Т.Аюурсайхан: Даатгалын компаниуд жолоочийн  нөхөн төлбөрийг дутуу олгодог

2021-11-03
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Ч.ЗОТОЛ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг  хэлэлцэж байна. Хуулийн төслийн танилцуулгыг УИХ-ын  Т.Аюурсайхан хийсэн юм. Тэрбээр   “Жолооч нарын хохирлыг бодитой үнэлдэг болно. Өнөөдөр  тийм биш байгаа. Осол гарлаа гэхэд хохирлыг бүрэн гүйцэд  олгодог болох юм. Даатгалын зарим  компанид 28 нөхцөл шаардлагыг хангах юм бол нөхөн төлбөрөө авч байна. Авахдаа  дутуу авдаг. Энэ  байдлыг арилгана.

Зам тээврийн бодлогыг хэрэгжүүлэхэд жолоочийн хариуцлагын албан журмын даатгал уялдах ёстой. Осол гардаг шалтгаан, хар цэгүүд  нь тодорхой. Зам тээврийн ослын 98 хувь нь жолоочийн хариуцлагагүй үйлдлээс шалтгаалсан тухай  статистик сүүлийн арван  жилд нэг түвшинд үргэлжилж байхад даатгуулагчийн хариуцлагыг өндөржүүлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой нэгдсэн зохион байгуулалттай арга хэмжээг аваагүй, тийм нэгдсэн бодлого, арга хэмжээ хэрэгжүүлэх боломж одоогийн бүтэц, зохион байгуулалттай үед хэрэгжих боломжгүй гэдэг нь өнгөрсөн хугацааны амьдралаас харагдаж байна.

Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалыг хувийн хэвшлийн арилжааны даатгалын компаниуд эрхэлж байгаа нь хуулийн агуулга, мөн чанарыг алдагдуулж, нийгэмд үйлчлэх биш ашиг олох хэрэгсэл болгожээ.  Энэ нь "Хохирогчдын эрх ашгийг хамгаалах" Жолоочийн даатгалын тухай хуулийн үндсэн зорилтоос гажиж, ашгийн төлөө арилжааны даатгалын шинж чанартай болгож, улмаар нийтийн ашиг сонирхлыг хамгаалах үндсэн ач холбогдлыг бууруулсан.

Монгол Улсын бүх арилжааны даатгалын компаниуд, түүний аймаг дахь салбар, төлөөлөгчид болон зуучлагч компаниуд, хохирол үнэлэх компаниуд нийт 3000 гаруй хүн энэ даатгалыг хийхэд оролцож даатгуулагчдын төлөх хураамжийн орлогоос хувь хүртэж байгаа нь даатгалын хураамжийн хэмжээг үлэмж нэмэгдүүлж, олон нийтийн ашиг сонирхолд хохирол учруулж байна. Монгол Улсын хуулиар иргэдээс албан журмаар хураамж төвлөрүүлж эрүүл мэнд, амь нас эд хөрөнгөөрөө хохирсон хүнд зам тээврийн ослын хохирол олгох, үлдсэнийг нь арилжааны даатгалын компанийн эздийн өмч болгож байгаа нь энэ хууль баталж хэрэгжүүлсэн эцсийн зорилготой нийцэхгүй байна” гэв.

Эх сурвалж: www.polit.mn

 

 

ард түмнээ асуу төрийн алба тэр дундаа монголын төрийн алба арай хүнд сурталтай яах гээд авахгээд байгаа юм бэ
Зочин1
Энэ хуулийн талаар саналаа хэлэхэд Жолооч нараас санал асуулга асуу Хууль санаачлагчийн хэлээд байгааг батлаад л өгнө дөө Нөхөн төлбөрөө бүрэн авч чадахгүй хохирлын мөнгөнийхээ 40-50 хувь хүртэлх мөнгийг өөрсдөө гаргадаг даатгал байж болох уу гэдгийг л энэ эсэргүүцээд байгаа улсуудад мэдрүүлэх хэрэгтэй. Мөн бас Даатгалын хохирол үнэлэгчдийн холбоо гэж ТББ бий. Тэд л халуу фронт дээр ажилладаг улсууд шүү дээ. хаанаас яагаад байдгийг тэд бол бэлээхэн хэлээд өгнө. Гол санал асуулга нууц байх ёстой юм шүү
Төрийн албан хаагчдыг долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулахаар болжээ

Төрийн албан хаагчдыг долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулахаар болжээ

13 цаг 59 мин
Д.Цогтбаатар: Цүнхний намуудыг хүлээх шаардлага байхгүй

Д.Цогтбаатар: Цүнхний намуудыг хүлээх шаардлага байхгүй

18 цаг 10 мин
Н.Учрал: Нам институци болохгүй бол төр хүчгүй байна

Н.Учрал: Нам институци болохгүй бол төр хүчгүй байна

18 цаг 20 мин
Ирц: 30 гишүүн гадаад томилолттой, гурван гишүүн чөлөөтэй байна

Ирц: 30 гишүүн гадаад томилолттой, гурван гишүүн чөлөөтэй байна

19 цаг 4 мин
Т.Дүүрэн: Өөрийн биеэр бус ч нөхөн сонгуульд оролцох эрмэлзэлтэй байна

Т.Дүүрэн: Өөрийн биеэр бус ч нөхөн сонгуульд оролцох эрмэлзэлтэй байна

20 цаг 10 мин
Янжинлхамын хишигт найрагч А.Лхагва

Монголын яруу найргийн шилдэг бүтээл шалгаруулах “Болор цом” наадам У

23 цаг 37 мин
Ч.Баттогтох: Вакцины тухай худал мэдээлэл тараах нь монгол хүний эрүүл мэндийн эсрэг хийж буй гэмт хэрэг

ДЭМБ-ын судалгаагаар Монгол Улс умайн хүзүүний хорт хавдрын нас баралтаар дэлхи

23 цаг 37 мин
Дайны хөлд эрх нь зөрчигдөж байгаа Орос дахь монгол угсаатнууд

2022.09.20. Батожабын амьдралыг орвонгоор нь эргүүлсэн шийдвэрийг Оросын Засгийн газраа

23 цаг 37 мин
С.Амарсайхан: “Шинэ хоршоо” хөдөлгөөний үйл ажиллагааг үр дүнгээ өгч байгаа

Шадар сайд С.Амарсайхан цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

23 цаг 37 мин
Л.Төр-Од: Эрх чөлөөт эдийн засаг, эрх тэгш нээлттэй нийгэм, иргэн төвтэй засаг төрийн экосфер орчинг Монгол Улсдаа бүрдүүлэх нэн шаардлагатай

Эдийн засагч-эрх зүйч, МҮХАҮТ-ын XXI ба XXII Их хурлаас Удирдах зөвлөлийн дарга бөгөөд ерөнхийлөгчид нэр дэвшигч Л.Төр-Од. 

23 цаг 37 мин