Чуулган: Шүүхээс хэргийг буцаадаг байдал ОХУ, Монгол хоёрт л үлдлээ

2021-10-14
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил "Ордон дотор хэрэг уншиж, хэрэг шийдэж үзсэн хүмүүс байхгүй. Хуульд өөрчлөлт оруулах юм бол мэргэжлийн хүмүүсийн саналыг заавал авах ёстой. Манай улсын Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хуульд хэргийн бодит үнэнийг тогтоох гэсэн зарчим бий. Энэ нь мөрдөн байцаагч, прокурор, шүүгч гээд бүгдэд нь байдаг үүрэг. Ялгаатай нь шүүх хоёр талын мэтгэлцээний үндсэн дээр бодит үнэнийг тогтооно. Хууль хэрэгжвэл хуулийн ерөнхий зарчим алдагдах магадлалтай. Бодит үнэнийг тогтоохгүйгээр шүүх нэг тийш нь шийдвэр гаргаж болзошгүй.

Захиалгаар ял үйлддэг, хэрэг үүсгэдэг, шүүхийн шийдвэр гаргадаг шүүгч, прокурор, мөрдөн байцаагч нарын асуудлыг хэзээ шийдэх вэ? Эдгээр хүнд хуулийн дагуу хариуцлага тооцож, эдлэх ёстой ялыг нь эдлүүлэхгүй бол хуульд хэчнээн ч өөрчлөлт оруулаад нэмэргүй. Хариуцлагыг ил тод тооцоод, бусдад нь харуулах хэрэгтэй" гэдгийг хэлэв.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Шүүхээс хэргийг буцаадаг байдал ОХУ, манай улс хоёрт л үлдлээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд яллах эсвэл цагаатгах гэж бичсэн мөртлөө дотор нь мөрдөн байцаалтад буцаах гэсэн гурав дахь шийдвэрийг бичсэн. Гурав дахь шийдвэр нь хэн нэгнийг хилсээр хэлмэгдүүлж, хүний амьдралыг амьдын там болгож байна. Хуулийн А ч байхгүй хэрнээ нэг л их Франц, Герман ярьсан хүмүүс байх юм .Дээд шүүхээс 2020 онд мөрдөн байцаалтад буцаасан 22 хэрэг байгаа. Анхан болон давж заалдах, Дээд шүүхээс өнгөрсөн хоёр жилийн хугацаанд нийт 267 хэрэг буцаагдаж, хэрэгсэхгүй болсон. Гэмгүй байсан хүмүүсийг шийтгэсэн үү, эсвэл гэмтэй хүмүүс ял завшсан уу гэдэг асуулт байгаа юм. Буцаах заалтыг ашиглаад хүнийг хэлмэгдүүлж, эсвэл хэрэгтэнд ял завшуулж, эсвэл мөрдөн байцаалтад байгаа гээд хүнийг шантаажлаад байна" гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn

Төрийн албан хаагчдыг долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулахаар болжээ

Төрийн албан хаагчдыг долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулахаар болжээ

12 цаг 52 мин
Д.Цогтбаатар: Цүнхний намуудыг хүлээх шаардлага байхгүй

Д.Цогтбаатар: Цүнхний намуудыг хүлээх шаардлага байхгүй

17 цаг 3 мин
Н.Учрал: Нам институци болохгүй бол төр хүчгүй байна

Н.Учрал: Нам институци болохгүй бол төр хүчгүй байна

17 цаг 13 мин
Ирц: 30 гишүүн гадаад томилолттой, гурван гишүүн чөлөөтэй байна

Ирц: 30 гишүүн гадаад томилолттой, гурван гишүүн чөлөөтэй байна

17 цаг 57 мин
Т.Дүүрэн: Өөрийн биеэр бус ч нөхөн сонгуульд оролцох эрмэлзэлтэй байна

Т.Дүүрэн: Өөрийн биеэр бус ч нөхөн сонгуульд оролцох эрмэлзэлтэй байна

19 цаг 2 мин
Янжинлхамын хишигт найрагч А.Лхагва

Монголын яруу найргийн шилдэг бүтээл шалгаруулах “Болор цом” наадам У

22 цаг 30 мин
Ч.Баттогтох: Вакцины тухай худал мэдээлэл тараах нь монгол хүний эрүүл мэндийн эсрэг хийж буй гэмт хэрэг

ДЭМБ-ын судалгаагаар Монгол Улс умайн хүзүүний хорт хавдрын нас баралтаар дэлхи

22 цаг 30 мин
Дайны хөлд эрх нь зөрчигдөж байгаа Орос дахь монгол угсаатнууд

2022.09.20. Батожабын амьдралыг орвонгоор нь эргүүлсэн шийдвэрийг Оросын Засгийн газраа

22 цаг 30 мин
С.Амарсайхан: “Шинэ хоршоо” хөдөлгөөний үйл ажиллагааг үр дүнгээ өгч байгаа

Шадар сайд С.Амарсайхан цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

22 цаг 30 мин
Л.Төр-Од: Эрх чөлөөт эдийн засаг, эрх тэгш нээлттэй нийгэм, иргэн төвтэй засаг төрийн экосфер орчинг Монгол Улсдаа бүрдүүлэх нэн шаардлагатай

Эдийн засагч-эрх зүйч, МҮХАҮТ-ын XXI ба XXII Их хурлаас Удирдах зөвлөлийн дарга бөгөөд ерөнхийлөгчид нэр дэвшигч Л.Төр-Од. 

22 цаг 30 мин