Мөрийтэй тоглоомын 66 сайтыг хязгаарлажээ

2021-10-23
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Д.ДАРАМБАЗАР

Улсын ерөнхий прокурорын газар, Монголбанк, ЦЕГ, Харилцаа холбооны зохицуулах хорооноос төрийн байгууллагууд арилжааны банкны данс ашиглан цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулж байгаа гэмт хэргийг таслан зогсоохоор хамтран ажиллажээ. Энэ хүрээнд цахимаар мөрийтэй тоглоом зохион байгуулсан 66 сайтын хандах эрхийг хязгаарлаж, тухайн сайтуудын мөнгө татан төвлөрүүлэх, тараалт хийх зэргээр ашиглаж байсан дансанд хязгаарлалт тогтоож, 560 сая төгрөгийг битүүмжлэн мөрдөн шалгах ажиллагааг явуулжээ. Мөн Өдөрт дунджаар 1000 гаруй харилцагчийн дансыг ашиглан 2000 орчим мөрийтэй тоглоомын гүйлгээ хийж буй гэсэн судалгаа гарсан байна.

Мөрийтэй тоглоом зохион байгуулах, тоглох үйлдлийг зөрчил болгон хуульчилж, Зөрчлийн тухай хуульд зааснаар хариуцлага хүлээлгэж байсныг 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн нэмэлт өөрчлөлтөөр Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлд зааснаар мөрийтэй тоглоом зохион байгуулахыг гэмт хэрэгт тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан байдаг. Өнгөрсөн онд мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэг 56 бүртгэгдсэн бол энэ оны эхний есөн сарын байдлаар 326 гэмт хэрэг бүртгэгдэж, 5.8 дахин өссөн байна. Энэ төрлийн гэмт хэргийн улмаас гэр бүлийн хүчирхийлэл, салалт, хүүхэд өнчрөх, орон байр, тээврийн хэрэгслээ барьцаанд тавьж эд хөрөнгөөрөө хохирох, залилах гэмт хэрэг үйлдэгдэж байна. Мөн сайт дээрх дансанд мөнгө хийснээр тухайн иргэнд дахиж олгохгүй байх магадлалтай юм.

Эх сурвалж:www.polit.mn

Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтийн цагийг өглөөний 09:00 болгож сунгахаар болжээ

Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтийн цагийг өглөөний 09:00 болгож сунгахаар болжээ

7 цаг 41 мин
О.Алтангэрэл: "MCS" группын ажилтныг баривчилсан асуудал манай ажлын хэсгийн үйл ажиллагаатай ямар ч хамааралгүй

О.Алтангэрэл: "MCS" группын ажилтныг баривчилсан асуудал манай ажлын хэсгийн үйл ажиллагаатай ямар ч хамааралгүй

7 цаг 43 мин
"1072 хувьцааны ногдол ашгийг улирал тутамд олгоно"

"1072 хувьцааны ногдол ашгийг улирал тутамд олгоно"

7 цаг 55 мин
Н.Учрал: 16 стратегийн орд, нэмэлтээр 50 орчим нөөц нь тогтоосон орд дээр төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтооно

Н.Учрал: 16 стратегийн орд, нэмэлтээр 50 орчим нөөц нь тогтоосон орд дээр төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтооно

8 цаг 7 мин
Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн гүйцэтгэх захирлаар Д.Зоригтыг томилжээ

Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн гүйцэтгэх захирлаар Д.Зоригтыг томиллоо

13 цаг 13 мин
“Ухаахудаг”-ийн хууль бус “Тагнуулын газар” илэрсэн гэв үү

Өнгөрсөн оны сүүлчээс Монголын улс төр бужигнаад эхэлсэн. Эхэндээ “...Улс төр

17 цаг 25 мин
Туулын эрэг дэх “түрээсийн байр”-наас улстөрчид, “нөлөөлөгч” нар нүүж байна

Өнгөрсөн оны сүүлчээс Монголын улс төр бужигнаад эхэлсэн.

17 цаг 25 мин
“Эрдэнэт”, “Оюу толгой” компаниудын эрчим хүчний тоног төхөөрөмжийн тендерт “шахаа” орсон уу?

Өнгөрсөн оны сүүлчээс Монголын улс төр бужигнаад эхэлсэн. Эхэ

17 цаг 25 мин
Ухаахудагийн хувьцааны наймаа бартераар хийгдсэн үү

Өнгөрсөн оны сүүлчээс Монголын улс төр бужигнаад эхэлсэн. Эхэндээ “...Улс төрийн э

17 цаг 25 мин
Улс дотор Ухаахудаг гэдэг “улс” байсан юм уу?!

Өнгөрсөн оны сүүлчээс Монголын улс төр бужигнаад эхэлсэн. Эхэндээ “...Улс төрийн эрх м

17 цаг 25 мин