Явах, үлдэх “дан” сайд нарын ялгаа нь ийм юм

2021-10-15
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Б.ДАМДИН-ОЧИР

Засаг сэлгээ хийнэ. Энэ тодорхой болов. Хэд хоногийн өмнөөс зарим сайд нарт хариуцлага тооцох талаар яригдаж эхэлсэн. МАН-ын бүлэг энэ ажлыг Ерөнхий сайдад даалгасан. Улмаар өчигдөр Засгийн газар бүтэцдээ өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-д өргөн барив. Гэхдээ энэ тусдаа асуудал юм.
Хамгийн гол нь сүүлийн үед зарим сайдын хариуцсан салбарт ноцтой гэхээр алдаа завхрал үүссэн. Үүнтэй холбоотойгоор олон нийтийн зүгээс тэр сайд нарыг хурцаар шүүмжилж байна.  
Шүүмжлэлийн “бай”-ны эхэнд УУХҮ-ийн сайд Г.Ёндон явж байна. Өмнө нь хэлж л байсан даа, Г.Ёндон сайд ажлаа ЗГХЭГ, ХЗДХЯ-нд үүрүүлчихлээ байна гэдгийг. 

...Бод доо, энэ бөөрөнхий дэлхий COVID-19 цар тахалд нэрвэгдээд хоёр жил боллоо. ДЭМБ-ын мэдээлснээр, дэлхий даяар цар тахал дэгдсэнээс хойш халдвар авсан хүний тоо 238 521 855 болж, 4 863 818 хүн нас баржээ. Монголд ч халдвар болоод амиа алдсан хүний тоо өндөр байна. Цар тахлыг дийлсэн нэг ч Эрүүл мэндийн сайд байтугай, засаг төр, лидер тодроогүй. 


УУХҮЯ-ны шууд харьяалах Оюутолгойн төсөл гэх мэт томоохон асуудал ийм маягаар шилжсэн. Харин Г.Ёндон сайдын нуруун дээр Монгол Улсыг шатахууны нөөцтэй байлгах ганц л үүрэг үлдсэн. Харамсалтай нь өнгөрсөн сарын дундуур Монгол даяараа АИ92 шатахууны хомсдолд оров. Үлдсэн жаахан шатахуунтайгаа ШТС сахиж хоноцгоож, юу ч үгүй хоосорсон нь сав бариад явган таваргацгаалаа. Мөн ч хөгийн юм болсон доо.  Шатахуун яагаад тасарсан бэ гэдгийг янз бүрээр тайлцгаасан. 
“...Ангарскийн нефтийн үйлдвэр засварт орно шүү. Танайд өгдөг шатахууныхаа тал хувийг хаслаа” гэж оросууд наймдугаар сард манайд мэдэгдсэн. Оросын тал дараа нь 2021 оны есдүгээр сарын 20-нд үлдсэн талыгаа ч өгөх боломжгүй боллоо гэсэн бичиг ирүүлсэн гэж Г.Ёндон сайд ярьсан. Учир нь үүнээс гурав хоногийн өмнө Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг барих ажлыг Монголын Засгийн газар, Хятадын мөнгөөр, тэндхийн компаниар бариулах гэрээг байгуулжээ. 
Үүний зэрэгцээ өнөөх “Рио” гайхал манай гурван импортлогч компанийг “...Оюутолгойд шатахуун нийлүүлэх гэрээг ч хоёр жил сунгаж өгье. Арваннэгдүгээр сарын 2-нд гэрээ байгуулъя. Харин та нар...” гээд хошгируулсан гэх мэдээлэл бий. Үнэхээр ч Оросын тал үлдсэн шатахуунаа нийлүүлэх боломжгүй болсон гэдгээ есдүгээр сарын 20-нд манайд мэдэгдсэн. Гэтэл үүнээс долоо хоногийн өмнө “Шунхлай”-гаас эхлээд хязгаарлалт хийгээд эхэлсэн байсан. Одоо үүнийг “...Шатахууны зохиомол хомсдол, эрсдэл үүсгэсэн байж болзошгүй” гэсэн шалтгаанаар манай хууль хяналтын байгууллага мөрдөн шалгаж байна.
Арайхийж шатахуунтай золгоод арваад хонож байтал онгоцны шатахууны тендер нэхсэн компани “...Шатахуун тасарлаа” гэж ганцхан шивнээд л улаанбаатарчуудыг ШТС-ууд дээр овоолчихов. Ийм тайлбар мэдээллүүд хөвөрч байна. Гэвч, хэдий ийм байлаа ч Г.Ёндон УУХҮ-ийн сайдын хувьд шатахуун таслахгүй байх л үүрэгтэй. Адаглаад л Орос, Хятадын ижил түвшний сайд нар нь тоодоггүй юм бол үйлдвэрлэгч, экспортлогч компанийн захирлуудтай холбоо харилцаатай тогтоочихсон байх ёстой юм. Бас импортлогчидтойгоо нэг завины хүмүүс шиг ойлголцолтой болох учиртай. Чадсангүй л дээ. Одоо энэ сарын сүүлчээр Ангарскийн нефтийн үйлдвэр засварт орно. Юу болох юм, бүү мэд. 
Шатахууны араас шахмал түлшний хомсдол үүсч Засгийн газар нь тал бүрээсээ шүүмжлэлийн шанаа хүртлээ. Уг нь бол Н.Тавинбэх сайд л гал алдчихаж байгаа юм. Ц.Даваасүрэнгийн үеэс шахмал түлш Эрчим хүчний сайдын хариуцсан асуудал болж ирсэн. Үүнийг Н.Тавинбэх мэдэхийн дээдээр мэднэ. Гэтэл шөнийн цаг агаар хасах хэм рүү орж амжаагүй байхад л шахмал түшний олдоц муудаж, оочер дараалал үүсэв. Улаанбаатарын 200 мянган өрх сард 100 мянган тонн шахмал түлш хэрэглэдэг гэсэн тооцоо байдаг. Зунжин үйлдвэрлээд өвлийн хэрэглээг бэлдчих бүрэн боломжтой юм. Уг нь энэ толгой өвтгөж, зүрх халируулаад байх том ажил биш. Гагцхүү Н.Тавинбэх сайдын зохион байгуулалт муу байгаагийн л илрэл. Сая яав, түлш тасарсны дараа үйлдвэр дээр нь давхиж очоод “Тавантолгой түлш” компанийн М.Ганбаатарт навч загнуулаад буцаж байх юм. Өмнөөс нь өөдтэй ганц үг хэлж чадаагүй. Тэгээд засаг дээрээ ирж байж хүнд байдлаас гарсан. ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж гарч ирж зохицуулсан л даа.  

