Францын ерөнхийлөгчийн туслахад шоронд хорих ял оноолоо

2021-11-08
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

З.БАТЦЭЦЭГ

 

Францын ерөнхийлөгч Эммануэль Макроны засаг захиргааны ажилтан асан Александр Беналльд гурван жилийн хорих ял оноосны хоёр нь тэнсэн байна. Түүнийг 2018 оны жагсаалын үеэр хүч хэрэглэсэн хэрэгт буруутай гэж үзжээ. Энэ тухай BFMTV телевиз мэдээлэв.

2018 оны 7-р сард Францын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Парист болсон 5 дугаар сарын 1-ний жагсаалын үеэр Беналл жагсагчийг зодсон бичлэгийг нийтэлжээ. Уг бичлэгт хар хамгаалалтын малгайтай, иргэний хувцас өмссөн эрэгтэй бүдүүлэг авир гаргаж, нэгэн эмэгтэйг түлхэжээ. Дараа нь цагдаад бүслэгдсэн залууг барьж аваад газар чирч, олон хүмүүсийн нүдэн дээр зоджээ. Францын удирдагч уг хэргийн шинэ мэдээлэл ил болсны дараа аюулгүй байдлын зөвлөхөө ажлаас нь халсан байна.

Беналлыг хүчирхийлэл үйлдсэн, төрийн албанд хөндлөнгөөс оролцсон, таних тэмдгийг хууль бусаар зүүсэн, видео камерын бичлэгийг нуун дарагдуулсан, мэргэжлийн нууцыг зөрчсөн гэх үндэслэлээр буруутгажээ.

Тэрээр сонгуулийн кампанит ажлын үеэр Эммануэль Макроны хамгаалалтын албаны даргаар ажиллаж байсан бөгөөд дараа нь янз бүрийн арга хэмжээнд төрийн тэргүүний аюулгүй байдлыг хариуцаж байсан. Дуулиант бичлэг тархсны маргаашнаас нь түүнийг ажлаас халжээ.

Эх сурвалж: www.lenta.ru

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

2025-04-17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

2025-04-17