З.БАТЦЭЦЭГ
Японы коронавирусын тархалттай тэмцэх засгийн газрын шинжээчдийн комиссын мэргэжилтнүүд дахин вакцинжуулалтын ач холбогдлыг хүлээн зөвшөөрч байна гэж NHK мэдээлэв.
"Вакцин хийлгэснээс хойш 6-8 сарын дараа эсрэгбиеийн титр буурч, халдварын шинэ давалгаа үүсэх аюул нэмэгдэж байна. Бусадтай харьцуулахад эрт вакцинжуулалтанд хамрагдсан орнуудад халдварын тоо нэмэгдэх хандлагатай байгааг бид харж байна" гэж комиссын гишүүн Казухиро Татэдагийн хэлснийг ТАСС иш татан мэдээлэв.
Японд вакцин хийлгэснээс хойш 6-8 сар болж байгаа хүмүүсийн тоо удахгүй нэмэгдэнэ. Үүний үр дүнд халдварын шинэ давалгаа эхэлнэ гэдгийг тэрээр онцоллоо.
“Вакцинжуулалтын гурав дахь тунг эхлэх нь чухал байх болно "гэж тэрээр дүгнэж хэлэв.
Эх сурвалж: www.rt.com