Н.Уртнасан: Тусгай хамгаалалттай газрын  эзэмшил, өмчлөлийн асуудлыг нэг мөр шийдвэрлэнэ

2021-11-17
Нийтэлсэн: Админ
 7 мин унших

Ч.ҮЛ-ОЛДОХ

 

БОАЖ-ын сайд Н.Уртнасантай  цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 

-Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Ойн тухай хууль, Тусгай хамгаалалттай  газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг тодорхой заалтуудад хандуулж байгаа гэсэн. Яаралтай өөрчлөх шаардлагатай  ямар заалтууд байна вэ?

-Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтэд бид журамд нь шинэ өөрчлөлт оруулна. Өнгөрсөн хугацаанд АМНАТ-ын орлого тодорхой хувиар өсч ирсэн. 2020 онд энэ тоо 112 тэрбумд хүрсэн. АМНАТ-ын орлого хуулиараа 85 орчим хувь хүртэл зарцуулах заалттай. Гэтэл АМНАТ-ын орлогыг зүй зохистой зарцуулах, тодруулбал байгаль хамгаалах, нөхөн сэргээх чиглэлд нь зарцуулж байна уу гэвэл хуулийн хэрэгжилт туйлын хангалтгүй, улсын хэмжээнд дөнгөж 38 хувийн гүйцэтгэлтэй байгаа.

Иймд журмандаа шинэ өөрчлөлт оруулахаар шинэчилсэн журмыг боловсруулж мөрдөхөд бэлэн болоод байна. Хэрэв энэ журам мөрдөгдөж эхэлбэл АМНАТ-ын орлогын тодорхой хувийг тухайлсан гэж зааж өгөхгүйгээр ерөнхий чиглэлээр, өөрөөр хэлбэл байгаль хамгаалах чиглэлийн бүх зориулалтаар 85 хувь хүртэл  зарцуулаад эхлэхээр  ойжуулах, цөлжилтийн эсрэг тэмцэж байгаа зардалд нөлөө үзүүлнэ.

-Тарьц суулгацын нөөц бага байгаа гэсэн. Энэ талаар салбарын яам ямар бодлого барьж ажиллаж байна?

-Өнөөдөр улсын хэмжээнд 9.2 сая тарьц суулгацын нөөц байна. 2022 онд энэ тоог арав дахин өсгөж 100 саяд хүргэх боломж бололцоо хязгаарлагдмал юм. Хамгийн бодит төсөөллийг   2022 онд 30 сая хүртэл нэмэгдүүлэх боломжтой гэсэн тооцооллыг  манай ойчид, судлаачид гаргаж байна. Тэгэхээр  ирэх  онд бид энэ хэмжээний нөөцийг бүрдүүлэхийн тулд  олон талын дэмжлэгийг зөв зохион байгуулж ажиллах шаардлагатай. Цаашид мод үржүүлгийн газруудыг бүсчилж  байгуулах нь зүйтэй юм. Хамгийн эхний загварчлал бол тэр. Нэн ойрын ирээдүйд бол усжилт сайтай бүс нутаг, газарт мод үржүүлгийн газруудаа байгуулж чадавхиа эхэлж бэхжүүлж байгаад дараа нь говьд усалгааны систем бүрдүүлж гадаргын ус ашиглах чиглэлээр ашиглабал ул суурьтай, үр дүнтэй ажил болно гэж судлаачид зөвлөж байна. Мөн үрийн нөөцийг бий болгох чиглэлээр анхаарч ажиллана. Бидний төсөөлж байгаа шиг жилдээ 100 сая мод тарих үрийн нөөцийг бэлдүүлэхэд 2024 оноос хойш нэлээн чанартай үрийн нөөцийг өсгөөд явна гэж үзэж байна.

-Мод тарих туршлага  дутмаг байна уу гэсэн зүйлүүд ажиглагдаж байгаа. Тарьц суулгацын нөөц бага байхад дур дураараа  тариад орхичихдог тал бий. Нэгдсэн зохион байгуулалтад оруулж, мэргэжлийн зөвлөмж зааварчилгаа өгөх талаар салбарын яам  хэрхэн анхаарч байна?

