"Эдийн засгийн шинэчлэл ковидын үетэй давхцаж буй нь хүндрэл учруулж байна"

2021-10-13
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Ц.БАЯР 

Өчигдөр Сангийн сайд Б.Жавхлан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, ХНХЯ-ны сайд А.Ариунзаяа нар сэтгүүлчдэд төсөвтэй холбоотой  мэдээлэл өгсөн юм. Сайдуудын онцлон хэлсэн үгнээс хүргэе. 

С.Энхболд: Маш хүнд иргэнд 50-60 сая төгрөгийн эмчилгээний зардал гарч байна

-2020 онд Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн шийдвэрээр U-07 буюу коронавирусын халдвар авч хүнд, нэн хүнд ангилалд байгаа хүний эмчилгээг санхүүжүүлэх оношийн бүлгийг нэмсэн. Энэ санхүүжилтээр ковидоор хүндэрч эрчимт эмчилгээний тасагт 45 хоног хэвтэн эмчлүүлээд гарах үед найман сая төгрөгийн зардал гарч байна гэж тухайн үед тооцсон. Энэ найман сая төгрөгийн тооцоонд тухайн эмнэлгийн ор хоног, цахилгаан, эмч, ажилчдын цалин зэрэг урсгал зардлууд орсон байдаг. Коронавирусын халдвар авсан иргэдийг хөнгөн, хүнд, маш хүнд зэрэг ангиллаас хамаарч эмчилгээний зардал 160 мянгаас 7.9 сая төгрөгт хэлбэлзэж байна. Уушги орлуулах ЭКМО аппаратад орох заалттай маш хүнд иргэнд 50-60 сая төгрөгийн эмчилгээний зардал гарч буй тохиолдол ч цөөнгүй бий.
Түүнчлэн 2021 оны эхний найман сарын байдлаар нийт эмчлүүлсэн 400 мянга орчим иргэдийн 0.3 хувь нь  U-07 оношоор санхүүжилтээр эмчилгээ хийлгэсэн. Ковидын халдвар авсан нийт иргэдийн 10 хүрэхгүй хувийг хүнд болон маш хүнд хүн эзэлж байгаа. Энэ бол Сэхээний тасагт эмчлүүлж байгаа хүмүүс юм. Өнөөдрийн байдлаар /2021.10.12/ улсын хэмжээнд маш хүнд 500 орчим, хүнд 2500 орчим өвчтөн байна. 


Б.Жавхлан: Ирэх хоёр сард улсын төсөв саарах эрсдэл бий 

-Эдийн засаг талаас нь харвал бид ковидыг ялж байна. Өнгөрсөн сард татварын биелэлт 130 хувь, энэ оны эхнээс 107 хувь байна. Үүнд эрдэс баялгийн орлогоос илүүтэй татвар төлөлт нөлөөллөө. Гэхдээ ирэх хоёр сард улсын төсвийн орлого саарах эрсдэл бий. Ирэх онд төсвөөс хөрөнгө оруулах замаар хувийн хэвшлийг дэмжинэ. Ингэхдээ дэд бүтцийн төслүүдэд илүү анхаарна. Нийт 1000 орчим төсөл бий. Эдгээрийн дунд зураг төсөлгүй, газрын маргаантай төсөл байхгүй тул он дамжин төсөл удаашрахгүй. Бидний үйлдвэрлэж буй цахилгаан, дулаан эрэлтийг бүрэн хангаж чадахгүй байна. Эрчим хүчний салбарт анхаарах цаг болсон. Том үйлдвэр барья гэхээр цахилгаан, дулаан хүрэлцэхгүй болсон. Иймд ЗТХЯ, БХЯ, ЭХЯ-ны ирэх оны төсөвт хөрөнгө оруулалтын олон төсөл бий. Тэдгээрийг дуусгахад нийт 300 орчим тэрбум төгрөг шаардлагатай гэсэн саналыг манай яаманд ирүүлсэн. Бүгдийг нь өгөх боломжгүй, 180 орчим тэрбумыг нь л шийднэ.

