С.Алтантуяа: "Татвар хураамжийг түр хугацаагаар цуцлах нь аялал жуулчлалын сэргэлтэд нөлөөлнө"

2021-10-05
Нийтэлсэн: Админ
 8 мин унших

Ц.МЯГМАРБАЯР

Аялал жуулчлалын тэргүүлэгч компаний нэг “Монголий Вояж ” -ийн ерөнхий захирал, докторант, судлаач С.Алтантуяатай салбарын уналт сэргэлтийн талаар ярилцлаа. 

 -Хоёр жил үргэлжилж буй цар тахал энэ цаг үе дэлхий дахинд аялал жуулчлалынханд  хүнд жилүүд болж байна? 
-Аялал жуулчлал нь COVID 19”цар тахлын үед бусад үйлдвэрлэлээс хамгийн хүнд нөхцөл байдалд орсон үйлдвэрлэлийн нэг болж байна. НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын (UNWTO) судалгаагаар 2020 оны эхний найман сард олон улсын аялагч, жуулчдын тоо 70 хувиар буурсан нь 2009 оны дэлхийн санхүүгийн хямралын үед бүртгэгдсэн байдлаас найм дахин илүү алдагдал учруулж байна. Энэ нь эргэн сэргэж хуучин түвшинд хүртлээ 2-4 жилийн хугацаа шаардлагатай гэж үзэж байгаа нь аялал жуулчлалын салбарынханд хүнд цохилт болж байна. 

-Аялал жуулчлалын салбар  эдийн засгийг сэргээх чухал салбар шүү дээ?
-Эдийн засагт гадаад валютыг бий болгож, бүс нутгийн хөгжилд түлхэц үзүүлж, ажлын байр, бизнес эрхлэгчид, орон нутгийн иргэдэд их дэмжлэг болдог төдийгүй цар тахал үүсэхээс өмнө аялал жуулчлалын салбар нь дунджаар дэлхийн ДНБ-ний 4.4, ажил эрхлэлтийн 6.9, үйлчилгээний экспортын 21.5 мөн дэлхийн худалдааны байгууллагын мэдээллээр дэлхийн экспортын 6.5 хувийг эзэлж байсан эдийн засгийн чухал салбарын нэг юм. НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын барометрийн хамгийн сүүлийн судалгаагаар уламжлал болсон олон улсын аялал жуулчлалын жилийн хамгийн их ачаалалтай сарууд буюу 7-8 дугаар сард 81-хувиар буурсан. Энэ нь 1950 оноос хойш олон улсын аялал жуулчлалын түүхэнд үзүүлсэн хамгийн муу үр дүн гэж онцолсон. 


-Ийм хүнд уналтын үед компаниуд хүний нөөцөө хэрхэн тогтвортой барьж байгаа бол?
-Тийм ээ, дэлхийн аялал жуулчлалын энэ огцом уналтыг дагаад аялал жуулчлалын хүний нөөц асуудал дагуулж байна. Дэлхийн аялал жуулчлалын зөвлөлөөс дэлхийн хэмжээнд аялал жуулчлалын салбарын ажлын байрны 60 хувь хүртэл эрсдэлтэй байдалд байна. Нийт 197.5 сая хүн ажлын байраа алдах магадлалтай гэсэн тооцоо 2020 онд гарсан. Зөвхөн Европын холбооны улсад аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн хувьд 1.7 сая ажлын байр дахин сэргэхгүйгээр эрсдэлд ороод байгаа. Үүнд ихэвчлэн эмэгтэйчүүд, залуу үеийнхэн, орон нутгийн иргэд өртсөн. Ялангуяа, байршуулах болон нийтийн хоолны үйлчилгээ, үйлдвэрлэл гэх мэт бизнес, ажлын байрууд хамгийн өндөр эрсдэлтэй болсон. Нэг ёсондоо сая сая ажлын байр, хүний нөөц эрсдэлд орсон. Олон улсын өнөөгийн аялал жуулчлал нь одоогоос 20 жилийн өмнөх үеийнх хүртлээ уналтад орж, араасаа олон эрсдэл, алдагдлыг дагуулсаар байна. 
 

