СЕХ: Нөхөн сонгуулийн дүнг өнөөдөр танилцуулна

2021-10-18
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Ч.ЗОТОЛ 

Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдсан нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалт өнгөрсөн бямба гаригт боллоо. Нэмэлт санал хураалтыг 131 хэсгийн хороонд явуулсны 73 нь Хэнтий аймагт, 58 нь  Сонгинохайрхан дүүргийнх байв. 
 УИХ-ын 18 дугаар тойрог буюу Хэнтий аймагт  МАН-аас Ц.Идэрбат, АН-аас Б.Гарамгайбаатар, бие даагч М.Чингисхаан,  ИЗНН-аас А.Бархүү,  ШИНЭН-аас Д.Баатаржав, АТОЗН-аас Д.Чулуунбат  нар нэр дэвшсэн. 28 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт МАН-аас Э.Батшугар, ЗХЭЭ-ээс Б.Найдалаа,  АН-аас Э.Бат-Үүл, ҮБЗН-аас А.Отгонбаатар, ИЗНН-аас Ш.Гантулга, бие даагч Х.Бат-Ялалт , ШИНЭ-аас Ц.Гантулга, ДМН-аас Л.Цог, ЭЧХН-аас Ш.Төмөрсүх, АТОЗН-аас А.Батдорж  нар нэр дэвшсэн. Нэмэлт санал хураалтын урьдчилсан дүнг гаргахад  Сонгинохайрхан дүүрэгт Э.Батшугар 28.537 саналаар, Хэнтий аймагт Ц.Идэрбат 17.264 саналаар ялалт байгуулаад байна.  Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд заасны дагуу нэмэлт санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоог эхний санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоо дээр нэмж тооцжээ.
 Нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалтын бүх саналын хуудсыг эхний санал хураалтын нэгэн адил нам, эвсэл, нэр дэвшигчдийн ажиглагчдыг байлцуулан 100 хувь гараар тоолж, хяналтын тооллого явуулан албажуулж байгааг СЕХ мэдээлсэн.  Энэ удаагийн нөхөн сонгуульд нийт 1271 ажиглагч  оролцож, хоёр тойргийн 131 хэсгийн санал авах байруудад 1-2 камер байршуулж, хяналтын тооллогыг камерын дүрс бичлэг болон нам, эвсэл, нэр дэвшигчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, ажиглагчдыг байлцуулан тоолжээ.   Сонгуулийн ерөнхий хороо өнөөдөр хуралдаж  шийдвэрээ гаргах юм. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.10.18 Даваа № 204 (6681)

Төрийн албан хаагчдыг долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулахаар болжээ

Төрийн албан хаагчдыг долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулахаар болжээ

13 цаг 0 мин
Д.Цогтбаатар: Цүнхний намуудыг хүлээх шаардлага байхгүй

Д.Цогтбаатар: Цүнхний намуудыг хүлээх шаардлага байхгүй

17 цаг 11 мин
Н.Учрал: Нам институци болохгүй бол төр хүчгүй байна

Н.Учрал: Нам институци болохгүй бол төр хүчгүй байна

17 цаг 21 мин
Ирц: 30 гишүүн гадаад томилолттой, гурван гишүүн чөлөөтэй байна

Ирц: 30 гишүүн гадаад томилолттой, гурван гишүүн чөлөөтэй байна

18 цаг 5 мин
Т.Дүүрэн: Өөрийн биеэр бус ч нөхөн сонгуульд оролцох эрмэлзэлтэй байна

Т.Дүүрэн: Өөрийн биеэр бус ч нөхөн сонгуульд оролцох эрмэлзэлтэй байна

19 цаг 11 мин
Янжинлхамын хишигт найрагч А.Лхагва

Монголын яруу найргийн шилдэг бүтээл шалгаруулах “Болор цом” наадам У

22 цаг 38 мин
Ч.Баттогтох: Вакцины тухай худал мэдээлэл тараах нь монгол хүний эрүүл мэндийн эсрэг хийж буй гэмт хэрэг

ДЭМБ-ын судалгаагаар Монгол Улс умайн хүзүүний хорт хавдрын нас баралтаар дэлхи

22 цаг 38 мин
Дайны хөлд эрх нь зөрчигдөж байгаа Орос дахь монгол угсаатнууд

2022.09.20. Батожабын амьдралыг орвонгоор нь эргүүлсэн шийдвэрийг Оросын Засгийн газраа

22 цаг 38 мин
С.Амарсайхан: “Шинэ хоршоо” хөдөлгөөний үйл ажиллагааг үр дүнгээ өгч байгаа

Шадар сайд С.Амарсайхан цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

22 цаг 38 мин
Л.Төр-Од: Эрх чөлөөт эдийн засаг, эрх тэгш нээлттэй нийгэм, иргэн төвтэй засаг төрийн экосфер орчинг Монгол Улсдаа бүрдүүлэх нэн шаардлагатай

Эдийн засагч-эрх зүйч, МҮХАҮТ-ын XXI ба XXII Их хурлаас Удирдах зөвлөлийн дарга бөгөөд ерөнхийлөгчид нэр дэвшигч Л.Төр-Од. 

22 цаг 38 мин