Америк, Хятад хоёр харилцаагаа тогтвортой болгохоор тохиролцжээ

2021-11-18
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

 

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден, Хятадын удирдагч Ши Жиньпинтэй төрийн тэргүүний хувиар анх удаа цахимаар уулзлаа. Өмнөх ерөнхийлөгч Дональд Трампын үед хоёр орны харилцаанд том хагарал үүсэж хурцадсан билээ. Тиймээс энэ удаагийн уулзалтыг хоёр орны харилцаа сайжрах гол түлхүүр хэмээн ажиглагчид үзэж байна. Тэд уулзалтаар уур амьсгалын өөрчлөлт, худалдаа, цар тахал болон армийн удирдлага гэсэн хэд хэдэн чухал асуудлын талаар бодитой шийдвэрт хүрээгүй ч харилцаагаа тогтвортой байлгахаа харилцан хүлээн зөвшөөрчээ.

Цагаан ордны албаныхны мэдээлснээр хоёр улсын удирдагч нар гурван цаг гаруй үргэлжилсэн цахим уулзалтынхаа үеэр Тайванийн талаар өргөн цар хүрээнд авч хэлэлцжээ. Энэ үеэр Жо Байден Хятадын Засгийн газраас удаан хугацаанд хэрэгжүүлж байгаа “Нэг Хятад” бодлогыг хүлээн зөвшөөрч байгаагаа зарласан байна. Тодруулбал,  “Байден Тайванийг  салан тусгаарлахыг дэмжихгүй  гэдгээ давтан хэллээ” хэмээн Хятадын төв телевизээр мэдээлсэн нь анхаарал татлаа. Энэ мэдээлэл нь Хятадын “Weibo” цахимд халуун сэдэв болж, 200 сая гаруй хүн үзжээ. Учир нь Хятадын Коммунист нам Тайванийг өөрийн улстай нэгтгэх бодлого баримталж байгаа билээ. Тиймээс Америкийн ерөнхийлөгч тэдний энэ үзэл суртлыг дэмжсэн нь уулзалтын онцлох сэдэв юм. Гэвч Цагаан ордноос “Ерөнхийлөгч Байден Тайванийн тусгаар тогтнолын талаар яриагүй” хэмээн мэдээллээ.

Хятад, АНУ-ын хооронд хурцадмал байдал бага зэрэг намжсан энэ үед   хэвлэл мэдээллийн ажилтнуудад тавьсан хязгаарлалтыг зөөлрүүлэхээр хоёр орны удирдагч тохиролцоонд хүрсэн гэж "China Daily" сонин мэдээлэв. Хэлэлцээрийн дагуу АНУ нь Хятадын хэвлэл мэдээллийн ажилтнуудад нэг жилийн олон удаагийн виз олгох бөгөөд "статусын үргэлжлэх хугацаа"-г даруй шийдвэрлэнэ гэж мэдээлэв.  АНУ-ын бодлого хүчин төгөлдөр болмогц Хятад улс хариу арга хэмжээ авч, америк сэтгүүлчдэд адил тэгш хандахаар болжээ. АНУ нь Хятадын  хэвлэл мэдээллийн визний хүчинтэй байх хугацааг 90 хоногоос нэг жил болгон нэмэгдүүлэх үүрэг хүлээсэн байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.11.18 ПҮРЭВ № 227 (6704)

 

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

2025-04-17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

2025-04-17