...Ойрын үед Ерөнхий сайдын шийдвэрээр юм уу, аль эсвэл Үндсэн хуулиас “дан дээл”-ний заалтыг авч хаяснаар лав энэ хоёр сайд албан тушаалаасаа буух бололтой.


Энд нэг зүйлийг хэлэхэд, шүүмжлэлд өртөөд байгаа “дан” сайд нар ажлаа хийхгүй, эсвэл улс орон, яам тамгынхаа эсрэг ажиллаад байгаа юм байхгүй. Яваад л байгаа харагддаг. Зүтгээд л байгаа үзэгддэг. Гэвч сайдын хэмжээний чансаа жаахан дутаад байх шиг байгаа юм. Тэгэхээр ойрын үед Ерөнхий сайдын шийдвэрээр юм уу, аль эсвэл Үндсэн хуулиас “дан дээл”-ний заалтыг авч хаяснаар лав энэ хоёр сайд албан тушаалаасаа буух бололтой. Түүнчлэн сошиал шуугиулж, нийгмийн дайралтад байнга ордог зарим “дан” сайд ч тэдэнтэй хамт “гарах хаалга” зүглэнэ гэсэн мэдээлэл бий.Гэхдээ бид “дан” сайд нарын ажиллаж буй байдлын ялгаа заагийг ойлгох хэрэгтэй юм байна лээ. Яахав, УУХҮ-ийн сайд Г.Ёндон шатахуун дээр, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх шахмал түлшин дээр “уначихаж” байгаа юм. Харин эдгээр сайдтай адилгүй ч зохиомжит дайралтын “бай” болсон нэг сайд бий. Байсгээд л энд тэнд зургийг нь эвлүүлж тавидад гөвдөг. Тэр “бай” бол Эрүүл мэндийн сайд С.Энхболд л доо. Үнэндээ эрүүл мэндийн салбарын хэнбугай ч сүүлийн хоёр жилд толгой өөд татах завгүй ажиллаж буй юм. Энийг бүгдээрээ мэдэж байгаа. С.Энхболд ч сайдаар томилогдсоноосоо хойш “улаан бүс”-тээ голдуу ажиллаж, COVID-19-ийн эсрэг салбарынхантайгаа хамт зүтгэж байх жишээтэй. Харин мань эр PR буюу өөрийгөө дөвийлгөх, ойлгуулах талаар огт хөдөлдөггүй нөхөр аж. Дээрээс нь улстөржиж гүйгээд байдаггүй. Чухам энэ байдал нь сайдын суудалд санаатай зарим нэгэнд олз болдог бололтой юм. Эрүүл мэндийн сайд С.Энхболдыг магтаад байгаа хэрэг биш. Бодит байдал нь л энэ. 
Ер нь бол хэн ч Эрүүл мэндийн сайд болоод өнөөдрийн нөхцөл байдлыг С.Энхболдоос сайжруулна гэж байхгүй. Эмнэлгүүдийн хүрэлцээ, ор дэрний хангамж, элдвийн бусармаг явдал зэрэг өнөөдөр бий болчихсон зүйл биш. Лав гучин жилийн хур “өв” гэхэд болно. Энэ бол бодит үнэн. Бод доо, энэ бөөрөнхий дэлхий COVID-19 цар тахалд нэрвэгдээд хоёр жил боллоо. ДЭМБ-ын мэдээлснээр, дэлхий даяар цар тахал дэгдсэнээс хойш халдвар авсан хүний тоо 238 521 855 болж, 4 863 818 хүн нас баржээ. Монголд ч халдвар болоод амиа алдсан хүний тоо өндөр байна. Цар тахлыг дийлсэн нэг ч Эрүүл мэндийн сайд байтугай, засаг төр, лидер тодроогүй байна. Харин долоон тэрбум гаруйгаар тоологдох хүн төрөлхтний улс үндэстнүүд цар тахлын өмнө хүчин мөхөстсөнөө хүлээн зөвшөөрч байна. Эцэст нь дасан зохицохоос өөр сонголтгүй гэдгийг ухаарч эхлэв. Цаашид тав, магадгүй долоон жилийн хугацаанд энэ цар тахал бидэнтэй хамт “амьдарна” гэж эрдэмтэд тооцооллоо. Ийм л аюултай бид нүүр тулсан. Тэгэхээр ядаж улстөржихдөө ялгаатай, заагтай байх ёстой болж байна. Өөрөөр хэлбэл, С.Энхболд мэтийн зарим “дан” сайд нараа хар PR-ын самбар болгочихолгүй, ажлаа хийх боломжийг олгочих л доо. Үүнийг нийтэд бус, нэр бүхий улстөрчдөд хандаж сануулан захимаар байгаа юм.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.10.15 БААСАН № 203 (6680)

