Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын анхны төсвийн дөрвөн онцлог

2021-11-15
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.БАЯР

 

Засгийн газар 2022 оны төсвөө "зохиож", УИХ түүнийг баталж өглөө. Энэ нь Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газрын анхны төсөв болж байгаа юм. 2022 оны төсөв хэд хэдэн онцлогтой байна.

Нэгдүгээрт, улсын төсөв анх удаа тэлж, 16.1 их наядаар батлагдлаа. Ирэх оны төсөв дотоодын эдийн засгийг гурав дахин тэлэх томоохон төслүүдийг дэмжиж, ажлын байрыг нэмэгдүүлэхэд чиглэж байна. Ирэх онд 2.4 их наяд төгрөгийн бүтээн байгуулалт хийнэ. Үүний 1.7 их наяд төгрөг нь зам тээвэр, эрчим хүч, барилга, бүтээн байгуулалтын салбарт хөрөнгө оруулалт болох ажээ. Мөн Төрийн өмчийн компаниудыг үйл ажиллагаа, санхүү, ашигт ажиллагааны үр дүнгээр нь үнэлж дүгнэх, хариуцлага тооцож, энэ талаарх мэдээллийг олон нийтэд ил тод, нээлттэй болгоно. Түүнчлэн, ногдол ашгийн бодлогыг олон улсын жишигт нийцүүлснээр төрийн өмчит хуулийн этгээд зардлаа хэмнэх, ашгаа нэмэгдүүлэх, оновчтой хөрөнгө оруулалт хийх шийдвэр гаргах хөшүүргийг бий болгох юм.

Хоёрдугаарт, эрчим хүчний хараат байдлаас гарах бодит алхмуудыг энэ төсвөөр гүйцэтгэнэ. Ер нь бол эрчим хүчний асуудал манай улсын тусгаар тогтнол, аюулгүй байдалтай шууд холбоотой. Өнөөдрийг хүртэл хойд хөршөөс шууд хамааралтай явж ирсэн. Тэгвэл энэ Засгийн газар олон жил улс төр, геополитикийн асуудлаас болж гацаад байсан. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Тавантолгойн цахилгаан станцыг эхлүүлсэн. Тэдгээрт төсвөөс хөрөнгө шийднэ гэж байгаа. Бас олон жил болж буй Амгалан станцыг үргэлжлүүлэх, "ТЭЦ-II", "ТЭЦ-III"-ын өргөтгөлийг хийж гүйцэтгэх юм байна.

Гуравдугаарт, бүх боомтыг автозам, төмөр замаар холбоно. Дорнод аймгийн Хэрлэн сумаас Хавиргын боомт чиглэлийн 124.5 км хатуу хучилттай авто зам, Төв аймгийн Угтаалцайдам, Цээл, Заамар сумдыг холбох 122.4 км авто зам, Өндөрхаан хотоос Ульхан боомт хүртэлх 254 км автозам зэрэг төслүүдийг улсын төсвөөс санхүүжүүлнэ. Мөн Замын-Үүд, Гашуунсухайт, Сүхбаатар, Алтанбулаг, Боршоо, Бичигт хилийн боомтуудын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтыг төсвөөс шийдвэрлэхээр төлөвлөсөн байна.

Дөрөвдүгээрт, Улаанбаатарын түгжрэлийг бууруулахад 420 тэрбум төгрөг төсөвлөв. Энэ жил УИХ-аар "Хотын хууль"-ийг баталсан. Энэ хүрээнд Засгийн газар "хот"-ын томоохон асуудалд туслалцаа үзүүлж, хамтран ажиллаж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, жил бүр 420 тэрбумын төсөв тавьж өгөхөөр болж, тэр ёсоороо, тоо ёсоор нь 2022 оны төсөвт суулгажээ. Энэ төсвөөр Богдхаан төмөр зам, тулгуурт метро, Хөшгийн хөндийн дэд бүтцэд хөрөнгө оруулахаар төлөвлөжээ. Тодруулбал, Засгийн газар өнгөрсөн долоо хоногт хотын түгжрэлд зарцуулах 420 тэрбум төгрөгийн задаргааг хэлэлцсэн байна. Үүгээр "Автозамын сүлжээн дэх гудамж, замуудыг хөгжүүлэх, зургаан байршилд 21.5 км авто замыг өргөтгөх", "Газар чөлөөлөлт", "Бага тойрууд 2300 гарааш байгуулах", "Ачаалал их авдаг, шаардлагатай уулзваруудыг шинэчлэх", "Замын хөдөлгөөнд ухаалаг систем нэвтрүүлэх", "Нийтийн тээврийн парк шинэчлэл хийх", "LRT буюу хөнгөн галт тэрэг нэвтрүүлэх төсөл хэрэгжүүлэх", "Богдхаан төмөр замын төсөлд дэмжлэг үзүүлэх", "Явган болон дугуйны замыг нэмэгдүүлэх" ажлыг хийхээр төлөвлөсөн байна.

