Үндэсний үйлдвэрлэгчид бүтээсэн баялгаа дэлгэлээ

2021-10-13
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.БЯМБАЖАРГАЛ

Сүхбаатарын талбайд үндэсний үйлдвэрлэгчид бүтээсэн баялгаа дэлгэж хямдралтай худалдаа явуулж байна. Тухайлбал, Нийслэлийн жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих төв НӨҮГ-аас жижиг, дунд болон өрхийн үйлдвэрлэгчдийг дэмжих, таниулах зорилгоор “UB Hero” аяны хүрээнд зохион байгуулж байгаа аж. Энэ талаар Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ын дарга Г.Гангамөрөн “Өнөөдрийн үзэсгэлэн худалдаанд нийслэлийн есөн дүүргийн 130 гаруй ААН, өрхийн үйлдвэрлэгч 1500 гаруй бараа, бүтээгдэхүүнээ танилцуулж байна. Гурван хоног үргэлжлэх үзэсгэлэн худалдаа хоёр онцлогтой. Нэгдүгээрт, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид ямар ч үед хөгжлөөс хоцрох ёсгүй. Хоёрдугаарт, “You be can hero” буюу “Та баатар байж чадна” аяныг албан ёсоор эхлүүлж байна. Энэ аян нь өнөөдрийг хүртэл өөрсдийн үйлдвэр, үйлчилгээгээ эрхэлж нийслэлийн эдийн засгийг дэмжиж ажлын байраа хадгалж авч үлдэж чадсан ЖДҮҮ эрхлэгчид  эмч, цагдаа хүчнийхэнтэй адил баатар гэдгийг зарлаж байгаа юм” гэсэн юм.


Үзэсгэлэн худалдаанд ноос ноолуур, үндэсний хувцас, гар урлал, арьс ширэн бүтээгдэхүүн, хүнсний үйлдвэрлэл, гоо сайхан, бэлэг дурсгал, модон тавилга, тоглоом зэрэг төрөл бүрийн бараа, бүтээгдэхүүнүүд өрөөстэй. Үндэсний үйлдвэрлэлээ дэмждэг иргэд шинэ содон бүтээгдэхүүнтэй танилцаж байсан бол гадаад иргэд үндэсний уран шаглаа, хөөрөг, гар урлал сонирхож байв. Үзэсгэлэн худалдаанд өөрсдийн нэрийн бүтээгдэхүүнээрээ оролцож буй “Хужирт цагаан” компанийн захирал Г.Хаянхярваа “2017 оноос өрхийн үйлдвэрлэлээс үйл ажиллагаагаа эхлүүлж өнгөрсөн жилээс компани болон өргөжсөн. Нийт 20 гаруй бүтээгдэхүүнийг малынхаа ашиг шимээр хийж байна. Тухайлбал, будаг, амт орлуулагч, химийн тогтворжуулах бодис агуулаагүй, үнээний цэвэр сүү, шар сүүний шимийг хушга, чацаргана, нэрсээр баяжуулж эко чихэр үйлдвэрлэж байна. Оюуны өмчийн газраас албан ёсны патент, тохирлын гэрчилгээгээ авсан. Манай бүтээгдэхүүний гол онцлог бол 60-70 зүйлийн байгалийн цэвэр ургамлаар идээшилж буй монгол үнээний цэвэр сүүний 87 хувийн усыг ууршуулж шимээр нь хийдэг. Өвөрхангай аймгийн Хужирт суманд үйлдвэрлэдэг. Сумандаа болон Баянгол дүүрэгт салбартай” гэв. 