Төрийн албан хаагчдыг долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулахаар болжээ

Төрийн албан хаагчдыг долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулахаар болжээ

13 цаг 5 мин
Д.Цогтбаатар: Цүнхний намуудыг хүлээх шаардлага байхгүй

Д.Цогтбаатар: Цүнхний намуудыг хүлээх шаардлага байхгүй

17 цаг 16 мин
Н.Учрал: Нам институци болохгүй бол төр хүчгүй байна

Н.Учрал: Нам институци болохгүй бол төр хүчгүй байна

17 цаг 26 мин
Ирц: 30 гишүүн гадаад томилолттой, гурван гишүүн чөлөөтэй байна

Ирц: 30 гишүүн гадаад томилолттой, гурван гишүүн чөлөөтэй байна

18 цаг 10 мин
Т.Дүүрэн: Өөрийн биеэр бус ч нөхөн сонгуульд оролцох эрмэлзэлтэй байна

Т.Дүүрэн: Өөрийн биеэр бус ч нөхөн сонгуульд оролцох эрмэлзэлтэй байна

19 цаг 16 мин
Янжинлхамын хишигт найрагч А.Лхагва

Монголын яруу найргийн шилдэг бүтээл шалгаруулах “Болор цом” наадам У

22 цаг 43 мин
Ч.Баттогтох: Вакцины тухай худал мэдээлэл тараах нь монгол хүний эрүүл мэндийн эсрэг хийж буй гэмт хэрэг

ДЭМБ-ын судалгаагаар Монгол Улс умайн хүзүүний хорт хавдрын нас баралтаар дэлхи

22 цаг 43 мин
Дайны хөлд эрх нь зөрчигдөж байгаа Орос дахь монгол угсаатнууд

2022.09.20. Батожабын амьдралыг орвонгоор нь эргүүлсэн шийдвэрийг Оросын Засгийн газраа

22 цаг 43 мин
С.Амарсайхан: “Шинэ хоршоо” хөдөлгөөний үйл ажиллагааг үр дүнгээ өгч байгаа

Шадар сайд С.Амарсайхан цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

22 цаг 43 мин
Л.Төр-Од: Эрх чөлөөт эдийн засаг, эрх тэгш нээлттэй нийгэм, иргэн төвтэй засаг төрийн экосфер орчинг Монгол Улсдаа бүрдүүлэх нэн шаардлагатай

Эдийн засагч-эрх зүйч, МҮХАҮТ-ын XXI ба XXII Их хурлаас Удирдах зөвлөлийн дарга бөгөөд ерөнхийлөгчид нэр дэвшигч Л.Төр-Од. 

22 цаг 43 мин