- Аялал жуулчлалын салбар 2024 он хүртэл сэргэхгүй гээд байгаа.  Олон улсын авч хэрэгжүүлж буй арга хэмжээ юу байна? 
-Аливаа уналтын дараа сэргэлт ирдэг. Тэгвэл аялал жуулчлалын салбарын сэргэлт, гарц, гаргалгааг улс орнууд хэрхэн таамаглаж байгааг жишээгээр авч үзэж болно. Аялал жуулчлалын 2021 оны төлөв байдлын талаар гадаадын улс орнууд таамаглал дэвшүүлсэн. Тухайлбал, Канад энэ оны эхээр гадагш чиглэсэн аялал жуулчлалын эрэлтийг 100 хувь дотоодын аялал жуулчлалд шилжүүлбэл аялал жуулчлалын зардал 43 хувь буурч үүнтэй холбоотой ажлын байр 41 хувь болох сайн нөхцөл байдал үүсж болохоор байна гэж үзэж байсан. Мөн Германд гэхэд дотоод болон улсын аялал жуулчлалыг сэргээх гурван хувилбарыг тодорхойлсон. Гол хувилбарын дагуу дотоодын аялал жуулчлал 2021 оны зун гэхэд 2019 оны түвшинд хүрч, 2023 оны дөрөвдүгээр сараас олон улсын аялал жуулчлал сэргэх төлөвтэй гэсэн. Швейцар дотоодын эрэлтийн уналт харьцангуй бага байх төлөвтэй. 2024 он хүртэл хямралын өмнөх түвшинд эргэж орохгүй хэмээн таамагласан. Гэхдээ энэ оны III улирлаас олон улсын аялал жуулчлал сэргэх магадлалтай гэж НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллага мэдээлсэн. Харин шинжээчдийн 20 орчим хувь нь сэргэлт 2022 он хүртэл тодорхой үр дүн гарахгүй байх гэсэн таамаглалыг дэвшүүлсэн”. Харин тэд хийж буй судалгаан дээрээ тулгуурлан үзэж байгаагаар дотоодын аялал жуулчлал олон улсын аяллаас илүү хурдан сэргэх хандлагатай байна гэж дүгнэсэн. Сэргэлтэд  аяллын хязгаарлалт, вирусыг хумих явц удаан, хэрэглэгчийн итгэл сул улс орнуудын хооронд хариу арга хэмжээ авахад бэрхшээлтэй, эдийн засгийн уналт нөлөөлж байна гэсэн байсан 
 

