Б.ОД
Урьдчилан хорих 461 дүгээр ангид хоригдож буй нэр бүхий иргэд болон тэднийг суллахыг шаардан өлсгөлөн зарласан иргэдийн асуудлаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат, намын дарга М.Тулгат, дэд дарга Ц.Оюундарь нар өнөөдөр (2021.10.19) мэдээлэл хийлээ.
Ардчилсан намын дарга М.Тулгат “Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрхээ эдэлснийхээ төлөө цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож буй иргэн Д.Монголхүү, Э.Одбаяр нарыг Ардчилсан намын зүгээс батлан даалтад авах хүсэлтийг Улсын ерөнхий прокурорт хүргүүлж байна. Тэднийг баривчлах явцад цагдаагийн алба хаагчдын зүгээс гаргасан хүний эрхийн зөрчлүүд, хууль бус үйлдлийг шалган тогтоож, хууль зөрчсөн буруу жишгийг дахин давтахгүй байхыг прокурорын байгууллагаас шаардаж байна. Иргэн Э.Одбаярын хувьд цагдан хорих 461 дүгээр ангид өлсгөлөн зарлаад 10 гаруй хонож байхад эрх баригчид огт тоохгүй байна. Түүнийг бичлэг тараасан гэх үндэслэлээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гомдол гаргасан юм билээ. Иргэн Д.Монголхүүг цагдаагийн алба хаагчтай зүй бусаар харьцсан гэх үндэслэлээр хорьсон. Үндсэн хуулийн өмнө иргэн бүр тэгш эрхтэй байх ёстой” гэв.
Эх сурвалж:www.polit.mn