-Бидний хийж байгаа ажлын хамгийн гол асуудал нь энэ. Өнгөрсөн 11 жилийн хугацаанд бид жилдээ хоёр удаа мод тарьж, нийтдээ 22 удаагийн аян зохиожээ. Батлагдаагүй, урьдчилсан тооцооллоо бид 17 сая мод тарьсан хэрнээ, түүнийгээ бодитоор ургасан уу, үгүй юу гэдэгт анхаарч судалгаа явуулдаггүй. Модыг ургуулах зардлаа ойн нормативдаа оруулаагүй. Тухайлбал  2013 оны  ойн норматив  2021 онд шинэчлэгдлээ. 2013 оны шатахууны үнээр,  мөн тэр үеийн тарьц суулгацын үнээр ойжуулалтын ажил, цөлжилтийн эсрэг тэмцэх үйл ажиллагаанд бид хувийн хэвшлээ яаж татан оролцуулах вэ гэдэгт манай ойн салбарынхан судлаачид өнгөрсөн зургаан сарын хугацаанд маш идэвхтэй ажиллаж, ойн нормативаа 2.5-5 дахин /зардлыг нь/  өсгөж Сангийн яамаар батлуулж чадсан. Энэ бол энэ жил хийсэн манай ойн салбарынхны хамгийн том, хамгийн чухал ажил гэж хэлж болно. Энэ шинэ нормативаар мод тарьж ургуулах шаардлагатай 3-5 жилийн төсвөө гаргана гэсэн үг. Мод тарих төсөв байдаг, ургуулах төсвийг бид нормативаар баталж тэр зардалд нь шингээж өгөөгүй байгаатай мод тарьсны дараах үйл явц зохицуулалт  холбогдоно. Энэ зардлыг бид зохицуулж өгөөгүй байсан нь  судалгаанаас харагдаж байгаа. Тиймээс дахиад хэлэхэд ойн норматив шинэчлэгдсэнийг ойчид, судлаачид сүүлийн 10 жилд гарсан том ололт гэж хүлээж авч байгаа. Ойн нормативийг шинэчилсний дараагаар аж ахуй нэгжүүд цөлжилтийн эсрэг тэмцэх, ногоон Монгол болох бодлогод нэгдэж орж ирж байгаа нь саяын Ойн салбарын чуулганаар, үзэсгэлэнд идэвхтэй оролцож байгаа компаниудаас  харагдаж байлаа. Өөрөөр хэлбэл, зардал, тооцоолол, төсөв зөв байж  цаашид бодитой үр дүн гарна.  Сая ойн салбарын үндэсний чуулганы үеэр 21 аймаг, нийслэл хот 2030 он хүр­тэл хэчнээн хэмжээний мод тари­хаа тооцоолж хариуцлагын гэрээ бай­гуулсан. Цаашид мод тарихыг ам­лах биш амлахаас гадна түүнийгээ хэр­хэн зөв зохион байгуулалттайгаар тарьж ур­гуу­лах  вэ гэдэгт мэргэжил арга зүйн зөв­лөмжийг салбарын яам гаргаж  тодор­­хой чиглэлээр зааварчилгаа өгөөд явна.

-Ойжуулах, мод тарих ажилд мэргэжилтнүүд чухал нөлөөтэй. Боловсон хүчний хүрэлцээ хэр байгаа вэ?

