Б.Баасандорж:Хүний хувийн нууцыг задруулвал Эрүүгийн хариуцлага хүлээнэ

2021-11-09
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ОД

УИХ-ын Хууль зүй, Инновац, цахим бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан  гишүүд асуулт асууж, хариулт авав.

Н.Алтанхуяг: Хувь хүний нууцад халдсан этгээдэд Эрүүгийн хариуцлага хүлээлгэмээр байна

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "Бичлэгийн системийг хууль ёсны дагуу ашиглаж байгаа эсэхэд хяналт тавих зорилгоор хууль хяналтын байгууллагатай хамтран шалгалт хийж болно гэсэн заалт байна. Энэ заалтыг харин сайн ярилцмаар байна. Хувь хүний нууцад халдаад байгаа этгээдэд Эрүүгийн хариуцлага хүлээлгэмээр байна. Ямар тохиолдолд Эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ямар үед Зөрчлийн хуулиар торгох вэ гэдгийг тодруулмаар байна. Хувь хүний нууцтай холбоотой асуудалд хууль чанга болох ёстой" гэв.

Б.Баасандорж: Хүний хувийн мэдээллийг бусдад задруулвал зөрчлийн хариуцлага хүлээнэ

Харин Хууль зүй, дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж "Зөвшөөрсөн, хориглосон заалтыг тухайн орц, ресторанд зөв хэрэглэж байна уу гэдгийг шалгах нь хуулийн чухал заалт юм. Хоолны газрын тусгай өрөөнд дуу, дүрсний аль ч бичлэг байх ёсгүй. Харин нийтийн зааланд дууны бичлэг байхгүй, зөвхөн дүрсний бичлэг байх ёстой.Орц, гарцны хувьд давхартаа хоёр юм уу гурван айл амьдарч байхад камерын бичлэгийг бусдад түгээж байна уу үгүй юу гэдэг нь гол асуудал. Камерын бичлэгийг тухайн давхарт амьдарч байгаа айлуудын болон хууль хяналтын байгууллагын зөвшөөрлөөр өгнө.Зөрчил, Эрүүгийн хуульд тодорхой өөрчлөлт орж байгаа. Хүний эмзэг болон хувийн нууцад хамаарсан мэдээллийг задруулж, түгээн дамжуулсан бол тухайн хүн эрүүгийн хариуцлага хүлээнэ. Үүнээс бусад хүний хувийн мэдээллийг бусдад задруулсан бол тухайн хүн зөрчлийн хариуцлага хүлээх юм" гэв. 

Эх сурвалж:www.polit.mn

 

Зочин
Маш зөв
Төрийн албан хаагчдыг долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулахаар болжээ

Төрийн албан хаагчдыг долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулахаар болжээ

13 цаг 53 мин
Д.Цогтбаатар: Цүнхний намуудыг хүлээх шаардлага байхгүй

Д.Цогтбаатар: Цүнхний намуудыг хүлээх шаардлага байхгүй

18 цаг 4 мин
Н.Учрал: Нам институци болохгүй бол төр хүчгүй байна

Н.Учрал: Нам институци болохгүй бол төр хүчгүй байна

18 цаг 14 мин
Ирц: 30 гишүүн гадаад томилолттой, гурван гишүүн чөлөөтэй байна

Ирц: 30 гишүүн гадаад томилолттой, гурван гишүүн чөлөөтэй байна

18 цаг 58 мин
Т.Дүүрэн: Өөрийн биеэр бус ч нөхөн сонгуульд оролцох эрмэлзэлтэй байна

Т.Дүүрэн: Өөрийн биеэр бус ч нөхөн сонгуульд оролцох эрмэлзэлтэй байна

20 цаг 4 мин
Янжинлхамын хишигт найрагч А.Лхагва

Монголын яруу найргийн шилдэг бүтээл шалгаруулах “Болор цом” наадам У

23 цаг 31 мин
Ч.Баттогтох: Вакцины тухай худал мэдээлэл тараах нь монгол хүний эрүүл мэндийн эсрэг хийж буй гэмт хэрэг

ДЭМБ-ын судалгаагаар Монгол Улс умайн хүзүүний хорт хавдрын нас баралтаар дэлхи

23 цаг 31 мин
Дайны хөлд эрх нь зөрчигдөж байгаа Орос дахь монгол угсаатнууд

2022.09.20. Батожабын амьдралыг орвонгоор нь эргүүлсэн шийдвэрийг Оросын Засгийн газраа

23 цаг 31 мин
С.Амарсайхан: “Шинэ хоршоо” хөдөлгөөний үйл ажиллагааг үр дүнгээ өгч байгаа

Шадар сайд С.Амарсайхан цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

23 цаг 31 мин
Л.Төр-Од: Эрх чөлөөт эдийн засаг, эрх тэгш нээлттэй нийгэм, иргэн төвтэй засаг төрийн экосфер орчинг Монгол Улсдаа бүрдүүлэх нэн шаардлагатай

Эдийн засагч-эрх зүйч, МҮХАҮТ-ын XXI ба XXII Их хурлаас Удирдах зөвлөлийн дарга бөгөөд ерөнхийлөгчид нэр дэвшигч Л.Төр-Од. 

23 цаг 31 мин