-Цаашид аялал жуулчлалын салбар сэргэхийн хэрээр ямар дүрмээр яаж аялах бол? 
-Дэлхий нийтээр аялахын тулд “СOVID19”-ийн эсрэг вакциныг зайлшгүй хийлгэсэн байх шаардлагатай. Мөн халдваргүй болохыг нотлохын тулд гар утасны аппликейшнийг хөгжүүлж, тухайн хүний шинжилгээний хариуг QR кодоор болон нэвтрэх гэж буй улс орны хууль, дүрэм журмыг мэдэх, түүнчлэн хэрэв аялж байх явцдаа халдвар авбал хамгийн ойрхон газар шинжилгээ өгч, тусгаарлаж болох газруудын жагсаалт гэсэн мэдээллүүдийг багтаасан.  Мөн тухайн хүний цахим пасспорттой аппликейшнээр холбож, эхний ээлжинд “IOS” системтэй төхөөрөмж дээр цаашлаад “аndroid” үйлдлийн системтэй төхөөрөмж дээр суурилуулах боломжтой болно. COVID-19 дараах буюу энэ цаг үед жуулчид аль болох хүн цөөнтэй, хоорондын зайг барих боломжтой, ариун цэврийг чанд сахисан газруудаар аялахыг илүүд үзэх байх. Аялал жуулчлалын байгууллагууд үүнийг анхаарч нийтийн тээврийн хэрэгсэл, жуулчдын хөл хөдөлгөөн ихтэй газруудаас зайлсхийх маршрут зохиож, шинэлэг бүтээлчээр хандах шаардлагатай болж байна. Ихэвчлэн нууцлаг, алслагдсан байршлуудад чиглэсэн тусгай сонирхлын аяллын маршрут гаргах эсвэл жуулчид бусадтай харьцах магадлал багатай шувууны аялал, дугуйн аялал, кино зураг авалтын аялал, газруудыг сонгох. Түүнчлэн аялал жуулчлалын талаарх хамгийн сүүлийн үеийн удирдамжтай танилцаж, мэдээлэлтэй байх шаардлага тулгараад байгаа. Иймээс  хүмүүс интернет, сүлжээтэй газруудыг илүүд үзэх хандлагатай. Тэгэхээр жуулчдаа онлайн, оффлайн ямар ч орчинд дэлгэрэнгүй мэдээллийг байнга өгч, жуулчдын итгэлийг төрүүлж, бэхжүүлж байх шаардлагатай болж байна. Зөвхөн зорчих газар нутгаас гадна агаарын тээврийн компанийг сонгохдоо зөвхөн үнийг бус, эрүүл ахуйн стандартыг харгалзан үзэх, тээврийн хэрэгслийг сонгохдоо аль болох хувийн тээврийг сонгох, эсвэл бизнес ангиллыг, хүн багатай сонголтуудыг илүү хийхээр байна. Ер нь групп аяллаас  FIT аялалд шилжих, зөвхөн бие биеэ таньдаг, итгэдэг, байнгын харилцаатай байдаг хүмүүсийг групп болгон аялуулах сонголтыг сонгон бизнес моделио шинэчлэх шаардлагатай болж байна гэсэн үг. 2021 он цаашдын чиг хандлагад эрс өөрчлөлт олноор гарах тул аялал жуулчлалын мэргэжлийн байгууллагууд судалгаа, шинжилгээ тасралтгүй явуулж, түүн дээрээ үндэслэсэн, хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулан баталж, хариуцлагатай ажиллах зайлшгүй шаардлагатай болж байна. 
 

-Аялал жуулчлалын салбарын хүндийг үүрч яваа аж ахуйн нэгж, байгууллагууд дампуурч гүйцлээ гэж байна. Тэгвэл сэргэлтэд хүрэхийн тулд хэрхэн тэсэх ёстой вэ? 
-Аливаа хөгжлийн үндэс нь хүний хөгжил буюу хүнээ анхаарч байж дараагийн сайхан бүхнийг ярих ёстой. Тиймээс олон жил ажилчдаа ажлын байраар хангаж, унахгүйн төлөө идэвх санаачилга гарган зүтгэж яваа аж ахуйн нэгжүүдийн ажлын байраа хадгалж үлдэхэд зориулан санхүүгийн дэмжлэг тусламж болох гурван хувийн  хүүтэй хоёр их наядын зээлийг нөхцөл болзлын уян хатан бус байдлаас болж авч чадахгүй байгаа аялал жуулчлалын салбарынханд бодитоор дэмжиж, олгох хэрэгтэй байсан. Тухайлбал, цар тахлын хоёр жилд зээлээ төлж чадаагүй  муу ангилалд орсон олон компани байгаа. Гэтэл хар жагсаалт, муу ангиллыг хүчингүй болгоно гэчихээд цаг дээрээ хүүгээ төлж байж хэвийн болгоно гэх авцалдаагүй бодлого хэрэгжсээр. Мөн бизнес эрхлэгч бүр зээлтэй, зээлээ өөрсдийн хамаарлаас бус дэлхий дахины цар тахлаас болж төлж чадахгүй давагдашгүй нөхцөл байдлын асуудал үүссэн байхад зориудаар шүүхэд шилжүүлж, эд хөрөнгийг нь хураах, ядарсан дээр нь дарамтлах, ашиг хонжоо хайгчдын гарт үрэгдэж байна. Мөн банк, ББСБ, ломбардууд гурван хувийн  зээлийг нь аваад жирийн ариун цагаан хөдөлмөрөөрөө зүтгэж яваа бизнес эрхлэгч, аж ахуйн нэгж, иргэдийнхээ нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр барьцааг үнэгүйдүүлж, өөрсдөө авч хөлжиж байгаа нь шударга бус үйлдэл тул эн тэргүүнд энэ тал дээр анхаарлаа хандуулж, төр бодлогоо чиглүүлж, таслан зогсоох шуурхай арга хэмжээ авах хэрэгтэй гэж манай салбарынхан ярьж байна.Цаашид хил нээсэн ч жуулчингүй, ашиг орлогогүй хоёр жил өнгөрч байхад оршин тогтнох гэж хичээж зүтгэж, өрийн дарамтад зүдэрч яваа аж ахуйн нэгжүүдийнхээ олон төрлийн татвар хураамж, ашиглалтын зардлыг аялал жуулчлалын салбар сэргэтэл 2022 оны долдугаар сар хүртэл хойшлуулж, цуцалж өгөх нь сэргэлт ярих хэмжээнд очих урмыг өгөх болно. Ер нь аялал жуулчлалын салбарыг ойлгодог, үнэнчээр дэмжиж явдаг хэн бүхэн уналт, сэргэлт бүхэнд шантрах, эргэлзэх бус харин дэлхий дахины аялал жуулчлалын сэргэлтийн бодлоготой хөл нийлүүлэн, идэвхтэй байж, өөрийн үндэсний онцлогт тулгуурласан бодлого хөтөлбөрийг боловсруулахад төр, мэргэжлийн байгууллагууд хамтран нэгдэж, зорьсондоо тууштай байж, энэ хүнд үеийг хамтдаа даван туулах хэрэгтэй. Аялал жуулчлал сэргэн мандах сайхан цаг удахгүй ирэх буй заа.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.10.5  МЯГМАР № 195 (6672)

