Н.Учрал: 16 стратегийн орд, нэмэлтээр 50 орчим нөөц нь тогтоосон орд дээр төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтооно

2025-02-19
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Засгийн газрын өнөөдрийн /.02.19/ хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал дараах мэдээллийг хийлээ.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал "Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар танилцуулга хийлээ. Стратегийн ордод төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох ажлын хэсгийг шинэчлэн байгуулсан.  2007 оны УИХ-ын тогтоолоор 16 стратегийн орд, мөн нэмэлтээр 50 орчим нөөц нь тогтоосон орд дээр төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоогоод иргэний хуримтлалын данс, хадгаламжийг нэмэгдүүлэх ажлыг шат дараатайгаар хийх ажлыг үргэлжлүүлнэ. Санхүүгийн хөндлөнгийн шинжээч, хуулийн хөндлөнгийн шинжээч авч ажиллуулаад төр талдаа ч хувийн хэвшил талдаа ч хож, хож гэсэн зарчим дээр суурилж хийнэ. Ажлын хэсгийнхэн хэлэлцээрийн ширээний ард суугаад санхүүгийн моделио тавьж байгаад газрын хэвлийн баялгийн 51 хувь нь хэрхэн иргэдэд ирэх вэ гэдэг суурь зарчмаа л хангана. “Орано”-гийн хөрөнгө оруулалтын гэрээний үеэр байгалийн баялгийнхаа 51 хувийн өгөөжийг шууд хүртэхээр гэрээгээр хангуулсан. Байгалийн баялаг ашигласны төлбөр авч л байгаа бол орлуулсан хэсэг нь иргэн таны И Монгол дээр харагдаж байгаа хадгаламж дээр харагдах эрх зүйн орчин бүрдүүлсэн тул стратегийн орд дээр хийгдэх хэлэлцээрт төр хувийн хэвшлийн менежмэнт рүү оролцоод байх биш шууд байгалийн баялгийг ашигласны төлбөрөө аваад тэр нь иргэний хуримтлалын данс руу шилждэг ийм л нөхцөл байдлыг бүрдүүлэх гэж ажиллаж байгаа. Тийм болохоор энэ хадгаламж олон мега төсөл хэрэгжсэнээр нэмэгдэх орчныг бүрдүүлсэн" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

2025-04-17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

2025-04-17