Б.ОД
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дарга ноён Ли Көчянь нарын өчигдөр цахимаар уулзсан. Энэ үеэрээ "Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн Монгол, Хятадын хамтарсан зөвлөл”-ийн гурав дахь уулзалтыг энэ сарын 15-нд цахимаар хийхээр болжээ. Тус зөвлөл 2004 онд байгуулагдсанаас хойш 2007 онд хоёр дахь хурлаа хийсэн байдаг.Энэ хамтарсан зөвлөлийн уулзалт нь манай улсын хөгжлийн гол зорилтот хөтөлбөрүүдтэй уялдаатай төслүүдийн талаар БНХАУ-ын талтай хамтран ажиллах ямар боломж байгааг ярилцах, зөвшилцөх ач холбогдолтой хэмээн Засгийн газар үзэж байна.
Гурав дахь уулзалтаар манай улсын эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн салбартай холбоотой томоохон төслүүдийг ярихаар тохиролцжээ. Жишээ нь Улаанбаатар хотыг тойрсон хурдны авто замын төсөл, баганан тулгуурт автобусны зам барьж байгуулах төсөл, Монголын өмнөд бүс нутгийн нар салхины нөөцийг ашиглан сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэж, экспортод гаргах цогцолбор байгуулах төсөл, Алтанбулаг- Замын-Үүд чиглэлийн хурдны авто зам болон зам дагуух логистикийн төв барих төсөл, гурван улсын хамтарсан хийн хоолойн бүтээн байгуулалт зэрэг төслүүдийн талаар хэлэлцэх аж.
Эх сурвалж:www.polit.mn