-Өнөөдөр урьдчилсан тооцоолсноор бидэнд  1000 гаруй  мэргэжлийн боловсон хүчин байна. Ойн салбар хуралдаануудаар  нэн ойрын ирээдүйд буюу гурван жилийн хугацаанд хэчнээн боловсон  хүчин бэлдэж болох талаар тооцоо судалгааг гаргасан. Мэргэ­жилтэй 7000 боловсон хүчнийг гурван жилийн хугацаанд  МСҮТ-өөр дамжуулан сургах боломжтой. Цаашид дутагдалтай байгаа боловсон хүчний тооцоо судалгааг БШУЯ-тай хамтран гаргаж, салбарт  шаардлагатай боловсон хүч­нийг хангах талд анхаарна. Байгаль орчны салбарт сонирхолтой, ойн инженер, судлаач, мэргэжилтнүүдийг сургах, гадаадын их, дээд сургуулиудад харил­цан туршлага солилцох чиглэлийн ажлыг эрчимтэй эхлүүлнэ.

-Үүний зэрэгцээ одоо байгаа ойн сангаа арчлах, тордох ажлууд орхигдох вий гэсэн болгоомжлол бас байна. Мөн ойгоос ургаа моддыг ухаж аваад зөөж тарих зэргээр сүйдлэх вий гэсэн шүүмжлэл өрнөх боллоо. Үүнд танай яам, сайдын хувьд ямар байр суурийг баримталж байна?

-Ойгоос мод шилжүүлэн суулгах бол тухайн бүс нутагт сийрэгжүүлэлтийн хэмжээнд хийгддэг л  ажил. Түүнээс биш Сэлэнгэ аймагт байгаа модыг Улаанбаатар руу нүүлгэн шилжүүлэх замаар юм уу, аль нэг аймгаас бүсчлэлийг нь өөрчлөн хэт хол зайнд ойг шилжүүлэн суулгах тухай асуудлаар  БОАЖЯ  чиглэл огт өгөөгүй. Бүх орон нутаг, нийслэлд нялх зулзаган модыг шилжүүлэн суулгахгүй байх, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг зөвхөн тарьц суулгацын бүтцээр шийдвэрлэх ийм чиглэлийг өгч ажиллаж байгаа. Ой хамгааллын ажил хамгийн чухалд тооцогддог. Ерөнхийдөө сүүлийн таван жилийн байдлыг  авч үзэхэд ойжуулалтын хөтөлбөрийн зардалд 2-3 тэрбум төгрөг жил бүр төсөвлөж ирсэн.  2022 онд энэ зардлыг нэлээд өсгөсөн. Ойжуулалтын зардлыг өсгөхөөс гадна ойн циклийг тодорхой төлөвлөгөөний дагуу  зөв хийхэд анхаарна.  Мод бэлтгэлийн  төлөвлөгөө бол жил бүр гардаг. Харин энэ төлөвлөгөөгөө өнгөрсөн 30 жилийн хугацаанд хэтрүүлэн хэрэглэж байсан байна гэдэг судалгааг судлаачид аль хэдийнэ гаргаж тавьсан. Тиймээс мод бэлтгэлийн төлөвлөгөөг аймаг орон нутгаас ирж байгаа бодитой тооцоо судалгаанд үндэслэж зөв гаргах нь чухал. Ой хамгааллын ажлынхаа төс­вийг  21 аймагт  үр дүнтэй зарцуулах шаардлагатай. Ой бүхий газруудад хортон шавьжтай тэмцэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатай. Энэ ажил улирлын чанартай, тодорхой хугацаатай. Яг товлосон үед нь хийж байхгүй бол үр дүнгүй болдог. Ойн салбарыг хөгжүүлье гэвэл аль болох судлаач, эрдэмтдийг оролцуулсан зөв бүтцээр төсөл төлөвлөгөөг гаргаж ажиллах шаардлагатай байгаа юм. Зөвхөн салбар яамны ойн бодлого, зохицуулалтын газрын хэмжээнд  бүх асуудлыг шийдээд явах бус  бүх талын, олон  нийтийн оролцоог төсөв төлөвлөгөөндөө тусгаад явах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа.

-Яармаг болон Зайсангийн аманд  баригдсан барилга, байшингууд олон байдаг. Тэнд байгаа тусгай хамгаалалттай газрыг  яам өөрийн мэдэлд авах боломжгүй байна гэсэн мэдээлэл гарсан. Энэ талаар та юу хэлэх  вэ?

