их сургуулийн шинжээч Игорь Юшков хэлэв. Эцсийн эцэст бид жилд 50 тэрбум кубметр хий дамжуулах хоолойн тухай ярьж байна. Энэ нь “Газпром” жилд 38 тэрбум кубметр хий нийлүүлэх хүчин чадалтай “Сибирийн хүч-1”-ээс ч илүү юм. Энэ хоолойгоор Оросын техникийн хувьд нийлүүлэх боломжтой бүх хийг одоо Хятад авч байна. Учир нь ОХУ-ын дамжуулах хоолойн хий Хятадад хямд тусаж байгаа. Учир нь есөн сарын хоцрогдолтой газрын тосны үнэтэй холбоотой уламжлалт гэрээ Бээжинтэй байгуулсан юм. И.Юшковын хэлснээр “Яг одоо Хятадад Оросоос жилд 50 тэрбум кубметр хий нийлүүлэх шинэ хоолой хэрэгтэй байна. Эцсийн эцэст тэд илүү үнэтэй шингэрүүлсэн байгалийн хийг хамаагүй бага хэмжээгээр худалдаж авах боломжтой” юм. Сонирхолтой нь 2020 онд байдал арай өөр байсан. 2020 оны эхний хагаст Хятад улс эсрэгээрээ уг хоолойноос Оросын хийг бараг аваагүй. Харин голчлон шингэрүүлсэн байгалийн хийг худалдаж авсан байна. Учир нь цар тахлын улмаас дэлхийн хэмжээнд газрын тос, байгалийн хийн аль алиных нь ханш унасан. "Газпром"-ын гэрээнд Хятадад зориулсан үнэ өндөр байж. Харин энэ жил өнгөрсөн жилийн нефтийн үнэ бага байсан дээр үндэслэн байгуулж байна. Нэгдүгээрт, Оросын шинэ хийн хоолой ашиглалтад орсноор далайгаас авдаг шингэрүүлсэн байгалийн хийгээс хараат байдлаа бууруулж, түүний үнэтэй өртгийг нь саармагжуулна гэдгийг Бээжин ойлгож байгаа байх. Хоёрдугаарт, дамжуулах хоолой, гэрээ нь Хятадад хямд хийг тогтвортой нийлүүлнэ. Харин шингэрүүлсэн байгалийн хийг өөр улс илүү үнээр худалдаж аваад Хятадад хүрэхгүй байх магадлалтай. Ази тивд эрчим хүчний хэрэглээ, эрэлт хэрэгцээ Энэтхэг болон бусад улсад нэмэгдэж байна. “Одоогийн эрчим хүчний хямрал нь Хятадыг Оросоос хоёр дахь хийн хоолой авахад түлхэц болж байна. Учир нь эдгээр нь баталгаатай нийлүүлэлт, хэн ч дундаас нь худалдаж авахгүй. Энэ хий хаашаа ч явахгүй" гэж салбарын мэргэжилтэн хэлэв. Гурав дахь чухал зүйл бол Туркменистанаас нийлүүлж байгаа хийгүй үлдэх эрсдэл юм. Энэ бол одоогийн байдлаар Хятадад нийлүүлж байгаа хамгийн том хий дамжуулах хоолой.

