Б.ОЧИР
ЭЦА-наас Чингис хааны музейн захирал С.Чулууныг өчигдөр /2021.11.4/ баривчилжээ. Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.3 дугаар зүйлд заасан Соёлын биет өвийг завших, үрэгдүүлсэн асуудлаар шалгаж байгаа гэх эх сурвалжийн мэдээлэл байна. С.Чулууныг Соёлын сайдаар томилогдохоос эхлээд түүхийн баримт бичгийг гаднын улсад өгсөн гэх зэрэг мэдээллүүд гарах болсон. Тэгвэл ийн баривчлан шалгаж буй нь Чингис хааны алтан зоосыг бусдад худалдахыг завдсантай холбоотой гэж эх сурвалж мэдээллээ. Мөн ЭЦА-ныхан С.Чулууны гэрээс түүхийн олдворуудыг хураан авсан байна.
Эх сурвалж: www.polit.mn
zochin
Ер нь соёлын өвүүд хулгайн замаар орж байгаа гэж яригддаг юм билээ жишээ нь театруудын , музейн, кино үйлдвэрүүдийн бүх л сан хөмрөг хулгайн гар хүрсэн гэдэг жишээ нь жинхэнэ сэлэм, пульёметын гол төмөр гээд хулгайлахгүй зүйл байдаггүй гэсэн. Соёлын сайд нь хулгайч байхаар аргагүй ээ. Балин царайлчихаад болоогүй ээ түүх ярьж телевизээр хуцна. Шоронд хийл дээ наадах хулгайчаа