-Тусгай хамгаалалттай газар нутагт  ганцхан зорилгоор газар ашиглах эрхийн гэрчилгээ олгодог. Энэ нь аялал жуулчлал юм. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиараа эзэмших , өмчлөх эрх нь иргэд болон аж ахуй нэгжид хориотой байдаг. Цаашид өнгөрсөн 30 жилийн хугацаанд олгосон замбараагүй газар олголтыг шинэ хуулийн зүйл заалтаар хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг асуудал бий. Нэг талаас тэнд нэгэнт үйл ажиллагаа явуулж, амьдраад эхэлсэн хүмүүсийн эрх тодорхой хэмжээгээр зөрчигдөж байгаа. Нөгөө талаас анх газар авахдаа хуулийн тодорхой заалтуудыг зөрчиж авсан, ийм зөрчлүүд өнгөрсөн 30 жилд хуримтлагдаж  ирсэн хур асуудал юм. Үүнийг шийдвэрлэх чиглэлээр  УИХ, Засгийн газарт салбар бүрийн оролцоотой  Ажлын хэсэг гарч ажиллаж байгаа. Цаашид дархан цаазат газруудад газар эзэмшиж байгаа асуудалд ямар зөрчлүүд байна, үүнийг хууль эрхзүйн хүрээнд хэрхэн шийдэж засч залруулах вэ гэдэгт зөвлөмж  гаргаж  тодорхой зохицуулалтууд хийгээд явах байх. Цаг хугацааны хувьд авч үзвэл үүнийг шийдэх цаг нь болсон. Асуудлаас зугтах биш бүгдээрээ хамтарч, нийслэл, орон нутгийн байгууллагуудтай ярьж тусгай хамгаалалттай газар нутгийнхаа газар эзэмшил, ашиглалтын асуудалд шийдэлд хүрч цэг тавих шаардлага зүй ёсоор тавигдаж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.11.17 ЛХАГВА № 226 (6703)

 

Орхон аймгийн 2024 оны онцлох хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт

Орхон аймаг, Эрдэнэт хот Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, хууль тогтоомжийг о

2 цаг 53 мин
Байгаль орчны салбарт амьдралынхаа 50 жилийг зориулсан гавьяат Д.Цэндсүрэн

“Зууны мэдээ” сонины “Амьдралын тойрог” булангийн маань энэ удаагийн дугаарт

2 цаг 53 мин
Хар PR-аар утуулсан Баялгийн сангийн “нээлт”

Ер нь бол манайд баялгийн тэгш бус хуваарилалт цадигаа алдчихсан.

2 цаг 53 мин
Британийн цэргийн албан хаагчид армиас бөөнөөрөө гарч байна

Их Британийн цэргүүд цалингаа дээд зэргээр нэмэгдүүлсэн ч зэвсэгт

14 цаг 38 мин
2025 онд Бразил дахь БРИКС-ийн лого нь сумаума хөвөн мод байх болно

Бразилийн эрх баригчид БРИКС-ийн логог нийтэлсэн бөгөөд тус улс 2025 онд т

15 цаг 14 мин
ШААРДЛАГА

ШААРДЛАГА

2024-12-20
“Чингис хаан” нисэх онгоцны буудал дэлхийн “ТОП” буудлуудтай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Монгол Улсын Агаарын хилийн боомт, Монгол-Японы хамтарсан “Чингис хаан” олон улсын

2024-12-20
П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компанийн хүмүүсийг хараарай, дандаа улстөрч байгаа

П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компаниудын хүмүүсийг хараарай, дандаа улстөрчид байгаа

2024-12-20
Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

2024-12-20
Л.Оюун-Эрдэнэ: "Бадрах Энержи"-тэй хийхдээ Засгийн газар 10 хувийн алтан хувьцаа эзэмшинэ

Л.Оюун-Эрдэнэ: "Бадрах Энержи"-тэй  хийхдээ Засгийн газар 10 хувийн алтан хувьцаа эзэмшинэ

2024-12-20