“Хятад Төв Азид болж буй бүх зүйлд сэтгэл хангалуун бус байна. Туркменистантай хил залгаа Афганистанаас барууны болон Америкийн цэргүүд гарснаар Туркменийн эрчим хүчний дэд бүтцэд заналхийлээд байгаа. Энэ нь жилд 40 тэрбум кубметр хий нийлүүлэх тухай ярьж байгаа бөгөөд дайн болсон тохиолдолд нэг шөнийн дотор энэ тоог нөхөх хий шаардлагатай болно" гэж Игорь Юшков хэлэв. Эцэст нь АНУ-тай хурцадмал байдал нэмэгдэхийн хэрээр Хятад энэ асуудалд Оростой илүү эелдэг хандаж байна. “Хоёр улсын зөрчилдөөн хурцадсаар байвал АНУ Хятадыг нөөцийн хомсдолд оруулж чадна. Тэд Малаккагийн хоолойгоор урд зүгээс Хятад руу чиглэсэн бүхнийг хааж чадна. Үүгээр Ойрхи Дорнод, Катараас хий болон газрын тосны тээвэрлэгч хоёулаа дамждаг” гэж Үндэсний эрчим хүчний аюулгүй байдлын сангийн шинжээч хэлж байна. Энэ хийн хоолой Орост ч хэрэгтэй. Европчууд эрчим хүчний шилжилт болон нүүрстөрөгчийн хийг бууруулах ажлын хүрээнд Оросын байгалийн хийн худалдан авалтаа бууруулна гэдгээ байнга мэдэгдсээр ирсэн. Европ байгалийн хийг Баруун Сибирийн ордуудаас авдаг. Баруун Сибирийн хий нь Монголоор дамжин Хятад руу шинэ хийн хоолой тавих нөөц бааз болох ёстой юм. “Сибирийн хүч-1”-д шинэ нөөц бааз барих шаардлагатай байсан. Хоёр дахь хоолойн хувьд нөөцийн бааз барих болсон. Түүнийг барихад хамгийн бага хөрөнгө оруулалт шаардлагатай” гэж эх сурвалж хэлэв. Хэлэлцээний гол асуудал бол хийн үнэ юм. Хугацаа их байгаа гэж хоёр тал үзэж байгаа учраас хэлэлцээ тийм ч идэвхтэй биш байна. “АНУ-тай зөрчилдөөн хурцдах тусам Хятад улс илүү яриасаг болно гэж Орос үзэж байна. Харин Европ Оросын байгалийн хийн худалдан авалтыг бууруулснаар Баруун Сибириэс хийг түгээх газаргүй болоод, Орос илүү найрсаг болно гэж Бээжин үзэж байна” гэж И.Юшков Орос, Хятадын хэлэлцээ сунжирсныг ингэж тайлбарлав.

Өмнө нь Алтайгаар хийн хоолойг гуравдагч оронгүйгээр шууд Хятад руу дамжуулна гэж үздэг байсан бол яагаад Монгол Улсаар дамжин өнгөрөх болов. Монголоор дамжих төсөл нь ашигтай болсон байна. “Улс орнууд дамжин өнгөрөх тээврээс айхаа больсон. Хятад улс хүчирхэг болсон учир монголчууд хийн хоолойгоор Орос, Хятадыг айлган сүрдүүлж чадахгүй л болов уу” гэж И.Юшков үзэж байна. Хоёрдугаарт, энэ нь эцсийн хэрэглэгчдэд хий нийлүүлэх хугацааг богиносгож, Төв Азийн өрсөлдөх чадварыг арилгана. Транзит бус замаар Хятадын баруун хил хүртэл хий нийлүүлбэл хятадууд тус улсын гол хүн ам, аж үйлдвэр төвлөрсөн далайн эрэг рүү хийг тээвэрлэх шаардлагатай болно гэж шинжээч тайлбарлав. Дээрээс нь Төв Азиас хийн хоолойнууд Хятадын баруун хил рүү орж ирдэг. Тиймээс энэ нь Бээжинд давуу тал болж Оросоос маш бага үнэ шаардах болно. Монголоор хийн хоолойг дамжин өнгөрүүлбэл зам товчлох боломжийг олгоно. Баруун Сибирийн хий нь Хятадын түлш идэвхтэй хэрэглэдэг бүс нутагт шууд хүрнэ. Оросын хий нь Төв Азийн хийнээс өөр хэсгээр Хятадад ирдэг болно" гэж И.Юшков хэллээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.11.19 БААСАН № 228 (6705)

 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин