Б.Батцэцэг: Ирэх оны хавраас нааш урд хөрш рүү зорчих боломж харагдахгүй байгаа

2021-10-26
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Хятад улс ирэх хоёрдугаар сард болох өвлийн олимп хүртэл хил гаалийн түвшинд хатуу бодлого баримталж байгааг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мэдэгдлээ. Тэрбээр “Ирэх оны хавраас нааш урд хөрш рүү зорчих боломж нөхцөл байхгүй байна. Хятадтай Монгол Улс ямар нэгэн байдлаар улс төрийн харилцаа болоод гадаад харилцааны хувьд маргаан байхгүй. Хөрш орнуудын ерөнхийлөгч, ерөнхий сайдууд утсаар ярьсан. Цахим уулзалтыг мөн хийсэн.  COVID-19-тэй холбоотой урд хөршийн баримталж байгаа бодлого бол зөвхөн Монгол Улсын хувьд биш хуурай замын боомттой найман улсад ижил байна. Хятадын боомтын зөвлөл халдварын нэг ч тохиолдлыг гадаадаас нэвтрүүлэхгүй гэдэг зарчим, дүрэм, журмыг нэвтрүүлээд явж байгаа. Дотоодод халдварын тархалтыг алдахгүй байхын тулд нэгдсэн менежменттэй ажиллаж байгаа учир бид гадаад харилцааны хүрээнд асуудал үүссэн гэж дүгнэж болохгүй. 2022 оны хоёрдугаар сард олимп болох гэж байгаа. Дэлхийн аль ч улс орны ерөнхийлөгч Бээжинд айлчлалаар очихгүй байгаа гэдгийг иргэд харгалзаж, хүлээцтэй байх хэрэгтэй. Хятад хуурай хилийн боомтоор хорио зөрчиж хил нэвтрүүлсэн гэдэг асуудлаар 1000 гаруй төрийн албан хаагчаа ажлаас чөлөөлсөн. Тиймээс улс төрийн шалтгаантай гэж харж болохгүй. Цаашид хоёр хөрштэй цогц менежментийн хүрээнд хамтран ажиллана” гэв.

Эх сурвалж: www.polit.mn

Ийм балай амьтан ГХЯ-ны сайд болохоор Монгол улсын нэр хүнд ямар байх нь ойлгомжтой .
"Бид ковидоос бүрэн салахгүй бол урд хөрш оруулахгүй юм байна" гэж хэлэх л санаатай сайд юм уу даа?
Төрийн албан хаагчдыг долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулахаар болжээ

Төрийн албан хаагчдыг долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулахаар болжээ

13 цаг 8 мин
Д.Цогтбаатар: Цүнхний намуудыг хүлээх шаардлага байхгүй

Д.Цогтбаатар: Цүнхний намуудыг хүлээх шаардлага байхгүй

17 цаг 19 мин
Н.Учрал: Нам институци болохгүй бол төр хүчгүй байна

Н.Учрал: Нам институци болохгүй бол төр хүчгүй байна

17 цаг 29 мин
Ирц: 30 гишүүн гадаад томилолттой, гурван гишүүн чөлөөтэй байна

Ирц: 30 гишүүн гадаад томилолттой, гурван гишүүн чөлөөтэй байна

18 цаг 13 мин
Т.Дүүрэн: Өөрийн биеэр бус ч нөхөн сонгуульд оролцох эрмэлзэлтэй байна

Т.Дүүрэн: Өөрийн биеэр бус ч нөхөн сонгуульд оролцох эрмэлзэлтэй байна

19 цаг 19 мин
Янжинлхамын хишигт найрагч А.Лхагва

Монголын яруу найргийн шилдэг бүтээл шалгаруулах “Болор цом” наадам У

22 цаг 46 мин
Ч.Баттогтох: Вакцины тухай худал мэдээлэл тараах нь монгол хүний эрүүл мэндийн эсрэг хийж буй гэмт хэрэг

ДЭМБ-ын судалгаагаар Монгол Улс умайн хүзүүний хорт хавдрын нас баралтаар дэлхи

22 цаг 46 мин
Дайны хөлд эрх нь зөрчигдөж байгаа Орос дахь монгол угсаатнууд

2022.09.20. Батожабын амьдралыг орвонгоор нь эргүүлсэн шийдвэрийг Оросын Засгийн газраа

22 цаг 46 мин
С.Амарсайхан: “Шинэ хоршоо” хөдөлгөөний үйл ажиллагааг үр дүнгээ өгч байгаа

Шадар сайд С.Амарсайхан цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

22 цаг 46 мин
Л.Төр-Од: Эрх чөлөөт эдийн засаг, эрх тэгш нээлттэй нийгэм, иргэн төвтэй засаг төрийн экосфер орчинг Монгол Улсдаа бүрдүүлэх нэн шаардлагатай

Эдийн засагч-эрх зүйч, МҮХАҮТ-ын XXI ба XXII Их хурлаас Удирдах зөвлөлийн дарга бөгөөд ерөнхийлөгчид нэр дэвшигч Л.Төр-Од. 

22 цаг 46 мин