Гэрэл
Улс төржих, вакцин шахах, ийм арга хэмжээгээр аялал жуулчлалыг дэмжих нь буруудаа
зочин
Ёстой зөв
Орхон аймгийн 2024 оны онцлох хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт

Орхон аймаг, Эрдэнэт хот Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, хууль тогтоомжийг о

4 цаг 17 мин
Байгаль орчны салбарт амьдралынхаа 50 жилийг зориулсан гавьяат Д.Цэндсүрэн

“Зууны мэдээ” сонины “Амьдралын тойрог” булангийн маань энэ удаагийн дугаарт

4 цаг 17 мин
Хар PR-аар утуулсан Баялгийн сангийн “нээлт”

Ер нь бол манайд баялгийн тэгш бус хуваарилалт цадигаа алдчихсан.

4 цаг 17 мин
Британийн цэргийн албан хаагчид армиас бөөнөөрөө гарч байна

Их Британийн цэргүүд цалингаа дээд зэргээр нэмэгдүүлсэн ч зэвсэгт

16 цаг 2 мин
2025 онд Бразил дахь БРИКС-ийн лого нь сумаума хөвөн мод байх болно

Бразилийн эрх баригчид БРИКС-ийн логог нийтэлсэн бөгөөд тус улс 2025 онд т

16 цаг 37 мин
ШААРДЛАГА

ШААРДЛАГА

2024-12-20
“Чингис хаан” нисэх онгоцны буудал дэлхийн “ТОП” буудлуудтай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Монгол Улсын Агаарын хилийн боомт, Монгол-Японы хамтарсан “Чингис хаан” олон улсын

2024-12-20
П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компанийн хүмүүсийг хараарай, дандаа улстөрч байгаа

П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компаниудын хүмүүсийг хараарай, дандаа улстөрчид байгаа

2024-12-20
Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

2024-12-20
Л.Оюун-Эрдэнэ: "Бадрах Энержи"-тэй хийхдээ Засгийн газар 10 хувийн алтан хувьцаа эзэмшинэ

Л.Оюун-Эрдэнэ: "Бадрах Энержи"-тэй  хийхдээ Засгийн газар 10 хувийн алтан хувьцаа эзэмшинэ

2024-12-20