Ер нь бол 2022 оны төсөв нь дотоодын эдийн засгийг гурав дахин тэлэх томоохон төслүүдийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, төрийн байгууллагын зардлыг хэмнэх, хотын түгжрэлийг бууруулахад чиглэсэн “Хөдөлмөр, бүтээмж, өсөлт”-ийг дэмжих төсөв гэж дүгнэж байгаа юм. Бас 2022 оны төсөв нь Монгол Улсын төсөв, мөнгөний бодлогод реформ хийх, COVID19 цар тахлын үеийн эрсдэлийг даван туулах, мөн COVID19-ийн дараах эдийн засгийг эрчимжүүлэхэд чиглэгдэнэ гэж буй. Ийм л төсөв батлагдлаа. Одоо хэрхэн зөв зарцуулж, зорилтоо биелүүлэхийг харах үлдэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.11.15 ДАВАА № 224 (6701)

 

Төрийн албан хаагчдыг долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулахаар болжээ

Төрийн албан хаагчдыг долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулахаар болжээ

10 цаг 54 мин
Д.Цогтбаатар: Цүнхний намуудыг хүлээх шаардлага байхгүй

Д.Цогтбаатар: Цүнхний намуудыг хүлээх шаардлага байхгүй

15 цаг 5 мин
Н.Учрал: Нам институци болохгүй бол төр хүчгүй байна

Н.Учрал: Нам институци болохгүй бол төр хүчгүй байна

15 цаг 15 мин
Ирц: 30 гишүүн гадаад томилолттой, гурван гишүүн чөлөөтэй байна

Ирц: 30 гишүүн гадаад томилолттой, гурван гишүүн чөлөөтэй байна

15 цаг 59 мин
Т.Дүүрэн: Өөрийн биеэр бус ч нөхөн сонгуульд оролцох эрмэлзэлтэй байна

Т.Дүүрэн: Өөрийн биеэр бус ч нөхөн сонгуульд оролцох эрмэлзэлтэй байна

17 цаг 5 мин
Янжинлхамын хишигт найрагч А.Лхагва

Монголын яруу найргийн шилдэг бүтээл шалгаруулах “Болор цом” наадам У

20 цаг 32 мин
Ч.Баттогтох: Вакцины тухай худал мэдээлэл тараах нь монгол хүний эрүүл мэндийн эсрэг хийж буй гэмт хэрэг

ДЭМБ-ын судалгаагаар Монгол Улс умайн хүзүүний хорт хавдрын нас баралтаар дэлхи

20 цаг 32 мин
Дайны хөлд эрх нь зөрчигдөж байгаа Орос дахь монгол угсаатнууд

2022.09.20. Батожабын амьдралыг орвонгоор нь эргүүлсэн шийдвэрийг Оросын Засгийн газраа

20 цаг 32 мин
С.Амарсайхан: “Шинэ хоршоо” хөдөлгөөний үйл ажиллагааг үр дүнгээ өгч байгаа

Шадар сайд С.Амарсайхан цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

20 цаг 32 мин
Л.Төр-Од: Эрх чөлөөт эдийн засаг, эрх тэгш нээлттэй нийгэм, иргэн төвтэй засаг төрийн экосфер орчинг Монгол Улсдаа бүрдүүлэх нэн шаардлагатай

Эдийн засагч-эрх зүйч, МҮХАҮТ-ын XXI ба XXII Их хурлаас Удирдах зөвлөлийн дарга бөгөөд ерөнхийлөгчид нэр дэвшигч Л.Төр-Од. 

20 цаг 32 мин