А.Ариунзаяа: Хүнсний талоноос 20 мянган иргэнийг хассан

-Манай яамны халамж үйлчилгээний ирэх оны төсөв тав орчим их наяд төгрөгөөр буурсан. Энэ нь хүүхдийн мөнгийг манайхаар дамжуулахгүй байгаатай холбоотой. Түүнчлэн МҮСТ-ийн төвийн сурагчдад сар бүр олгодог 200 мянган  төгрөгийг ирэх оноос олгохгүй. Хүүхэд сурч төгсөөд гарааны бизнес эхлэхэд нь хуримтлуулах хэлбэрээр өгөхөөр болж байна. Ингэснээр нэг хүүхэд 4-5 орчим сая төгрөг гар дээрээ авах боломжтой болох юм.  Энэ нь халамжаас хөдөлмөр рүү шилжиж байгаа нэг хэлбэр. Мөн хүнсний талон одоо авч байгаа 240 мянган иргэнээс 20 мянгийг нь хассан. Гэхдээ төсөвт 250 орчим мянга болгож тусгуулах санал өгсөн. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.10.13 ЛХАГВА № 201 (6678)

Төрийн албан хаагчдыг долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулахаар болжээ

Төрийн албан хаагчдыг долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулахаар болжээ

12 цаг 52 мин
Д.Цогтбаатар: Цүнхний намуудыг хүлээх шаардлага байхгүй

Д.Цогтбаатар: Цүнхний намуудыг хүлээх шаардлага байхгүй

17 цаг 3 мин
Н.Учрал: Нам институци болохгүй бол төр хүчгүй байна

Н.Учрал: Нам институци болохгүй бол төр хүчгүй байна

17 цаг 13 мин
Ирц: 30 гишүүн гадаад томилолттой, гурван гишүүн чөлөөтэй байна

Ирц: 30 гишүүн гадаад томилолттой, гурван гишүүн чөлөөтэй байна

17 цаг 57 мин
Т.Дүүрэн: Өөрийн биеэр бус ч нөхөн сонгуульд оролцох эрмэлзэлтэй байна

Т.Дүүрэн: Өөрийн биеэр бус ч нөхөн сонгуульд оролцох эрмэлзэлтэй байна

19 цаг 3 мин
Янжинлхамын хишигт найрагч А.Лхагва

Монголын яруу найргийн шилдэг бүтээл шалгаруулах “Болор цом” наадам У

22 цаг 30 мин
Ч.Баттогтох: Вакцины тухай худал мэдээлэл тараах нь монгол хүний эрүүл мэндийн эсрэг хийж буй гэмт хэрэг

ДЭМБ-ын судалгаагаар Монгол Улс умайн хүзүүний хорт хавдрын нас баралтаар дэлхи

22 цаг 30 мин
Дайны хөлд эрх нь зөрчигдөж байгаа Орос дахь монгол угсаатнууд

2022.09.20. Батожабын амьдралыг орвонгоор нь эргүүлсэн шийдвэрийг Оросын Засгийн газраа

22 цаг 30 мин
С.Амарсайхан: “Шинэ хоршоо” хөдөлгөөний үйл ажиллагааг үр дүнгээ өгч байгаа

Шадар сайд С.Амарсайхан цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

22 цаг 30 мин
Л.Төр-Од: Эрх чөлөөт эдийн засаг, эрх тэгш нээлттэй нийгэм, иргэн төвтэй засаг төрийн экосфер орчинг Монгол Улсдаа бүрдүүлэх нэн шаардлагатай

Эдийн засагч-эрх зүйч, МҮХАҮТ-ын XXI ба XXII Их хурлаас Удирдах зөвлөлийн дарга бөгөөд ерөнхийлөгчид нэр дэвшигч Л.Төр-Од. 

22 цаг 30 мин