Байден Орос, Украиныг кибер халдлагад буруутгаж тайлбар хийлээ

2021-11-10
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

З.БАТЦЭЦЭГ

 

АНУ кибер гэмт хэргийн үйл ажиллагааг таслан зогсоохын тулд Засгийн газрын бүх хүчийг дайчилж байна. Оросын Евгений Полянин, Украины Ярослав Васинскийн эсрэг кибер гэмт хэрэг үйлдсэн хэмээн яллаж, хориг арга хэмжээ авчээ. Энэ тухай даваа гарагт Америкийн ерөнхийлөгч Жо Байден тайлбар хийх үеэрээ мэдэгдэв.

Тэрбээр “Бид кибер орон зай дахь хорлонтой үйл ажиллагааг таслан зогсоохын тулд холбооны Засгийн газрын бүрэн эрх мэдлийг ашиглаж, дотоодын хамгаалалтыг бэхжүүлж, мөнгө угаахын тулд виртуал валютыг урвуулан ашигладагтай тэмцэнэ. Мөн түүнчлэн гэмт хэрэгтнүүдийн орогнох газартай тэмцэхэд олон улсын хамтын ажиллагааг ашиглах болно" гэж мэдэгдэлдээ дурджээ. Мөн “Би зургадугаар сард Женевийн дээд хэмжээний уулзалтын үеэр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтай уулзахдаа АНУ кибер гэмт хэрэгтнүүдийг хуулийн өмнө хариуцлага тооцуулна гэдгийг тодорхой хэлсэн. Үүнийгээ бид өнөөдөр хийлээ" гэж Байден нэмж хэлэв.

Тэрбээр кибер аюулгүй байдлыг хангах нь түүний удирдлагын нэн тэргүүний зорилт гэдгийг онцлон тэмдэглэв. “Хийх зүйл их байгаа ч бид амин чухал дэд бүтцээ кибер халдлагаас хамгаалах, бидний аюулгүй байдалд заналхийлж буй хүмүүст хариуцлага тооцох, энэ сүлжээг тасалдуулахын тулд дэлхий даяарх холбоотнууд болон түншүүдтэйгээ хамтран ажиллах чухал алхмуудыг хийсэн. Миний засаг захиргаа Америкийн ард түмэн болон Америкийн ашиг сонирхлыг кибер аюулаас хамгаалахын тулд бидэнд байгаа бүх хэрэгслийг үргэлжлүүлэн ашиглах болно" гэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.11.10 ЛХАГВА № 220 (6697)

 

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

2025-04-17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

2025-04-17