“Хужирт цагаан” компанийн эко чихрийн үндсэн түүхий эд нь сүү. Тиймээс сумынхаа 20 гаруй өрхөөс сүүг нь худалдаж авдаг байна. Саалийн оргил үе буюу зуны улиралд нэг тонн литр сүү авдаг аж. Үүнээс гадна аялал жуучлалын бүс нутгуудаар салбараа өргөжүүлж өөрсдийн бизнесээ тэлэхээс гадна нөгөө талдаа малчин өрхөөс сүү худалдан авч тэднийгээ дэмжих хүсэлтэй байдгаа хэлсэн юм. Эднийх үнийн хувьд дотоодын хэрэглэгчдийн худалдан авах боломж, хэрэглээний сонголтыг бодолцож жижгээс том савлагаатайгаар 1-20 мянган төгрөгөөр худалдаалж байгаа юм байна. 
Мөн СХД-ийн өрхийн үйлдвэрлэл эрхлэгч М.Харүрэн “Сүүлийн арав гаруй жил эсгий олбог, тоглоом, гар урлал хийж байна. Цар тахлаас өмнө нь эсгий олбогийг гадаадын жуулчид их сонирхож худалдаж авдаг байсан. Одоогийн байдлаар зөвхөн захиалгаар ширмэл олбог урлаж байгаа. Өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдэд тулгамддаг хамгийн том асуудал нь эргэлтийн хөрөнгө. ЖДҮ-ийн зээлийн хүсэлт өгсөн авч чадаагүй. Хүү багатай, өрхийн бизнесийг дэмжсэн зээлд хамрагдаж эргэлтийн хөрөнгөтэй болчихвол үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломж бий. Одоо тэтгэврийн мөнгөөрөө хэрэглэгдэхүүнээ худалдаж авч өрхийн бизнесээ эрхэлж байна. Нэг олбогийг 10 хоногт урладаг. Монгол хонины ноосоо гараараа зулж тэмээний ноосон утсаар эхлэлээс төгсгөл хүртэл гараар урладаг учраас хугацаа их шаарддаг” гэв. 
Оролцогч ААН, өрхийн бизнес эрхлэгчдийн дуу нэг хэлж буй асуудал нь эргэлтийн хөрөнгө гэдгийг дурдаж байлаа. Үзэсгэлэн худалдаа энэ сарын 14-нийг хүртэл Сүхбаатарын талбайд үргэлжилнэ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.10.13 ЛХАГВА № 201 (6678)

Засгийн газар: 2025 оны эхний 100 хоногт багтаан хийх ажлууд

Засгийн газар: 2025 оны эхний 100 хоногт багтаан хийх ажлууд

12 цаг 59 мин
Төрийн албанд хариуцлагын тогтолцоо сул, ёс зүй, хандлагын асуудал хөндөгдсөн хэвээр байна

Төрийн албанд хариуцлагын тогтолцоо сул, ёс зүй, хандлагын асуудал хөндөгдсөн хэвээр байна

13 цаг 4 мин
Э.Ниндэв: Улсын дугаар авахдаа өр төлбөргүй байх ёстой

Э.Ниндэв: Улсын дугаар авахдаа өр төлбөргүй байх ёстой

13 цаг 16 мин
Дээд шүүх Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийг хэлэлцүүлэхээс татгалзлаа

Дээд шүүх Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийг хэлэлцүүлэхээс татгалзлаа

13 цаг 32 мин
Хууль:Ахмадууд үргэлжлүүлэн хөдөлмөр эрхэлж болно

Ахмадууд үргэлжлүүлэн хөдөлмөр эрхэлж болно

Уржигдар 15 цаг 44 мин
Хууль: Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг байна

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг байна

Уржигдар 15 цаг 41 мин
Мэдээлэл технологийн компаниудыг татварын болон татварын бус хэлбэрээр дэмжинэ

Мэдээлэл технологийн компаниудыг татварын болон татварын бус хэлбэрээр дэмжинэ

Уржигдар 15 цаг 39 мин
2035 он хүртэл мөрдөх татварын хууль хэрэгжиж эхэлнэ

Парламент өнгөрсөн онд Aж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн т

Уржигдар 15 цаг 36 мин
Намрын чуулган энэ сарын 16-нд завсарлана

Намрын чуулган энэ сарын 16-нд завсарлана

Уржигдар 15 цаг 24 мин